Ховдод алга болсон эрэгтэйг ес дахь өдрөө эрэн хайж байна

Ховд аймагт алга болсон 17 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагаа ес дахь өдрөө үргэлжилж байна.
Сануулбал, А.Бямбажаргал гэх 17 настай эрэгтэй зургаадугаар сарын 1-ны /2025.06.01/ өдрийн 15:00-16:00 цагийн орчимд Ховд Жаргалант Буянт баг Дарвийн өргөө байрны орчмоос алга болсон. Улмаар эрэгтэйг эрэн хайх ажлыг эхлүүлээд байгаа юм.
Ховд аймгийн хэмжээнд болж буй тус эрэн хайх ажиллагаанд 1000 гаруй хүн оролцож байна. Эрэлд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Цагдаагийн газар, Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Ховд ОБГ, Ховд ШШГГ-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Ховд Хөгжимт драмын театр, Зэвэгт хүчний 123 дугаар анги, сумын ЕБС-иуд зэрэг албан байгууллагууд, ар гэрийнхэн болон дронтой хувь хүмүүс хамтран ажиллаж байгаа аж.
А.Бямбажаргал нь алга болох үедээ хар өнгийн спорт цамц, хар өмд, хар пүүз өмссөн байсан бөгөөд 170 см өндөр, туранхай биетэй. Хэрэв дээрх эрэгтэйг харсан хүн байвал дараах утаснуудад холбогдож дуудлага мэдээлэл өгч тусална уу.
Холбоо барих утас: 94141169, 88872708
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэд гэсэн яагаад эрэгтэй болчихов оо,
Хүүхэд байснаа эрэгтэй хүн болоод явчихыг бодоход ягчис (эм �##�мас) таар�##�даад шүүрээд агуй руугаа аваад явчихаж дээ. Өдийд ягчис доор харайлгуулж хэвтээ..