Улс төрийн мэдээ
Өнөөдөр УИХ-аар хоёр асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ.
Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэхээр товложээ:
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/
· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
Харин маргааш чуулган хуралдахгүй. МАН-ын УЗ, Бага хурал болж, дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх үйл явц хүлээгдэж байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.