Нэг дороос: 67 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх кандидат дээр тохирно. Энэхүү үйл явдлыг Eguur News редакц "Нэг дороос" агуулгаар, үйл явдал бүрээр шинэчлэн хүргэж байна.
Нэмэлт: 19.00 цаг
Цаасан санал хураалт дуусаж, 67 хувийн саналаар Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжжээ.
МАН-ын Бага хурлаар Удирдах зөвлөлөөс Г.Занданшатар, заалнаас Г.Тэмүүлэн нарын нэр дэвшиж, санал хураасан юм.
Ингэснээр эрх баригч нам шинэ Ерөнхий сайдаа ЕТГ-ын дарга Г.Занданшаднэ.тар дээр тогтож, УИХ-аар оруулахаар боллоо. УИХ томилох эсэхийг шийднэ.
Нэмэлт: 17:30 цаг
МАН-ын Бага хурал Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаар хуралдаж буй. Тус намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Харин Бага хурлын заалнаас Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлээд байгаа юм.
Тэгвэл яг одоо Бага хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч дууссан байна. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалтыг цаасаар авч эхэллээ.
Өнөөдрийн МАН-ын Бага хуралд нийт 479 гишүүнээс 345 нь оролцож байна.
Нэмэлт: 13.50
Удирдах зөвлөлийн 100 хувийн шийдвэрээр, намын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Улмаар МАН-ын Бага хурал эхэлсэн.
Хуралдаан эхэлсний дараа урьд яригдаж байсны дагуу заалнаас Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлсэн байна.
Улмаар Г.Занданшатар, Г.Тэмүүлэн гэсэн хоёр нэр дэвшигчийг дараагийн Ерөнхий сайдад Бага хурлынхан авч хэлэлцэж байна.
Яг одоо Бага хурал нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авах байдлаар үргэлжилж байна. Мөн Бага хурлын гишүүдийн гар утсыг хурааж, хуралдаанд оруулжээ.
Нэмэлт: 12:50 цаг
МАН-ын Бага хурал эхэллээ
МАН-ын Бага хурал эхэллээ. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл 09:00 цагт, Бага хурал 11:00 цагт болох тов гарсан байсан. Гэсэн ч Удирдах зөвлөлийн хуралдаан 11:30 цагт эхэлж дөнгөж саяхан өндөрлөөд буй.
Хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналтайгаар Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ. Иймд үргэлжлүүлэн МАН-ын намын Бага хурал Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж, УИХ-д санал гаргахаар хуралдаж эхэллээ.
Нэмэлт: 12:30 цаг
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараагийн Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэмжсэн байна.
Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11:30 цагт эхэлж, хурлаар дараагийн Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлж 100 хувийн саналаар дэмжлээ. Удирдах зөвлөлийн хурлын дараа МАН-ын Бага хурлаар хэлэлцэх юм.
Нэмэлт: 11.30 цаг
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх кандидат дээр тохирч, Бага хурлаар оруулна. Бага хурал олонхын саналаар шийдвэрлэх юм.
Түүний дараа Ерөнхийлөгч танилцаж, УИХ-аар хэлэлцэн томилох хуультай.
Удирдах зөвлөлийн дараа шууд МАН-ын Бага хурал болох тул Бага хурлын гишүүд хүрэлцэн ирж байна.
Нэмэлт: 10.30 цаг
Удирдах зөвлөлийн хурал эхлээгүй ч Г.Занданшатарыг дэмжихээр яригдаж байна
МАН-ын Удирдах зөвлөл 10.30 цагийн байдлаар хараахан хуралдаж эхлээгүй байна. 11.00 цагаас хуралдаж, Бага хурлаар оруулах дараагийн Ерөнхий сайдын нэрийг эцэслэх хүлээлт бий.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Удирдах зөвлөл хуралдахдаа, кандидатын нэр яриагүй, харин Бага хурлыг өнөөдрийн 11.00 цагт товлолоо гэж мэдээлсэн.
