Улс төрийн мэдээ

Зөв жишиг: МАН-ын залуу, анх удаа сонгогдсон гишүүд шинэ ЗГ-ын бүрэлдэхүүнд ШААРДЛАГА тавьж байна

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилсон. Улмаар Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилно.

Тэгвэл УИХ-д шинээр сонгогдсон залуу гишүүдийн зүгээс тодорхой шаардлагуудыг тавиад эхэлжээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал шинэ ЗГ-т жендерийн тэгш байдлыг хангах агуулгаар, УИХ-ын гишүүн Э.Болормаа хуучин кабинетын сайд нарыг улираан томилохгүй байхыг тус тус шаардсан байна.

Х.Баасанжаргалын санаачилсан бичигт УИХ-д суудалтай бүх намуудын гишүүд гарын үсэг зурж байгаа аж. Одоогоор 50 гаруй гарын үсэг цуглажээ.

Харин Э.Болормаа зөвхөн МАН-ын бүлэг дотроо гарын үсэг цуглуулж байна.

Тэдний тавьж буй шаардлагыг нэгтгэвэл,

  • Тэгш оролцоо, эв нэгдлийг хангах. МАН-аас гэхэд 68 гишүүний 39 нь буюу 57 хувь нь анх удаа сонгогдсон. Мэргэжлийн ур чадвартай гишүүдийг ихэвчлэн жагсаалтад багтаасан. Гэтэл жагсаалт ба тойрог гэж хуваагдах хандлага ч гарч байгаа.  
  • Жендерийн тэгш оролцоог хангах. ЗГ-ын бүрэлдэхүүний 15 хувь нь алив нэг хүйсийн төлөөлөл байх талаар хуультай. Өмнөх ЗГ энэ квотыг хангаж чадаагүй. Энэ удаа улс төрийн намын тухай хуулийг баримталж, 30 хувийн квот хангах хэрэгтэй.
  • Улс төрийн легитим чанарыг баримтлах. Г.Занданшатарын хувьд улс төрийн туршлагатай ч УИХ-ын гишүүн биш. Иймд легитим байдлыг харгалзаж, УИХ-ын гишүүдээс танхимаа бүрдүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй, мэргэжлийн боловсон хүчний төлөөлөлтэй парламент бүрдсэн тул Засгийн газрыг ингэж бүрдүүлэх нь зөв гэж тус тус үзэж байгаа юм байна.

Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүн 23 сайдтай. Тэдний шаардлагаар 30 хувь нь долоон сайд болох юм.

Шинэ жишиг тогтоож, залуу гишүүд ийнхүү Г.Занданшатарын Засгийн газарт хуучин сайд нарыг улираан томилохгүй байхаас гадна залуу, мэргэжлийн боловсон хүчнүүдийг багтаах, дор хаяж долоон эмэгтэй сайд томилох зэргээр акц өрнүүлээд байгаа юм байна.

Одоогоор УИХ-ын дараах гишүүд Э.Болормаагийн бичигт гарын үсэг зуржээ.

