Улс төрийн мэдээ

Ч.Хүрэлбаатар: Жил орчим гаднаас ажиглалаа, нам дотор хөлөө жийлцэх нь улс орны эрх ашгийн эсрэг

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлж байна.

Хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн Ч.Хүрэлбаатараас сэтгүүлчид байр суурийг нь тодруулав. Түүний нэр дараагийн Ерөнхий сайдад яригдаж байгаа юм.

Тэрбээр "Нэр ярихаас өмнө шинэ ЗГ-ын өмнө ямар асуудлууд тулгамдаж байгааг УЗ-өөр ярих болов уу. Эдийн засгийн байдал нэлээд хүнд байна. Төсвийн орлого бүрдэхгүй байна. Төсөв дээр суусан хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэх боломжгүй болчихсон байдаг. Валютын нөөц доошоо яваад байдаг, хүчээр барьж байна. Тулгуур болсон хувийн хэвшлээ бас яах вэ. Дээр нь нийгэмд бий болоод байгаа шударга бус байдлуудыг яах юм. Энэ бүгдийг яаж шийдэх вэ гэсэн асуудлаас хүнээ ярих хэрэгтэй гэж бодож байна.

Би ер нь улс төрөөс хол явж байгаа. Саяын дурдсан асуудлуудыг эхлээд ярилцаж байж хүнээ ярих хэрэгтэй л гэж үзэж байна.

Би дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн бодолтой байгаа. УИХ дотроосоо бүрдсэн нь дээр болов уу.

Хуруугаар өлгөөд авчих сайн ажилласан сайд харагдахгүй байна л даа, саяын танхимаас.

Намын эв нэгдэл хангаад явах, дээр дурдсан асуудлуудыг шийдэх, олон улсын нөхцөлд ажиллах ийм хүнийг л гаргамаар байна. Хамгийн гол нь эв нэгдэл чухал байгаа. Нам дотроо хөлөө жийлцээд эхэлбэл Монголын эрх ашигт нийцэхгүй гэж харж байгаа. Ер нь жил орчим гаднаас нь ажиглалаа. Хүн биш хууль засаглах цаг болжээ гэж бодоод УЗ-ийн хуралдаа ирж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 6, 2025 11:45

Нийгмийн захи�##�гын хүн сонгоорой, хурдан санд�##� суудлынхаа ажлыг цэгцэл 30 хоног рүлээхгүй шүү, намар боллоо, өвлийн бэлтгэлээ хурдан ханга Оэрдэнэ хүн биш гэдгээ харууллаа цаашид �##�бан туша�##�д 50-с дээш насны нэр цэвэр хүн томилж бай.

Зочин
Зочин
6 сар 6, 2025 13:04

Энэ нэг увсан нөхөр ч сая Оюукыг огцруулахад Сү.Батболд, Оджарга найзтайгаа хамт их зүтгэсээн. Энэний хэлэн тролл жиргээнд байдаг юм, сая зогсоо зайгүй л огцор гээд орилоод байсан

Иргэн
Иргэн
6 сар 6, 2025 15:39

Энэ одоо бас л цаддагүй донтой дөрвөд юмаа саар�##� толгойт луйварчин.Одоо энэ яах гэжаагаан сайд чаах нь уу?

Kam
Kam
6 сар 7, 2025 00:02

Hurelbaatar mindag hun shuu ESaid bolhhoor hindee

Ккккк
Ккккк
6 сар 8, 2025 06:14

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж... дут

Холбоотой мэдээ

Back to top button