Б.Жавхлан: ₮500 мянга хүртэлх дүнд НӨАТ-аас чөлөөлнө, ₮800 мянга хүртэлх цалинд ХХАОТ тооцохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө.
Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв.
Тэрбээр "Татварын багц хуульд өөрчлөлт оруулах реформын шинжтэй санаачилга явж байгаа. Сүүлийн өөрчлөлтөөс таван жилийн дараа буюу ойр хугацаанд хийж буйгаар онцлог. 1992, 2004, 2019 онд тус тус татварын тогтолцоог өөрчилж байсан.
Татварын ерөнхий хууль, ХХОАТ-ын тухай хууль, ААНОАТ-ын тухай хууль, НӨАТ болон Гаалийн хуульд өөрчлөлтууд орох юм.
Маш өргөн хүрээтэй хэлэлцүүлгүүдийг хийж бэлтгэсэн. 13 мянган татвар төлөгчийг хамруулсан. УИХ дээр ажлын хэсэг гарч, бэлтгэл ажил дээр хамтарч ажилласан онцлогтой. Урьд өмнө зөвхөн Засгийн газар бэлтгэдэг байсан.
Нийтдээ 150 гаруй уулзалт хийлээ, вэб сайтууд дээр нээлттэй саналууд авсан. 176 мянган санал, дүн шинжилгээ ирсэн. Саналууд ч чамгүй тусгагдсан.
500 мянга хүртэлх худалдан авалтад 100 хувь НӨАТ-аас чөлөөлнө. 800 мянга хүртэлх бол 50 хувь хөнгөлнө. Түүнээс дээш 20 хувиар НӨАТ-аас хөнгөлөгдөнө. Ингэхээр нийт худалдан авалтын 51 хувь нь НӨАТ төлөхгүй. 20 хувь нь 50 хувийн буцаан олголт авна гэсэн үг.
Шаталсан НӨАТ-ын системд шилжсэнээр бүртгэл улам сайжирна.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу сарын 800 мянган төгрөг хүртэлх цалинд ХХОАТ төлөхгүй. Сая төгрөгийн орлоготой хүн байлаа гэхэд 800 мянга дээрээ татвар төлөхгүй, үлдсэн 200 мянга дээр төлнө гэсэн үг.
- Үйл ажиллагааны орлогыг шатлалд хамрагдуулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.
Татвар төлөгчийн төлөх тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлангийн төслийг урьдчилан хүргүүлдэг болно.
ААН дээр орлого 6 тэрбум хүрсэн бол ашгаас 25 хувийн татвар төлдөг байсан. Энэ нь ААН-ийг томрох боломжгүй байдалд оруулдаг байсан. Энэ босгыг 10 тэрбум болгож нэмнэ. 6-10 тэрбум бол 15 хувь болгож бууруулсан. 6 тэрбум хүртэл бол хуучнаараа 10 хувийн татвартай.
- Ажилтнаа сургах, мэргэшүүлэх, хувийн хэрэгцээний зардлыг татвараас хасагдах зардалд оруулж болно. Хэрэв баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн бол үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэн, хасагдах эрхийг нээнэ.
- ААН-үүдийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг 2 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Жижиг дунд ААН-үүдийг дэмжих хүрээнд 1%-р татвар төлөх орлогын босго 1.5 тэрбум байсныг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлж 3 жил хөнгөлөхөөр шинэ зохицуулалт орж ирсэн.
Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн гаалийн байгууллагын өөрчлөлт хийнэ. Хэрэгцээ шаардлагад нийцсэн гарын авлага, заавар зөвлөмж хүргүүлж сургалтад байнга хамруулна. Татварын хөнгөлөлтөд хамрагдах мэдээллийг 24 цагийн хиймэл ухаан, их өгөгдлөөр өгдөг болно" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүглийн нүдийг гурилаар хуурах гэж
Татвар төлдөггүй хэрнээ бусдын төлсөн татвараас хүртдэг хүмүүс маш их байна.
Барилгын матери�##�ын худ�##�даа эрхлэгчид, ченжүүд, м�##�чид,
Мах ноос ноолуур борлуулсаны 10 хувийг татварт авах хэрэгтэй, бүгдээрээ шударга татвар төлье, эсхүл бүгдээрээ татвар төлөхөө больцгооё
Арай доош хийж байгаа бус уу. Ард иргэдээ ийм л мөнгөн дүнд тааруулж амьдарч бай гэж үү. Өөрсөдөө бол хэдэн зуун тэрбумаар нь ашиг олоод байдаг.
РЕФОРМ ГЭЖ ИЙМ ЮМ БАЙДАГГҮЙ ЮМАА, 80ХАН МЯНГЫН БУЦААЛТААР БҮГДИЙНХ НЬ АМЫГ ТАГЛАХ ГЭЖ БАЙНА
1,5 ТЭРБУМ ХҮРТЭЛХ 1% ХУГАЦААГҮЙ БАЙСАН ШҮҮДЭЭ. САЙН ОЙЛГОСОНГҮЙ 2,5ТЭРБУМД 3 ЖИЛ ГЭХИЙН .
Энэ одоо больчих хэрэгтэй. Бүх орлогод татвар ногдуул, 5% бхад болно. Буцаан олголтоо харин тогтвортой болон их бага төлөлтөөр нь урамшуулдаг болгомоор юмаа. Ингэхэд ямар орлоготой бсан татвар бүгд төлдөг болно. Орлого хэзээ ч буурахгүй, харин ч нэмэгдэх магадл�##� ман өндөр шүү. Улс орон, ард түмнийхээ төлөө ямар сэтгэл �##�га даа...