Э.Болормаа

Ж.Алдаржавхлан

Н.Алтаншагай

Д.Амарбаясгалан

С.Амарсайхан

Ч.Анар

А.Ариунзаяа

Т.Аубакир

Х.Баасанжаргал

М.Бадамсүрэн

Э.Бат-Амгалан

Ж.Батжаргал

Д.Батлут

О.Батнайрамдал

Б.Батцэцэг

Э.Батшугар

Б.Бат-Эрдэнэ

Ж.Бат-Эрдэнэ

Б.Батбаатар

Х.Булгантуяа

Д.Бум-Очир

С.Баябацогт

Ж.Галбадрах

Ж.Ганбаатар

Д.Ганмаа

Х.Ганхуяг

М.Ганхүлэг

Ц.Даваасүрэн

Г.Дамдинням

Б.Дэлгэрсайхан

Б.Жавхлан

Х.Жангабыл

Б.Заяабал

С.Зулпхар

Ц.Идэрбат

Г.Лувсанжамц

С.Лүндэг

М.Мандхай

Л.Мөнхбаатар

Т.Мөнхсайхан

З.Мэндсайхан

Н.Наранбаатар

Ч.Номин

О.Номинчимэг

У.Отгонбаяр

Л.Оюун-Эрдэнэ

П.Рэгдэл

П.Сайнзориг

Ц.Сандаг-Очир

О.Саранчулуун

Л.Соронзонболд

Б.Тулга

Г.Тэмүүлэн

Ч.Ундрам

Н.Учрал

Б.Уянга

Д.Үүрийнтуяа

Б.Хэрлэн

Дам.Цогтбаатар

Ж.Чинбүрэн

Б.Чойжилсүрэн

Л.Энх-Амгалан

Б.Энхбаяр

Ж.Энхбаяр

Д.Энхтүвшин

М.Энхцэцэг

С.Эрдэнэбат

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чойжилсүрэн Дэлгэрсайхан Энх-Амгалан Бямбацогт Амарсайхан мэтийн төрийн толгойд даварцан хулгайч нараа дахин залах сэтгэл зүрх байнаа чамд бас...

Зочин
Зочин

Асугаад байх юм алга.
Хоёрдугаар ээлжийн хоолонд орох гэж үхэх гэж байгаа залуучууд

Зочин
Зочин

хуучинаас бямбаа энхамгалан даваасүрэн энхбаяр бүгд л одоо болоошдээ өнжөөө мөнх сайд хиихнүү дээ тэгээд улс нь өөдлөхгүйн

Зочин
Зочин

Занданшатар аа хуучны олон удаа сайд хийсэн нударган баячуудын нэрс орж ирвэл Огцрох амархан шүү. Эхнээсээ л иймэрхүү юмаар ороогдоод эхэлбэл 2026 онд хол харагдана шүү.

Зочин
Зочин

ene neg heden batsaanuud uls orniig mini yag samarhnee ta nariin tur meddeg yum yu ch bhgui shuu. gulugnuudee. harin ch ahmad ueesee saiduud tavih yostoi yumaa. godgonoson avgai naraa bugdeeree zailaarai.

Зочин
Зочин

Жагсаалтаар орсон шиг, жагсаалтын засаг байгуулах уу, зангарагтай туршлагатай хүмүүсээр бүрдүүлж удаан тэсэх засаг б сан дээр байхоо, шинэ гишүүдээр бүрдүүлвэл номхон тэмээ ноолоход амар болно, бас бөөн онол ярьдаг хийдэг хүнгүй болно доо..

Зочин
Зочин

Хэн хэнийгээ сайд болгох гээд байгаа юм, нэрийг нь бичээд шаардлагаа хүргүүлчих гэвэл та нар бүгдээрээ сайд болох гээд хоорондоо зодолдоод л юун шаардлага, эмнэлэг, цагдаа болоод л дуусна шүү дээ. Юун амбицтай, суудлын хэнээтэй юм, ажлын дадлага туршлага, мэдлэг чадвар үгүй би- гээр өвчилөгсөд. Эндээс харахад засгаа байгуулаагүй байхад ерөнхий сайдынхаа бүрэн эрхэд халдаж шантажлаад эхэлж байгаа юм чинь цаашид засгийн ажлыг урагш алхуулахгүй юм байна. Ганц гарц байна. Их хурлаа тарааж шинэ сонгууль явуулах л үлдэх юм байна л даа.

2-Р ЭЭЛЖ ЭЭ
2-Р ЭЭЛЖ ЭЭ

нэг талаар хуучин кулькаазуудыг томилохгүй бх гдг нь .................. гэхдээ төрийн сайдын босго шалгуур гдг юм үнэндээ шалан др унажээ:::::::::::::::::МАН сөнө

Зочин
Зочин

Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал юмаа

Зочи
Зочи

Том хагарч байна даа. Засахад хэцүү дээ

Зочин
Зочин

Зөв жишиг ч гэх шиг. Маш буруу жишиг. Засгийг анхнаас нь шантажлаад эхэлж буй нь цаашид улам даамжирч засаг ойр ойрхон солигдох болно. Энэ үйл ажиллагаа санамсаргүй ч зүйл биш, Болормаа, Баасанжаргал нарын санаачлага ч бус, бусдын гар хөл төдий шүү дээ. МАН засгаа тогтвортой байлгая, намын бүлгээ нэгдмэл байлгая гэвэл маш яаралтай Оюун- Эрдэнээс намын даргыг авч Занданшатарт шилжүүлэхгүй бол огцорсон ерөнхий сайд болоод түүний хамсаатнууд сөрөг хүчнээс дор утгагүй улстөр хийхээ харуулаад байна л гэж харагдаад байна. Албан тушаал хувь хүний өмч ч биш, засгийн ажил албан тушаалын хэнээтнүүдийн тоглоом ч биш шүү.

