Нийгэм мэдээ

Урсгал сөрж уулзвар нэвтэрсэн жолоочийг 50 мянгаар торгож, эрхийг нь хасжээ

Уулзвараар урсгал сөрөн нэвтэрч буй тээврийн хэрэгслийн зураг өчигдөр цахим орчинд түгсэн.

Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгажээ. Улмаар зөрчил нь энэ сарын 5-ны өдөр 18 цаг 35 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Өлзий төвийн уулзвар замд болсон болохыг тогтоожээ. Ийнхүү lexus hs250 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн үйлдэлд Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дэх хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ.

Иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусдадаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс уриаллаа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

САЙН БАЙНА ГЭЖ МАГТАН ДУУЛЬЯ СОГТУУГААР МАШААН ЖОЛООДСОН ПЯЗДАНУУДЫГ АЛААД ЭХЭЛБЭЛ ЯМАР ВЭ?

Зөв өнцөг
Зөв өнцөг

Урсгал сөрсөн бол маш зөв шийтгэл байна. Комент бичсэн нөхөр бол малаа муулахыг мэдэхгүй малаа алж үгүй хийдэг новш юм. Согтуу жолооч нарыг хуулиар шийтгэнэ чамшиг үгүй хийхгүй

Холбоотой мэдээ

Back to top button