УЛС ТӨР

АН шинэ засагт суудал зэхүүлж, үнэд орно

МАН-ын Засгийн газар хоёрхон долоо хоногийн өмнө намын Бага хурлаараа АН-ыг хамтарлаас гаргахыг олонхийн саналаараа дэмжсэн. Нарийндаа бол АН-ын бүлгийн гишүүд Л.Оюун-Эрдэнийг огцруулах агуулгыг удаа дараа сөхөж, эсэргүүцлийн жагсаалд ч нэгдчихсэн нь хамтралаа үгүйсгэж буй хэлбэр хэмээн үзэж дангаар явах эсэх асуудлыг Бага хурлаараа хэлэлцэж, улмаар хамтарсан Засгийн газрын гэрээгээ зөрчсөн АН-ыг мултлах асуудал өндрөө авсан хэрэг.

АН-ын гомдол томорч, Засгийн газар цаашид үргэлжлэх байлаа ч хамтралаас гарч, сөрөг хүчнээ хийнэ гээд мэдэгдчихсэн. Гэсэн ч энэ шийдэл яг бүлгийн 100 хувийн санал биш байсан тул итгэл хүлээлгэх асуудлыг чуулганаар хэлэлцэх эцсийн мөчид эргэж хургасаар чуулганы танхимыг орхин гарсны дараа зарим гишүүн эргэж орсон төдийгүй Л.Гантөмөр ч санал өгөх агуулгыг цухалзуулаад дэмжлэг аваагүй гэдэг. Л.Оюун-Эрдэнэ болохоор хамтарсан Засгаа тараахгүй гэдэг байр суурь дээр нот зогсчихсны нөгөө талд Л.Гантөмөр ерөнхийлөгчийн өрөөгөөр ороод гарсныхаа дараа зориг шулуудчихсан мэт авирласан ч эргэлзээ дүүрэн байсан нь илт.

Үүнээс өмнөхөн Л.Гантөмөр хамтарсан Засгаас гар гэж сайдуудаа шахсаны араас өөрөө намын даргын суудлаа өгнө гээд мэдэгдчихсэн. АН энэ байр суурин дээрээ бат зогсоно гэвэл шинэ Засагт хамтрахгүйгээр сөрөг хүчний үүргээрээ явна гээд бүлгийн гишүүдээ ч хайрцаглачихсан байв.

Өчигдөр МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлын үеэр Бага хурлын 117 гишүүн их эвслийн Засгийн газар байгуулах шаардлага хүргүүлж олныг гайхашруулав. 117 гэдэг Бага хурлын гишүүдийн 3/1 юм. Өмнө нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас АН-ыг гаргах агуулга Бага хурлын 303 гишүүний 61 хувийн саналаар дэмижигдсэн гэхээр үлдсэн 39 хувь буюу 120 орчим гишүүн эсэргүүцэж санал өгсөн гэсэн үг.

Дан ганц Бага хурлын гишүүдийн түвшинд ч энэ санал яригдаагүй. Удирдах зөвлөл дээр ч мөн дараагийн Засгийн газрыг АН-тай эвсэх байдлаар танхимаа бүрдүүлье гэдэг яриа явсны ард АН-ч гэдийж, УИХ-ын даргын суудлаас наашгүй гэх яриаг хөвөрдсөн бололтой.

Гэхдээ ийм яриаг МАН доторх залуу үеийнхэн цухалзуулсан бол АН Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас авсан траумагаа давтахыг хүсэхгүй учраас тэдний өмнөх үеийнхэн шинэ Засгийн газарт жин даралцах байдлаар, энэ удаад өөрөөр хамтраад нэг үзье гэдэг агуулгаар яригдсан байна.

Эцэст нь АН дангаар сөрөг хүчин хийе гэвэл наанадаж парламентад жин дарахгүй, улс төрийн өмнөх түүхээ харсан ч сөрөг хүчний ярвигтай жишээ давтагдана хэмээн МАН болгоомжилжээ.

АН-ын дарга Л.Гантөмөр шинэ Засгийн газарт хамтрахгүй гэдэг байр сууриа намын хуудсаараа дамжуулж давтан илэрхийлсэн. Гэвч тэрбээр шинэ Засгийн газар бүрдэхэд АН-ын дарга хэвээр байх эсэх нь эргэлзээтэй хэвээр.

Өмнөх Засгийн газраас хариуцлага хүлээх нэрийн дор "жийгдсэн" АН энэ удаад дараагийн Засгийн газарт хамтрахаар бол улаан хивс дэвсүүлж, сайдын тоогоо ахиулахаас гадна парламентаа тэргүүлнэ хэмээн үнэд орж байгаа аж.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 7, 2025 09:15

Хамтр�##� нэрийн дор Төрийн �##�ба данхайж ард иргэд тансагл�##�ыг нь дийлэхээ больсон.

Имара
Имара
6 сар 7, 2025 09:17

Женко одоо �######�ах хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 7, 2025 10:01

Ан нам гэж бүүр яахаач мэдэхээ больсон эргүүнүүд болж өөрсдөө нэр хүндээ унагаагсад

Зочин
Зочин
6 сар 7, 2025 10:06

Бага хурлаа тарааж наад сан�##� гаргасан урвагчдаа намаас хөө

ган
ган
6 сар 7, 2025 10:34

Аль ч намд нь үзэл бодол үнэт зүйлгүй урваач шарваач ашиг хонжоо хайгчид дүүрэн байхад нам төлөвшихгүй улмаар төр түвшин болохгүй. АН арай ч дараагийн ЗГ-т орохоор болж хэлсэн ам хийсэн үйлдэлдээ эргэж хургахгүй байх. Харин Номтойбаярт ЗГ-т орох хүсэл их байх нь аргагүй, өөрийнхөө ашиг сонрхлыг хамга�##�хад маш дөхөмтэй болно.

Зочин
Зочин
6 сар 7, 2025 11:30

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
6 сар 7, 2025 13:29

Гарууд нээрээ Монгол төрд тоглоом шиг л хандсаар 30 жил боллоо. Энэний тоогоор төр хэврэгшиж сул дорой болж гарын үзүүрээр л нураахад амархан болсоор байдаг юм даа

Зочин
Зочин
6 сар 7, 2025 14:17

АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө иддэг байсан үеээ буцааж авчрах….гэхдээ тэр үе чинь хэзээч эргэж ирэхгүй.АН бол Монгол улсын хөгжлийн садаа, гай, шуудайнд хийсэн үхрийн эврүүд нэгдсэн зохион байгуул�##�т байхгүй, үүнийгээ Монголын улс төрд х�##�даахыг санаархаж байна.

Zochin
Zochin
6 сар 8, 2025 16:57

Yarshig l bn. DAngaaraa 1 Nam n zugeer. Heruul n bagasna shdee

Холбоотой мэдээ

Back to top button