Н.Номтойбаярын ЗГ-т орох эсэх нь, хэнтэй таарч тохирохоос шалтгаална

Хэн Ерөнхий сайд болохоос хамаарч Н.Номтойбаяр Засгийн газарт орох эсэхээ шийднэ. Тэрбээр, одоогоос дөрөв хоногийн өмнө “Хэрэв Л.Оюун-Эрдэнэ огцорвол дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдгийг онцгойлон харж байж, Засгийн газарт орох эсэхээ шийднэ” гэж мэдэгдсэн.
Тэгэхээр Г.Занданшатар, С.Амарсайхан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын хэн нь Ерөнхий сайд болохоос Н.Номтойбаяр сайдын суудалд суух эсэх нь хамаарна. Товчхондоо, хэнтэй нь таарч тохирох вэ гэдэг л асуудал. Засгийн газарт орчхоод Ерөнхий сайдтайгаа хэрэлдээд байхааргүй гэсэн үг. Жишээ нь, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяртай огт таардаггүй гэгддэг.
Н.Номтойбаярын хувьд, Үндэсний эвсэлдээ МАН-аас жийгдсэн 60 тэрбумынхан буюу М.Энхболдынхныг УИХ-д нэр дэвшүүлсэн. Үндэсний Эвслийн малгайн дор МНН, МҮАН, МЛАН гэсэн намуудыг нэгтгээд буй. Иймд эвслийн тэргүүний хувьд энэ парламентын онцлох дуу хоолой болно гэх хүлээлт үүсгэсэн. Гэхдээ эвслийн тэргүүн нэртэй л болохоос шүдгүй арслан байгаа нь ч үнэн. Засгийн газрыг гаднаас нь шүүмжилж, өө эрж, популизм хийж л чадаж байна. Одоо улс төрийн наймаа буюу дараагийн Засгийн газар хэрхэн зурагдахаас түүний ирээдүй ч бас зурагдана. Мэдээж том амбицтай.
Засгийн газарт орчихвол хувьдаа амжуулах ажил их. Байгалийн баялаг ашиглагч гэр бүл тодорхойлолтод багтдаг. 34-51 хувиа төрд дээрэмдүүлэхгүй байх вэ гэдэг нь том асуудал болоод байгаа. Иймийн тулд ч Ерөнхийлөгчийн түвшинд Засгийн газрын суудал сэлтээ хөөцөлдөж байгаа гэж ч бичигдэх болсон билээ.
У.УЯН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Номтойбаяр төрд хэрэгтэй хүн шүү
Хөлсний бичээч бололтой. Ийм хүнээр төрийг дүүргэвэл яана гэж бодож байна.
Монголчууд солиороод байна уу? эсвэл цаг үе нь ийм болсон юмуу? Эхлээд улс орноо байгаа түвшинд нь ойлгож судлах, мэдрэх шаардлагатай. Энэ тоглоом биш. Номтой бол гэр бүлийнхээ эрх ашгийг хамгаалах гэж орж ирсэн төлөөлөл. Юм яаж ч эргэж мэднэ. Ер нь Нямтайширийнхан даруухан байх хэрэгтэй. Шулам болох амархан шүү.
Cham shig gaigaar yah we de
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Яая ч гээд байгаан эвс гээд байгаа юм уу боль гээд байгаа юм уу эргүүтсэн юм бичих юм
ерөнхий сайдад яригдаад байна гэх 4 эрхэмээб Ж. Энхбаяр, ,попдоно ,хий зайгаар лайвдах санаатай эдгээр чанар иь ерөнхий сайд болгох боломжгүй. Нөгөө 2-ийн аль аль нь боломжийн байх ч намын олохын таалалд хэнэ нь илүү таалагдах эсхээс шалтгаалнаа. Бүр өөр хүнийг нэрлэж болно. эдийн засгийн мэдлэгтэй, төрийн албанд туршлагажсан хүн билээхнээ байж л байна.
Хүн алах хүүхэн хүчиндэх дархан цаазтай ан агнах хүн зодох архи ууж жолоо барих төрөөс хулгай хийх сангийн луйвар гээд бүх л гэмт хэрэг хийсэн гар
арай арай шоронд ял эдлэгсэд сайд болдог юм бол нэртэйгээр н рецидив хулгайчаар еренхий сайдыг сонгоёоооо
Эд нар дотор арай дээр нь Бямбацогт л байна даа МАН засгалж байхад Номтойг болгоно гэж ямар тэнэг нь сэтэгдэг байнаа
Хүн хэзээ ч баяжаагүй, хүн баянаараа л,төрдөг гэж. Эд нар дотор төрсөл баян байхгүй. Бүгд шуналтнууд...
Занданшатарыг ерөнхий сайдаар тавь гэж би хэлж байна.
Монголын ард түмний баялгыг шшаааж шоронд ял эдэлж байгаад авилгалдаад гарж ирээд бас засагт орно гэннэээ хүрэлсүхийг ийм өчүүхэн амьтан гэж бодсонгүй шүүү
Энүүгээр л дутаж гэнэ
боловсролтой өөрийн гэсэн бодолтой мөнгөтэй залуус засгийн газарт орж ажиллах хэрэгтэй шүү Оюун эрдэнэ шиг баяжих гэж гүйхгүй дээ харин бусад Содбилэг Тэмүүлэн нарыг сайд болгомоор юмаа
Ёстой эргүү пизда вэ? Тэд чинь ороод улам шунадаг биздээ. Боловсрол гэдэг харьцангуй ойлголт. Монголын төлөө цохилох зүрх хамгийн том боловсрал шүү.
Номт хуцаад дарвагнаад байлгүй МАН-даа эргэж ор чи, 24 онд чамайг МАН-н залуучуудын төлөө ажилласан, мөн НХХЯ -нд сайд хийж байсныг чинь бодоод дэмжсэн шүү