УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХОМ: А.Үйлстөгөлдөр нэг компанитай жилийн орлого нь 166.5 сая төгрөг

ЕТГ-ын даргаар томилогдож буй А.Үйлстөгөлдөрийн хөрөнгө орлогын мэдүүлэг болон танилцуулгыг хүргэе.

А.Үйлстөгөлдөр 2019 оноос хойш ХОМ мэдүүлжээ.

2019 онд Ерөнхий сайдын зөвлөх байх үедээ,

  • Өөрийн орлого жилийн 131.1 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого жилийн 117.3 сая төгрөг
  • 93 сая төгрөгийн нийтийн орон сууцтай
  • 35 сая төгрөгийн Kia Sportage Crossover машинтай
  • 99 сая төгрөгийн хадгаламжтай
  • Эвергрийнлайф ХХК, Аюутугай ХХК-иас хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.

Харин хамгийн сүүлд буюу 2023 оны ХОМ-ээ Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргын албан тушаалаар мэдүүлсэн.

Үүнд,

  • Өөрийн орлого жилийн 166.5 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого жилийн 0 төгрөг
  • 93 саяын нийтийн орон сууцтай хэвээр
  • Машингүй
  • 96.3 сая төгрөгийн хадгаламжтай
  • Ганцхан “Аюутугай” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж бүртгүүлсэн байна.

Түүний намтар:

Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь анхлан Мөнхийн реп хамтлагийн гишүүнээр дуу дуулж, олонд танигдсан. Ажлын гараагаа 1999-2003 он МҮОНРТ-д хөтлөгчөөр эхлүүлсэн байна. Үргэлжлүүлэн 2002-2013 онд FM-104 радио, ТВ-8 телевиз, SEVEN телевизэд захирлаар ажиллаж байжээ. Мөн 2013-2016 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан байна.

Харин улс төрийн ажлын гараагаа 2016 онд эхлүүлсэн бөгөөд тус онд Шадар сайд У.Хүрэлсүхэд зөвлөж, 2017-2021 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллах үед мөн зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Ингээд тэрбээр У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгч болсон 2021 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж эхэлсэн юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 13, 2025 13:41

2013 с 2016 онд намзх хэвлэлийн хэлтсийн дарга гэдэг нь лав худлааа

Зочин
Зочин
6 сар 13, 2025 17:29

Дээд боловсрол эзэмшээгүйн бишүү

Зочин
Зочин
6 сар 13, 2025 22:06

Ардын намынханий хормойн дор орж аваадл хөрөнгөжиж эхэлждээ!

Back to top button