
"Улаанбаатар биенналь-2025"-ын хүрээнд "Туургатан" орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” олон талт соёл, урлагийн нэгдсэн үйл ажиллагаанд нийт дэлхийн 29 орны 300 орчим гадаад оролцогчид, 22 багц үйл ажиллагааг зургаадугаарсарын 06-20-ны өдрүүдэд буюу 15 хоногийн турш зохион байгуулж буй.
"Туургатан” үзэсгэлэн нь цаашид уламжлал болон зохион байгуулагдах өвөрмөц онцлогтой үзэсгэлэн бөгөөд энэ жилийн үзэсгэлэнгийн танхимд Монгол, Казакстан, Хятад, Өвөр Монгол, Шинжан Уйгарын нэн шинэ үеийн урлагаар уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчдийн бүтээлийг толилуулж байна.
“Туургатан” үзэсгэлэн зургаадугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.