УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шинэ Ерөнхий сайд томилох МАН-ын Бага хурал маргааш болно

МАН Бага хурал өнгөрсөн тавдугаар сарын 21-ны /2025.05.21/ шөнө "Монгол Ардын Нам “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлэх шийдвэр гаргасан.

Үүнээс хоёр долоо хоногийн дараа буюу зургаадугаар сарын 2-нд /2025.06.02/ УИХ Ерөнхий сайдын оруулж ирсэн “итгэл үзүүлэх” тогтоолын төслийг хэлэлцэж, унагав. Тиймээс Ерөнхий сайд суудлаа өгч, танхим нь тарахаар болсон.

Улмаар эрх баригч МАН дараагийн Ерөнхий сайдыг яаралтай томилж, төрийн ажлыг явуулах шаардлагатай болоод буй.

МАН-ын дүрэмд Бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдыг томилно гээд заачихсан. Бага хурал нийт 479 гишүүнтэй бөгөөд 50-аас дээш хувийн ирцтэй хуралдаж Ерөнхий сайдыг томилно. Харин хуралдаан хэзээ болох тов гараагүй байсан.

Тэгвэл товгүй байсан МАН-ын Бага хурал маргааш товлогдсон байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болох юм.

Д.ЦЭГЦ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ЗАНДАНШАТАР ЗАНДАНШАТАР ЗАНДКА ЗАНДКА ДАРААГИЙН ОГЦРОХ ХҮН ХҮҮК ЗОЛБИН ГАРЫГ ТАХИР СОЁОТОД АВААЧИХ АРД НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН ЭХЭЛЛЭЭ

Үнэн ба зөв нам
Үнэн ба зөв нам

Засгаа унагаахад бүгд санаатай үйлдэл хийсэн. Огцрох болохоороо өүгд сайн ажилласан гэх юм тэгвэл яагаад ард иргэдийн амьдрал ядуурсан юм. Хамгийн муу ажилласан хулгайч худалчууд. НДаатгал, Эрүүл мэнд, татвар нэмэндсэн, хуулийн хэрэгжилт Монголд алга, боловсрол дампуурсан, эмнэлэгийн үйлчилгээ очер 00. Байрны үнэ нэмэгдсэн, дулаан тог, усны үнэ нэмэгдсэн, утаандаа хордсон, хамаг мөнгөө кино контентод зарцуулсан, нүүрсний үнэ буурсан, гадаадын хөрөнгө оруулалт 00, хүнсний аюулгүй байдал хяналт шалгалт 000, онцгой байдлын олон албан хаагч амь үрэгдсэн, гал түймэр их гарсан, ЗГХЭГ нь яам агентлаг, аймгаа удирдаж чиглүүлж байгаа юм алга, элчин сайд нь хэлгүй Даадаа нар, цэрэг цагдаа амь үрэгдсэн, хаа-н сайд нь хувийн бизнесээ өргөжүүлсан, мах гурил үнэтэй, түүхий эд боловсруулах үйлдвэр алга, гэх мэт зөндөө асуудлууд ард түмний нуруунд дарамт болж бухимдал нэмэгдээд бна цаашид шинэ засаг энэ хэьээр үргэлжилбэл удахгшй богино настай болж УИХ тарах болно шүү

Зочин
Зочин

Дараагийн ЗГазарт санал:1.Батлах хамгаалах яам -Бат-Амгалан, 2.Гадаад харилцааны яам -Тэмүүлэн 3.Эрүүл мэндийн яам -Чинбүрэн 4.Санхүү, эдийн засгийн хөгжлийн яам-Батшугар 5.Хууль зүй, дотоод хэргийн яам-Л.Мөнхбаатар 6.ХАА, байгаль орчин, усны яам -Отгонбаяр 7.Боловсрол,соёл,спорт, аялал жуулчлалын яам -Дамдинням 8.Дэд бүтэц, тээвэр, барилгын яам -Лувсанжамц 9.Үндэсний хөгжил, шинэчлэлт,цахим хөгжил, шинжлэх ухаан, инновацын яам -Үүрийнтуяа, Энхтүвшин шарк 10.Хөдөлмөр нийгмийн хамгаалал (гэр бүл, залуучууд) яам -Номинчимэг , Батнайрамдал 11.Аж үйлдвэр, эрдэс баялаг, эрчим хүчний яам - Батлут 12. Ерөнхий сайд -Б.Энхбаяр 13. Шадар сайд -14. ЗГХЭГ-н дарга сайд гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллахыг хүсье, Төрийн данхар бүтцээ багасга, цомхотго . Одоо хэвээр үргэлжилбэл Засаг дахиад огцрох болно

Зочин
Зочин

Занданшатарын Худлаа хэлж 126 гишүүн болгосон гай зовлонг ард иргэдийн нуруунд үүрүүлж, засаглалын хямрал болж нүдний булай болж, хэдэн гудамжны архичин янхануудыг толгой дээр залж доромжилж байгаад иргэд бид уур бухимдалтай байна

Намхай
Намхай

ОДЖАРГАЛАААС УХАА ХУДГИЙН ЗАРИМ ХЭСГИЙГ АВААД ЁРӨНХИЙ САЙДААР ТОМИЛЧИХ ТЭР Л МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ

Зочин
Зочин
Reply to  Намхай

Улсаар чинь нэг өдөр зарчихсан байхаар л их шунлтай хүндээ тэр чинь

Толгойт хуучин эцэс
Толгойт хуучин эцэс

Занданшатар их хурлын дарга байх үед 40 их наядын нүүрсний хулгай гарсан холбоогүй мэдээгүй байна гэж юү байхав ес-р нам нь томилохгүй биз учрал ч ялгаагүй хэтэрхий амбицтай магадгүй нам дотроосоо өшөө авалттай бас ураны гэрээгээр цавчаагаа улам томсгоно. мэдлэг боловсролтой зарчимч нийгмийн төлөө нийтийн төлөө эх орныхоо төлөө явж чадах хүн л мэдээж хэрэгтэй бас намаа эв түнжинтэй аваад явах хүн минийхээр бол Амарсайханаас өөр хүн алга

Холбоотой мэдээ

Back to top button