УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ч.Ундрам, Г.Дамдиннямаас өөр монгол хүүхдийн боловсролыг даатгачих боловсон хүчин бий, МАН аа

Ерөнхий сайдад намаасаа дэмжигдсэн дан зээлт Г.Занданшатарыг өнөөдөр УИХ-аас томилох чигтэй байгаа. Түүний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг "зурна".

Одооноос прогнозууд гараад эхэлчихсэн. Зарим улстөрчид үнэхээр хөшигний ард сайд болох хүслээ илэрхийлж байгаа нь чих дэлсэж буй.

Засгийн газрыг дангаар ч, давхарлаад ч байгуулсан бай эцсийн дүндээ үр дүн нь чухал. Зарим нэг салбарыг тавиад тууж болохгүй. Тэдний нэг бол боловсрол юм.

Боловсролын яам болон жил соёлтой, шинжлэх ухаантай хавсран явсан. Хамгийн олон сайд солигдсон. Яг олон нийтийн талархлыг хүлээсэн ажилсаг, ажил хэрэгчээс гадна монгол хүүхдүүдийн суурь боловсролыг дээшлүүлэх чиглэлд мэдэгдэхүйц хандсан сайд байхгүй.

Ерөөсөө л ирээдүй бол хүүхдүүд, тэдний боловсрол юм. Үүнд ерөнхий мэдлэгээс гадна аливаад хандах хандлага, сэтгэлгээний монгол онцлог хүртэл нөлөөлнө. Даанч манай боловсролын салбар энэ чиглэлд гүнзгий нэвтэрч чаддаггүй. Дүн тавих, дүгнэх, цээжлүүлэх, хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий мэдлэгийг л сурах бичигт туссан хөтөлбөрийн дагуу зааж ойлгуулахад анхаарч ирсэн.

Нөгөө талаас хүүхдүүдийн дунд хувийн ба улсын сургуулийн ялгаа үүсчихсэн нь ирээдүйн ойлголцлыг ялгааны суурийг тавьж байгаа.

Боловсролын яам гэхэр олон зуун мянган багш нарын цалингийн асуудлаас эхлээд амаргүй зүйлтэй нүүр тулдаг. Гэхдээ энэ салбарт л хамгийн их анхаарахгүй бол Монгол хөгжихгүй. Бидний жинхэнэ баялаг бол хүүхдүүд, хүүхдүүдийн боловсрол шүү дээ.

Гэтэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ч.Ундрам хоёрын аль нэг Боловсролын сайд болно гэсэн яриа байна. Г.Дамдиннямаас ямар ч боловсрол харагддаггүй. Чуулган, байнгын хороон дээр соёл, боловсролын зах зухгүйгээр дураар аашилж суудаг л хүн болсон. Хоёр дахь удаагаа парламентад сонгогдоод хийж гийгүүлсэн зүйл бас алга. Нам доторх фракц төлөөлдгөөс өөр шидгүй. Ч.Ундрам өөрийгөө багш гэсэн ч алтны магнат эцгийнхээ нөмөр нөөлгөөр гарч ирсэн нэгэн. Гэр бүлийнх нь асуудал хэрхэн олны анхаарлыг татаж байсныг дурдах илүүц. Сайдаар ажиллах туршлага тун бага, парламентад одоо л үгээ цэгцтэй хэлж сурч байгаа хүн.

Ядаж энэ хоёроос өөр боловсон хүчин МАН-д байх байлгүй дээ. Засгийн газар огцорч, шинээр байгуулагдаж, улстөржиж, наана цаанаа орж болно. Бодлогоо л тавиад тууж болохгүй. Ядаж Боловсролын яамыг энэ удаа авраач.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
54 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ундрам нь нийгэмд муу үлгэр дууриал ҮЗҮҮЛЖ БОЛДОГЫГ ТОД САЙН ХАРУУЛСАН ГЭР БҮЛЭЭ ХҮЧИРХИЙЛЖ БҮГДИЙГ АЙДАСТАЙ АМЬДРУУЛДАГ ....ӨӨР ХҮН БОЛ ИЧЭЭД ЮУН САЙД ЗАСГИЙН ГАЗРЫН НЭР ХҮНДЭД МАШ МУУГААР НӨЛӨӨЛНӨ МОНГОЛ УЛСАД ЁС ЗҮЙ ГЭЖ ЮМ БАЙНА УУ ...ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЁС ЗҮЙГ ЯАЖ ҮЗЭЖ БАЙГААГ ЭНЭ ТОМИЛГООНООС ХАРАГДАНА ..ИЧИЖ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ БОЛ АРД ИРГЭД ХЭЛЭЭД ӨГНӨӨ

