Нийгмийн

МАН-ын Бага хурал маргааш болж, Ерөнхий сайдын нэр тодорно

УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээс татгалзаж огцруулсан билээ. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод байна. Иймд дараагийн Засгийн газар байгуулагдтал үүрэг гүйцэтгэгч Засгийн газар ажиллаж байгаа юм. 

Үндсэн хуульд заасны дагуу дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох учиртай. Тодруулбал, эрх баригч МАН, УИХ дараагийн Ерөнхий сайдыг ирэх долоодугаар сарын 3-наас өмнө томилох юм.

Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнгөрөгч баасан гарагт /2025.06.06/ хуралдаж Бага хурлаа товлон зарласан. Маргааш буюу даваа гарагт /2025.06.09/ МАН Бага хурлаа хуралдуулна. Энэхүү хуралдаанаар Шинэ Ерөнхий сайдын нэр тодорхой болно. МАН-ын Удирдах зөвлөлийн 32 гишүүн хуралдахдаа “1970 оны төлөөлөл байх нь зүйтэй” гэдэг дээр санал нэгдээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 8, 2025 15:12

Ядахдаа, худ�##� үнэн ярилгүй, нүүрээ улайлг�##�гүйгээр хүнд үзүүлчих ХАВТАСТАЙ юм томилоорой доо !!!

Зочин
Зочин
6 сар 8, 2025 15:14

Хавтасгүй, хамт олонгүй, монтаажгүй юм гаргаж ирчих ээд мэлзээд байх ч онцгүй л юм билээ шүү !!!

Холбоотой мэдээ

Back to top button