Зочин
Зочин

Бяруу болоогүй бухын явдлаар далдаайсан нусгай залуучууд монгол улсаар тоглож зугаагаа гаргаж дампууруулж сөнөөж байгааг 1990 оноос хойших 35 жилийн түүх батлан харуулна.

Зочин
Зочин

Шэасэнбаясга лан бас сайдад санаатай юу ? Ичээч ээ !

Зочин
Зочин

Нэг ч УИХ-н гишүүн сайд болохгүй байвал төгс ЗГ үүснэ. Тэднийг Хууль батал гэж сонгосон болохоос сайд болж идэж уу гээгүйг санаж бас дагасугай. ДАВХАР дээлтэй болсноор энэ их идэж уулт эхэлснийг бүү март. 90-ээд онд Үндсэн хуулийг дордуулсан 7 өөрчлөлт гэгддэг хуулийн өөрчлөлт бол ДАВХАР дээл буюу УИХ гишүүн сайд болох явдал юм. Парламент бол ЗГ-г хянадаг. ӨӨРСДӨӨ дотор нь орчоод юугаа хянах гээд байгаа ацнууд вэ? Одоог хүртэлх Засгийн газарууд сайд болж идэж уух нүхээ хараад хууль батлуулж хуулийн дагуу идэж ууж байна. Шинэ гэгддэг гишүүд сайд болсноор сайжрах нэг ч зүйл байхгүйг баттай хэлэх байна.

Yнэн шүү
Yнэн шүү

Ямартай албан ёсоор их хуралд асуудал орж ирэхийг хүлээж чадахгүй тачаалдаж байгааг харахаар яалтачгүй л хувийн ашиг сонирхолдоо өөрийн мэлэлгүй ч гэмээр юм уу? хөтлөгдсөн ямар гээчийн сүрхий амбиц бол? алин ч байлаа яалтажгүй л хууль зөрчиж бүрэн эрхэнд халдсан бүдүүлэг улс төрчдийн бохир ажиллагга мөн.

Зочин
Зочин

Нямбаатар гдг дарангуйлагчыг хамгийн түрүүнд соль....хорооны хэсгийн ахлагч гэх 4 жилд ганц удаа асар том бузар хдг бусад үёд нь т/т.н мөнгөөр тэжээгддэг хорчин авгай нарын орон тоог бүрмөсөн хас...гадагш дотогш нь зугаалуулна 1сая.н үнэтэй гар утсаар шагнана...амьтаны 12 настай нялх хүүхдийг хүний эхнэр болгоод өөр хороонд бүртгэчихсэн ганц биёэ хүнд өчнөөн ам бүл ннмчихсэн арай хэтэрсэн шүү МАН гуай одоо болсон шүү????

иргэн
иргэн
Reply to  Зочин

Нямбаатарыг солихгүй л дээ. Ажилдаа ханцуй шамлан зүтгэж алдаж онож яваа энэ хүнийг бол хотын иргэд дэмжиж байгаа шүү дээ.

Зочин
Зочин

ЗАНДАНШАТАРАА ХУУЧИН САЙДУУДААСАА ЗАСАГТАА АВАХ ЮМ БОЛ ОГЦРОХ АМАРХААН ГЭЖ ХУЦАЛДААД ЧИ ЧАД НЭГ Ч ГӨЛӨГ БИТГИЙ ОРУУЛ ЖАВХЛАН БАТЦЭЦЭГ САРЛАГ БЯМБАЦОГТ ДӨРВӨД ЧОЙЖОО МЭТИЙН ТОПУУДААСАА САЛААЧЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ.БАТТӨМӨРИЙН ЭНХБАЯРАА ХЗДХ САЙДААРАА ТАВИХАД МОНГОЛ БАЯРЛАНА ИРГЭД ДЭМЖИНЭ.

ОЮУНЭРДЭНЭ ХУДАЛЧ
ОЮУНЭРДЭНЭ ХУДАЛЧ

ЖЕНКОГИЙН ЗААВРААР ОЮУНЭРДЭНЭ ХӨДӨЛЖ БАЙГАА ЦАРАЙ

Зочи
Зочи

Улс төр тун хүндэрлээ. МАН ын залуус +АН хэмээх хүчирхэг Эвсэл бий боллоо.
Бууж өгсөн нь дээр. Эвгүйтвэл импичмент.

Холбоотой мэдээ

Back to top button