Амралтын өдрүүдийн өрнөлөөр МАН дотооддоо ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр нэгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Мөн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын нэр яригдаж байна.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийн хувьд намын дарга хэвээр тул дараагийн кандидат дээр заавал зөвшилцөнө. Үүн дээр 1970-аад он уу, 1980-аад оны төлөөлөл үү гэсэн үеийн зөрчил хүчтэй өрнөж байгаа юм. Ерөнхийдөө 1970-аад оноос нэр дэвшүүлнэ гэдэг дээр Удирдах зөвлөлийн дийлэнх байр сууриа нэгтгэсэн.
Эхлэл: 08.05 цаг
Өнөөдөр Ерөнхий сайд тодорно
Монголын улс төрийн түүхэн дэх хамгийн удаан буюу 1575 хоног тогтвортой ажилласан Засгийн газраа МАН унагаж, дараагийн Ерөнхий сайдаа томилохоор дээр, дооргүй гүйлдэцгээж байна. Өнөөдөр МАН-ын Бага хурлаа шинэ Ерөнхий сайдыг тодруулна.
Энэ удаад МАН-ын Удирдах зөвлөл дээр намын залуу үеэ нугачиж, өмнөх үеийн туршлагатай гэгдэх улс төрчдөө урагш гаргана гэдэг яриа өрнөсөн төдийгүй шинэ Засгийн газрын шинэ танхимаа ч ийн 70-аад оныхноор бүрдүүлэх бололтой. Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН-ын даргын үүрэгт ажлаа хараахан өгөөгүй байгаа тул одоог хүртэл шинэ Засгийн газрыг хамтралынх байлгах тал дээрх өөрийн байр суурийг хамгаалаад зогсохгүй Бага хурал руу дараагийн Ерөнхий сайдын нэрийг оруулах эрх нь нээлттэй хэвээр байгаа.
Түүний хувьд Засгийн газраа тэргүүлэх үед нь хань болж парламентаа даргалж буй Д.Амарбаясгаланг дэвшүүлэх саналаа нам дотроо ярьсан сураг бий. МАН дотор тасралтгүй карьераа өсгөж ирсэн Д.Амарбаясгаланд Бага хурлаас дэмжлэг авахгүй гэх зовлон байхгүй. Харин Удирдах зөвлөлд голчлон МАН-ын хууччуул жин дардаг тул энэ удаад дараагийн Ерөнхий сайдад түүнийг түлхэх нь юу л бол.
Ерөнхий сайдыг огцрох үеийн дүр зургаар харвал энэ удаад Ерөнхийлөгчийн хүн Удирдах зөвлөл дээр нэрлэгдэх нь гарцаагүй мэт харагдав. Ингээд харахаар итгэл үзүүлэн Ерөнхий сайдад дэмжсэн Л.Оюун-Эрдэнийг үеийнх нь хүнээр солих магадлал тун бага байгаа ч хэрэвзээ Бага хурлаас хэт нэг талын хүчийг бөөгнүүлсэн нэрс гарч ирвэл задлах сонирхол заалнаас илэрхийлэгдэхийг үгүйсгэх аргагүй.
МАН-ын Бага хурлын гишүүдийн зүгээс дараагийн Засгийн газар хүч тэнцүүгүй бүрдэх вий гэдэгт болгоомжлонгуй хандах үүднээс юутай ч шинэ Засгийн газрыг хамтарсан буюу АН-тай байлгах асуудлыг шуудхан илэрхийлж, 117 гишүүнийхээ гарыг үсэгтэй хүсэлтийг уламжилсан. Энэ бол МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхийлөгчийн оролцоо өндөр байх вий гэдэг далд болгоомжлол нь илт.
МАН-ын хамгийн богино настай Засгийн газар Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн үе буюу ердөө 454 хоног засаглаад унаж байсан түүхтэй.
