Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын ажлын санамж бичигт гарын үсэг зурна

Маргааш /2025.06.09/ Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх санамж бичигт хоёр улсын Засгийн газрын төлөөлөл гарын үсэг зурна. Энэхүү ажиллагаа Зам тээврийн яаманд болох аж.
Өмнө нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй гарын үсэг зурсан.
- Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, Чайна Энержи Интернэшл Девелопмент ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ү Чуань нар үзэглэсэн.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг. УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэх юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэрээ биш санамж бичиг юмуу. Ккк. Хамаг юмаа үнэгүй шахуу өгөх юм бол хэрэггүй дээ.