Улс төрийн мэдээ

С.Нэргүй: Парламентад суудалтай бүх намыг оруулж, Их эвслийн ЗГ байгуулах шаардлага хүргүүлнэ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, намын Бага хурлыг ирэх даваа гарагийн 11.00 цагаас товлон шийдвэрлэсэн.

Хуралдааны дараа МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй хувийн зүгээс нэгэн шаардлагыг Бага хуралд хүргүүлж буйгаа мэдэгдэв.

Тэрбээр "2024 оны УИХ-ын сонгуулиар МАН олонхын саналаар 68 суудал авсан хэдий ч ард түмний эрх ашгийг хүндэтгэж хамтарсан ЗГ байгуулсан, багагүй ажил амжуулж чадсан.

Бүс нутгийн тогтворгүй байдал нь Монгол Улсад үүссэн эдийн засгийн хүндрэлийг цаашид гүнзгийрүүлэх асуудал үүссэн. Иймд,

  • Шинэ ЗГ-ыг үндэсний Их эвслийн ЗГ гэж байгуулах. Үүнд парламентад суудалтай бүх намын төлөөллийг оруулах
  • Дараагийн Ерөнхий сайд нь намын болон ард түмний нэгдлийг хангаж чадах хүн байх гэсэн хоёр шаардлагыг С.Нэргүй миний бие өөрийн зүгээс Бага хуралд хүргүүлж байна.

Өнөөдөр нэг ёсондоо онцгой байдал үүсчихээд байна. Ийм учраас бүх нам нэгдмэл байж ажиллах шаардлагатай. Монголчууд нэгдэж хамтрах нь нийтлэг эрх ашигт нийцнэ. Хэрэв ингэж шийдвэрлэвэл, ЗГ-т орох урилгыг бусад намынхан хэрхэн хүлээж авах нь тусдаа асуудал гэж үзэж байгаа" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 6, 2025 17:53

хуц�##�гүй �######�ж үз

Зочин
Зочин
6 сар 6, 2025 20:19

Их эвсэл гээч хэрэггүй шүү

Зочин
Зочин
6 сар 7, 2025 10:07

Парламентад дангаар ЗГ байгуулах олонх болсон нам бусад намтай хамтардаг тийм тэнэг жишиг дэлхийд байхгүй!!! Энэ бол цэвэр мафийн зохион байгуул�##�т!!

Ккккк
Ккккк
6 сар 8, 2025 06:13

Гоё доо. Нара соёлын сайд болоод л...

Zochin
Zochin
6 сар 8, 2025 12:42

Dangaarai barisan hamaagui deer. Tolgoi hagaravch togooni dotoroo

Zochin
Zochin
6 сар 8, 2025 12:42
Reply to  Zochin

Tolgoi geh

Холбоотой мэдээ

Back to top button