Э.Болормаа: Бусад намуудад хамтрах санал тавьсан уу

Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна.
Шууд дамжуулалт:
УИХ-ын гишүүн Э.Болормаа, "Улстөрийн байдал зөрчилтэй байна гэж та өөрөө хэллээ. Яг юунаас болоод хамтарсан Засгийн газар хамтарч ажиллах боломжгүй болсон гэж үзэв. Өмнөх Засгийн газраас юугаараа өөр байж, эв нэгдлийг хэрхэн хангаж ажиллах вэ. Дараагийн Засгийн газрыг бүрдүүлэхдээ бусад намуудыг урьж оролцуулах байр суурьтай байгаа юу. Гэрээгээ зөрчсөн гэдэг томьёоллыг яагаад ч юм гаргаж ирээд АН-ыг гаргасан. Энэ гомдол одоо ч үргэлжилж байна. Бусад улстөрийн намуудтай хамтрах саналыг удирдлагуудад тавьсан уу" хэмээн асуулаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар "УИХ-аар өдөржин шөнөжин хуралдаад шийдчихсэн. Би дүгнэх эрхгүй. ҮХЦ л дүгнэнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хангалттай сайн ажилласан. Богино хугацаанд үр дүнтэй ажилласан гэж хувь хүнийхээ хувьд дүгнэж байгаа. УИХ-д суудалтай намуудтай ярилцаагүй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд энэ асуудлыг ярьдаг. УИХ-аар томилогдчихсон тохиолдолд ярих эрх надад үүснэ. Монгол Улсын эрх ашгийн төлөө хэнтэй ч нэгдэж ажиллана. Монгол Улсын эсрэг бол хэнтэй ч тэмцэнэ" хэмээн хариуллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б�##�ай юм асуух юм даа. Ерөнхий сайдаар томилогдсон дараа бүтэц бүрэлдэхүүн, эвлэлийн асуудлаа ярина даа
Хүрэлсүх шиг сүржин ярьдаг, цэргийн ёсолгоо хийдэг үнэн с�##�бадай, д�##�даак гар даа
Чи одоо �######�өөгүй л байна уу
Ээ хүүрээ чи монгол улсын эрх ашиг гэж ширэн нүүрлээд яаж ярьж бнаа. Эргүү өмбүүнүүдийг тэнэгтүүлэх юмаа. 26 жил төр йн толгойд сууж монгол улсыг элгээрээ нь мөлхүүлчээд кк чононууд хонь хадг�##�уулав гэгч боллоо хархаас огиудас хүрч бна
Ene balai 2 nvvrtei zasgiig unaxad urvaj Odjargalin saltaag dolooson g####i cuc z##l dald oroo!
Болормаа бусад эрчуудтэй