Зочин
Зочин

Ч.Ундрам, Г.Дамдинням хоёрын аль аль нь салбараа авч явах чадамж муутай харагддаг

Уншигч
Уншигч

Дамдинням бол бүр хэрэггүй. Боловсролын багц хууль батлуулах үеэр тар нь танигдсан поп гар. Ундрамыг масс үнэлэхгүй.

Зочин
Зочин

Г.Дамдинням шиг мэдлэггүй, туршлагагүй хүнийг сайдаар тавих нь боловсролыг сүйрүүлнэ

Зочин
Зочин

Улс орны ирээдүй болсон боловсролыг улс төрийн тохирооны золиос болгож болохгүй

Зочин
Зочин

Боловсролын яамыг улстөрчдийн туршилтын талбар болгох нь бүр хортой

Зочин
Зочин

Нэр хүнд нь олон нийтэд таагүй, итгэл төрүүлдэггүй хүмүүс боловсролыг авч болохгүй

Зочин
Зочин

Хүүхдийн боловсрол дээр ийм хайнга ханддаг төрийг ойлгоход бэрх

Зочин
Зочин

Хувийн ашиг сонирхолдоо захирагдсан улстөрчдөөс салбарын бодлого гарахгүй

Зочин
Зочин

Үзэл бодол, мэдлэг боловсролгүй хүмүүс хүүхдийн хичээл заах хөтөлбөрт оролцох ёсгүй

Зочин
Зочин

Дотоодын талцал, фракцын хуваарилалтаар хүүхдийн ирээдүйг шийдэж болохгүй

Зочин
Зочин

Туршлагагүй, мэдлэггүй хүмүүсээр тоглуулсаар байтал боловсролын чанар унасаар байна

Зочин
Зочин

Хэн нэгний ар тал, эцгийн мөнгө боловсролын сайд болох шалгуур биш

Зочин
Зочин

Ард түмэн боловсролын яамыг тоглоомын талбар биш гэдгийг ойлгуулмаар байна

Зочин
Зочин

Намын эрх ашиг, бүлэглэлээс илүү салбарын мэргэжилтнүүдийг сонгох ёстой

Зочин
Зочин

Ямар ч бодлого тодорхойгүй, дуугүй суудаг гишүүд сайд болох тухай яриа инээдтэй

Зочин
Зочин

Нийгмийн итгэлгүй хүмүүс боловсролын салбарыг авч явж чадахгүй

Зочин
Зочин

Зүгээр л гадаад сургууль төгссөнөөр боловсролын мэргэжилтэн болчихдоггүй

Зочин
Зочин

Боловсролын бодлогыг тууштай барих чадвартай хүн ховордсон нь үнэхээр харамсалтай

Зочин
Зочин

Хүүхдийн боловсролыг улстөрийн карьер өсгөх шат болгож болохгүй

Зочин
Зочин

Өнөөдөр боловсролын систем доройтож байгаагийн гол шалтгаан нь ийм томилгоо

Зочин
Зочин

Хуучин туршлагагүй, шинэ санаа ч үгүй хүмүүс энэ салбарт гай болдгоо олон жил харлаа

Зочин
Зочин

Дотроо эрдэм мэдлэгтэй боловсон хүчин олдохгүй байгаа бол үнэхээр гамшиг

Зочин
Зочин

Боловсрол бол зүгээр нэг яам биш, улс үндэстний үндэс суурь

Зочин
Зочин

Энэ хоёрын аль нь боловсролын салбарыг удирдах чадавхгүй нь ил тод байна

Зочин
Зочин

УИХ-д яваа дургүй хүүхдүүдээр боловсролын салбарыг толгойлуулна гэдэг гэнэтийн осол

