Ерөнхий сайдаа тохирох гээд завгүй тул УИХ-ын чуулган хуралдахгүй

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог билээ. Өчигдөр /2025.06.06/ хоёрхон асуудал товлоод, ердөө 15-хан минутад хуралдаад хаасан. Өнөөдөр /2025.06.07/ УИХ-ын чуулган товлосонгүй. Төрийн ордон эл хуль байна.
Зөвхөн Хууль зүйн байнгын хорооны "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан" л 14.00 цагт болохоор товлогджээ.
МАН-ын Удирдах зөвлөл 11.00 цагаас хуралдах чигтэй байгаа. Энэхүү хуралдаанаар Ерөнхий сайдаа тодруулах асуудал хэлэлцэнэ. Иймд дээр, дооргүй гүйлдээд завгүй тул хууль тогтоох байгууллагын үүрэгт ажлаа үл тоомсорлоцгоож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.