УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ынхны олонх нь Г.Занданшатарыг ЕС-д дэмжихгүй гэдгээ хэлж, чуулганы санал хураалтад оролцохоор болжээ

Уржигдар УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахгүй, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг хуралдаандаа оруулахгүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас нэг цагийн завсарлага авах зэрэг үйлдлүүд өрнөсөн.

Харин өнөөдөр /2025.06.12/ 10.00 цагт хуралдаж эхэлсэн билээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг оролцуулах эсэх санал хураалт 50/50 болж тэнцсэн ч, оролцуулжээ. Нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан байна.

Энэ үеэр бүлгийн гишүүдийн олонх "Ерөнхий сайдад дэмжихгүй байгаа" гэдгээ илэрхийлсэн гэх мэдээлэл байна.

Түүнчлэн Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх өнөөдрийн УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанд оролцоцгоож эсрэг санал өгөх үү, эсвэл орохгүй орхин гарах уу гэдгээ ч ярилцжээ. Улмаар чуулгандаа оролцож, нэгдсэн байр суурьтайгаар биш өөр өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгөх шийдэлд хүрч байгаа аж.

Бүлгийн хуралдаан дууссаны дараа үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэхээр хүлээгдэж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 14.00 цагт зарлаад буй юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АН гишүүд ичээсэй, Хэлсэн, хийсэн нь дандаа зөрнө, худлаа шантаачлахаа боль, албан тушаал горилж байгаагаа нууж чадахгүй, худлаа сөрөг хүчнээ хийнэ я гэх шиг... ичиг ичиг,

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин

Занданшатараас шахаад шахаад юу ч гарахгүй ээ. Хэрүүл хийсээр байгаад дараагын сонгууль болно. Манай нам ирэх сонгуульд сураггүй болно. Тэгэхээр арай нэр цэвэр юм хийчихмээр хүн тавих хэрэгтэй л байна даа

Зочин
Зочин

Манд 9сайд болчихмоор хүн олдохгүй ламаа буцахдаа залж бгаан бишүү хулгай луйварт гаршсан шигээ улсын ажил толгойгоо ажиллуулах хүн олдохгүй бүгд хулгайч болхоор

Зочин
Зочин

Та нараар дутахгүй дэ

Зочин
Зочин

Төр засаг тогтворгүй бужигнасаар дараагийн сонгууль болгохнээ. Хүрэлсүх ч ёстой новш юм даа

Back to top button