Нийгэм мэдээ

Монголоос анх удаа мөнгөн гэрэгэ олдлоо

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас мөнгөн гэрэгэ олджээ.

Тус газраас 2024 оны тавдугаар сард нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олсон ба холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал зохион байгуулсан байна.

Судлаачдын үзэж байгаагаар энэхүү мөнгөн гэрэгэ нь Монголын эзэнт гүрний үеийн тэр дундаа Их Юань улсын үед дөрвөлжин үсгээр бичсэн гэж үзэж байгаа ба утгачилбал, “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай байна. Мөн гэрэгэний нүхийг эмхэрдсэн товгор ирмэг дээр 6 ханз дүрс үсэг байгаа нь “Хүндэт тэмдэг, 69 дугаар” гэх утгатай аж.

Соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан дээрх иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу 2025 оны А/232 дугаар тушаалаар уламшуулал олгож, жуух бичгээр шагнажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Олж тушаасан залуучуудад баяр хүргэе

Зочин
Зочин

Булш ухаж дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Судалгаанд түүхээ мэдмээр бна хүүрээ

гена
гена

баяр хүргэе

зочин
зочин

зоосны нүхээр хорвоог хардаг буруу санаатан олсон бол хятдад зарах цаг үед бид амьдарч байгаа харин сайн хүмүүс олж үйлс нь дэлгэрэх болтугай .Зөвлөлт оросын коммунистуудын дээрэмдэж авч гарсан манай түүхийн эд зүйлүүдийг буцаан авах талаар монголы
н засаг төр дорвитой ажиллах ёстой .

зочин гөөхийлдөх ямар утга санаа илэрхий
зочин гөөхийлдөх ямар утга санаа илэрхий

хэдэн зуун дамнаад улаан давааны зам дээр гээгдсэн гэрэгэ хэвтэж байсныг хэдэн хасаг залуу олжээ гэж...!

Зомэчин
Зомэчин

????????????

Зочин
Зочин

Ай мэдэхгуй одоо ч юунд итгэхэд хэцуу болсон доо…энэ мэтийн хуурамч заль юу ч биш

Холбоотой мэдээ

Back to top button