Энэ удаад МАН-ын зүгээс шинэ Засгийн газраа хэр тогтвортой байлгах, эдийн засаг, улс төр, гадаад имижийн хувьд хамгийн зөв дүр байж чадах хүнээ сонгож чадах уу буюу өөрсдийнх нь эрх барих үеийн Засгийн газар цаашид ямраар түүхэнд үлдэх эсэхийг сонгох өндөр босго, шалгууртай нүүр тулж байна.
Мөн нөгөө талд сонгосон Ерөнхий сайд нь хэн байхаас шалтгаалан АН, ХҮН дараагийн Засгийн газарт хамтрах эсэх асуудал мөн яригдаж буй. Хэрэвзээ сул хүн сонговол хамгийн богино настай Засгийн газар байж ч магадгүй нөхцөл үүснэ. Түүнчлэн АН, ХҮН Засагт хамтрахааргүй нөхцөл үүсвэл парламентийн дэмжлэггүй Засгийн газар болно гэсэн үг.
Өнөөдөр Монгол Улсын шинэ Ерөнхий сайдыг нэрлэнэ. Ингэхдээ улс төрийн муу, сайн түүхийн алийг нь бичиглэхийг эрх баригч нам олонхиор шийдэх нь ээ.
Тусгаар тогтнолын ордноос П.Урнаа, Б.Эрдэнэбаяр, О.Улсболд
Редакцаас Ц.Тамир, М.Тэнгис


































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдийн засгийн хүндрэл байсаар байхад засгаа сольж тоглоод байх хэрэггүй
Яг л өмнөх шигээ "хувь хүний сонирхол" давамгайлж байна
Залуу үеээ дарж, хуучцуулыг гаргах нь буцаад л хоцрогдол
МАН дотроо хуваагдаж, иргэдэд биш өөрсдөдөө ажиллаж байна
МАН-ын Бага хурал ард түмний санал бодлыг тоохгүй л шийднэ
Сайн Ерөнхий сайд байсан Оюун-Эрдэнийг ингэж явуулж болохгүй
Шинэ Ерөнхий сайд хуучин тогтолцооны л хүн байх бололтой
hurelsuh hudlaa bn aa 2017-2021 shud e 1000 garna
Удаан ажилласан Засгийн газрыг солих цаг болсон шүү.
Д.Амарбаясгалан ч бас системийн хүн, шинэчлэл хийхгүй
Үеийнх нь хүнээр солихгүй гэсэн ч төгсгөл нь найруулсан жүжиг л болно
Хамтарсан засаг гэдэг нь хариуцлагаас зугтаах л арга
АН, ХҮН хоёр Засагт орсон ч юу ч өөрчлөгдөхгүй
Нэг нам дотор улс төрийн тоглоом их явж байна
1575 хоног ажиллачихаад үр дүнгүй байвал дахиж найдаж яах юм
Зөв хүн олж чадахгүй бол богино настай Засгийн газар болно
Одоо сонгогдох хүн "хамгийн бага эсэргүүцэлтэй" л байх болов уу
Парламентын дэмжлэггүй засаг бол бүр ч аюултай
Их хурлын гишүүд өөрсдийн эрх ашгийг бодож сонголт хийнэ
Хуучинсаг сэтгэлгээгээр явах нь хөгжлийг удаашруулна
Бодит өөрчлөлт авчрах Ерөнхий сайд харагдахгүй байна
Иргэдийн оролцоо, санал бодол байхгүйгээр шийдвэр гаргах нь буруу
Итгэл алдрах тусам ард түмэн улс төрөөс залхана
Улс төр дотроо эв нэгдэлгүй байхад юун хөгжил вэ
Засаг тогтворгүй байвал хөрөнгө оруулалт зогсоно
Энэ бол ард иргэдийн амьдралтай шууд холбоотой асуудал, хэн нэгний карьер биш
Оюук сда анх залуу үеийн эрч хүчтэй шинэ төлөөлөл маягаар гарч ирсэн чинь шал худлаа эргүү новш болж таарсан. Одоо нэг өвөө тавиад үзэхиймүү!