Зочин
Зочин

Ч.Ундрам гэх хүн багш нэр зүүхээс өөр юу ч хийж чадаагүй, туршлагагүй хүний жишээ

Зочин
Зочин

Ма намд боловсон хүчин байхгүй бүгд хулгайч хулгайчийн хүүхдүүд гар хөлүүд бгаашд

Зочин
Зочин

Доор бичээд бгаа мэрэгжлийн олон троллуудтай санал нэг бна. УНДРАМ бүүр онигоо цаашаа. Ширэлчихсэн нүүртэй авгай вэ.

Зочин
Зочин

УИХ-д сууж буй хүн боловсролын суурь ойлголтгүй байгаа нь харамсалтай

Зочин
Зочин

Хэн нь илүү багш шиг харагдаж байна гэхээс илүү хэн нь боловсролын агуулгад ажиллаж чадах вэ гэдэг чухал

Зочин
Зочин

Боловсролыг мөнгө, намын эрх мэдлийн золиос болгосоор байтал улс яаж хөгжих вэ

Зочин
Зочин

Хувийн ашиг сонирхлоор хөдөлдөг хүмүүсээр салбараа удирдуулах нь сүйрэл

Зочин
Зочин

Эдгээр хүмүүсээс ямар шинэ санаа гарах вэ, харин ч бүхнийг сүйрүүлнэ

Зочин
Зочин

МАН-ынхан боловсролыг хэдийнээ тоглоомын талбар болгосон, одоо бүр дампуурах гэж байна

Зочин
Зочин

Ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролыг ийм хүмүүст даатгах нь үндэсний аюул

Зочин
Зочин

Хувийн ашиг сонирхлын төлөө хүүхдийн ирээдүйг хорлох нь шударга ёсноос хол

Зочин
Зочин

Энэ хоёр л биш бол сайн боловсон хүчин байгаагүй гэж үү, үнэхээр аймшигтай

Зочин
Зочин

Тэднийг дэмжиж байгаа хүмүүс нь хүүхдийн боловсролыг устгах зорилготой мэт санагдаж байна

Зочин
Зочин

Эцсийн үр дүнд боловсролын салбар улам дампуурна, энэ бол цаг хугацааны асуудал

Зочин
Зочин

МАН-ын удирдлага ямар ч үнэлэмжгүй боловсролын салбарыг дампуурахыг хүсэж байна

Зочин
Зочин

Боловсролын сайдаар ирсэн хүн бүр салбарыг сүйрүүлэх замаар өнгөрдөг жишиг бий

Зочин
Зочин

МАН-ын хувийн хүмүүсийн гар хөл болсон улстөрчид боловсролыг ч устгах гэж байна

Зочин
Зочин

Энэ хоёр хүний хийсэн ганц ажил нь боловсролын салбарыг мөхөөх замыг засах байх

Зочин
Зочин

Ямар ч мэдлэггүй, туршлагагүй хүмүүсээр салбараа удирдуулахыг хэзээ болих вэ

Зочин
Зочин

Тэдгээр хүмүүсийн ар талд ямар ашиг сонирхол байгаа нь тодорхой

Зочин
Зочин

Хүүхдүүдийн ирээдүйг ингэж хөндөж, төрийн том албан тушаалд залуурах нь дэндүү харамсалтай

Зочин
Зочин

Ийм хүмүүсээр удирдуулж байгаа улс хөгжих боломжгүй, энэ бол үнэн

Зочин Зочин
Зочин Зочин

Ийм хоёр балайгаар боловсролын салбарыг удирдуулна гэж ямар баас нт байдгийм.

Тогтох
Тогтох

За энэ 2 сайд болох гээд өөрсдөө хөөцөлдөж байгаа юм уу арай бишээ ичиж амьдар л гэе дээ хорчингуудаас салаагүй цагт энэ засагч бас удахгүй огцрох байх даа за яахав намтар нь зузаарч сайд хийсэн гэгдэх юм биздээ.

Холбоотой мэдээ

Back to top button