Эдийн засгийн мэдээ
Алтны үнэ 2.8 хувиар өсөж, $3390 хүрлээ

Алтны эрэлт, ханш үргэлжлэн өслөө. Энэ даваа гарагийн /2025-06-02/-ны арилжаагаар 2.8 хүртэл хувиар өссөн алтны үнэ унц нь 3390 ам.доллар хүрээд байсан ч мягмар гарагийн байдлаар ханш нь бага зэрэг суларч, унц нь 3380 ам.доллароор арилжаалагдлаа.
Өнгөрсөн сард байгуулсан худалдааны түр хугацааны хэлцлийг зөрчсөн гэж БНХАУ АНУ-ыг буруутган ашиг сонирхлоо хамгаалахын тулд арга хэмжээ авахаа мэдэгдсэн байдаг.
Сингапурын биржид алтны спот ханш 0.2 хувиар өсөж, унц нь 3389.61 ам.доллар хүрээ байна.
Харин өнгөрсөн оны аравдугаар сараас хойших дээд түвшинд хүрсэн мөнгөний үнэ тогтворжсон бол цагаан алт болон палладийн үнэ бага зэрэг өөрчлөгджээ.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.