УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Байнгын хорооны даргын суудлаа суллаж өгөх гурав

Ардчилсан намын сайд нарын араас суудлаа өгөх хүмүүс бол байнгын хорооны дарга нар. Өдгөө УИХ-ын 11 Байнгын хорооны зургааг нь МАН, гурвыг нь АН, хоёрыг нь ХҮН намаас сонгогдсон гишүүд удирдаж байгаа. Эднээс АН-ын гурав байнгын хорооны даргаасаа бууна.
- Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар,
- Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн байнгын хорооны дарга Б.Бейсен нар.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Байнгын хорооны даргыг сонгох тухай,
- 25.6.Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.
- 25.7.Байнгын хорооны даргыг сонгохдоо Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно.
- 25.8.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны даргаар ажиллахгүй.
Монгол Улсын их хурлын тухай хуульд Байнгын хорооны даргын чиг үүргийг дараах байдлаар тодорхойлсон байдаг.
- 26.1.Байнгын хорооны дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
- 26.1.1.Байнгын хорооны хуралдааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах;
- 26.1.2.Байнгын хорооны өдөр тутмын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж, хуралдааныг удирдах;
- 26.1.3.Байнгын хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцах;
- 26.1.4.Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагааг зохицуулж, хяналт шалгалтын цаглаврын хэрэгжилтийг хангуулах;
- 26.1.5.Байнгын хорооны ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнах;
- 26.1.6.Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага өгөх;
- 26.1.7.Зөвлөлийн хуралдаанд оролцож, Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын талаарх саналаа танилцуулах.
- 26.2.Байнгын хорооны дарга тухайн хуралдааныг удирдахад ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хуралдаан удирдахаас татгалзаж хуралдаан даргалагчийг томилж болно.
- 26.3.Байнгын хорооны дарга Байнгын хорооны үйл ажиллагааны зардлын зарцуулалтыг тухайн Байнгын хороондоо жил бүр танилцуулна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ гурав дээр нэмээд Төсвийн байнгын хороон дарга 10 хувийн Даваасүрэн
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Их хурлын бүттэц засгийн газартай ямар ч хамаагү й. Хамтарсан засгийн газар тарахад Их хурлын дэд дарга, байнгын хорооны дарга нар огцордоггү й юм. Юү гэж зүүү ү лэгтээд байна вэ?
Босоог дээд хүн босохгүй болтол нь б�##�баад хаячих юм.Өдий хүртэл чимээгүй байгааг бодоход дар�##�таар хагас харвачихаагүй байлтай.