За даа Ерөнхий сайдад Г.Занданшатарынхаа л нэрийг нь дэвшүүлсэн нь дээр байх аа. Бусад нь ч бүтэхгүй ээ. Хулгайчийн хүүхэд энэ тэр бол цаашаа.
юу байхавдээ хөөрхий шинэ өөрчлөлт гэж. харин ч баялгын хулгайчууд оодрох цаг болж байх шиг байна хүрэлсүхийг ийм гэж үнэхээр санасангүй тун удахгүй бүгдийг н огцруулах болох байхдаааа
Арай ч үгүй байлгүй, МАН-д улс орны хөгжлийн нүүр царай болчих хүн байхгүй юм бхдаа, саяны Огцрох амархан жагсаалын удирдагчид шиг
Занданшатар, Ж.Энхбаяр гээд дандаа үл бүтэх этгээдүүдийг нэр дэвшүүлэх нь л дээ
Их сонин юм болж байна. МАН дангаараа УИХ-д олонхи учир дангаараа Засгийн газраа байгуулах нь зөв. Яагаад УИХ-д дэмжлэггүй болно гэж яриад байгаа нь ойлгомжгүй. Олонхи байж дэмжлэг авч чадахгүй гэж ярих нь буруу. Алдаатай зүйл санаатай ярьж байна.
Тэмүүлэн гишүүн
Тэмүүлэн гишүүнийг 9 болгоод кабинитийг өөрөө бүрдүүлэх боломж олговол ч харин нэг МАН аврагдах байхдаа
шал худлаа мэдээтэй сайт байна аа, занданшатар бол архичин, хийсэн хууль бүр нь монголд гай тарьсан. оюун-эрдэнэ бол авлигач, одоо хэрэггүй
Засгаа унагасан түгжилүүд инээчихсэн л шааж явна. Зандза ингээд eрөнхийлөгч болох өнгөрвөө хөөрхий. 1 жилийн настай eрөнхий сайд
Оюунэрдэнэ үхсэн ч үмхийгээ тавихгүй хүн юмаа улстөрд огт хэрэггүй хүн байна.Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг үг байдаг
Тэмүүлэнгийн эцэг Ганзориг УБҮ Эрдэнэт"-ийг ӨАБНУ-ын Стандарт банканд 110 сая $ ын өрөнд оруулаад байхад л
Aztai Aawiin hvv ochino biz de irged bidend eeltei baih u chuham
ГОК-ыг ӨАБНУ-ЫН Стандарт банканд Тэмүүлэнгийн эцэг Ганзориг 110 сая $ тавьсан цаг саяхан. Хан, Агь, хунтайж юм уу хаашаа юм.
Хүний хуучин, дээлийн шинэ л юм даа, хэлэх үг олдохгүй бна, 100 жилийн түүхт нам минь хулгайчуудаар дүүрэх гэж дээ, 9 болох хүн олдохгүй аргаа барж бхмшив дээ, Тх хуралд дэвшээд унасан хүнийг сонгох бсан юм бол 100 мэргэжлийг эзэмшсэн малчин хүн дээр бна
Тойрогтоо гологдсон ч намдаа гологдохгүй
Нэг гар нь махир юм шиг харагдаад байдгийм даа? бас тэгээд духан дээрээ гудамжны зодоонч шиг аймаар том соривтой, ер нь гачин харагдаад байдгийм даа?
Шинэ Ерөнхий сайд тодрох гэж байгаад баяртай байна, шинэ өөрчлөлтөд итгэж байна.
Одоо л жинхэнэ шинэ үе гарч ирэх боломжтой болов уу
Залуу үе биш гэхэд туршлагатай, тогтвортой хүмүүсийг сонгох нь зөв
Хамтарсан Засгийн газар байх нь тогтвортой байдалд тустай
Шинэ Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдалд бодитоор хандаасай
Түүхэн шийдвэр болж байгаа тул нухацтай сонголт хийж байгаа байх
Ерөнхийлөгчийн оролцоо зарим талаараа баланс тогтоож чадна