Үндэсний хороо нь татаж буугдаж, хамгийн түрүүнд "хөөгдөх" яамгүй сайд нар

Ерөнхий сайд Г.Занданшатар "Яамдуудын тоог багасгахгүй. Үндэсний хороодыг татан буулгана" хэмээн мэдэгдсэн. Яамны статустай гурван Үндэсний хороо бий. Харин нэг нь шадар сайдын нэршилтэй. Тэгэхээр нэн түрүүнд дараах дөрвөн сайд цомхотголд орох нь.
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр
- Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга,
- Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд нар.
Хоёр нь Ардчилсан намынханд, нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаярт, нөгөө нь ХҮН намын Т.Доржхандад өөрт нь гаргаж өгсөн сайдын суудлууд юм. Бусад намынхныг ингэж эрхлүүлсэн зөөлөн суудлуудыг шинэ Засгийн газарт байхгүй болгоно. АН-ынхан ч чөлөөлөгдөнө. Харин Т.Доржханд сайдаар үлдэх эсэх нь өдгөө ч эргэлзээтэй хэвээр. Хэрэв ХҮН намтай хамтралаа үргэлжлүүллээ гэхэд Т.Доржхандад сайдын өөр суудалд бэлдэнэ гэсэн үг.
Түүнээс гадна 59 үндэсний зөвлөл, үндэсний хороо бий. Тэднээс чиг үүргийн давхардалтай хороодын татан буулгахаар байна. Тухайлбал,
- "Алсын хараа-2050", салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын албыг Ж.Тана
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог Ерөнхий сайд тэргүүлдэг
- Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо /С.Амарсайхан/
- Төрийн бүтээмжийн үндэсний хороо
- Дэлхийн өвийн үндэсний хороо
- Жендерийн үндэсний хороо
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо
- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хороо
- Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо
- Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо
- "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо гэхлэн ... нийт 59 зөвлөл, үндэсний хороо үйл ажиллагаа явуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдгээр ажлын �##�бадыг хааш нь шингээх вэ
Дэндүү үрэлгэн, давхацсан, данхар болсон байжээ. Одоо байгаа яам, төрийн институцуудын л чиг үүргүүд байна .
ДОРЖХАНД НЭГ ХҮН ХОРООЧИХЛОО МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙНА ОДОО ЭНЭ НӨХРИЙГ ИХ УЛС ТӨРӨӨС ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ОЮУНААГАА ХАМГААЛСАН ТУЛГАТ БОЛ МУЖИК.ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ АЛБАН ТУШААЛЫГ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ДЭД САЙД БОЛ ЗҮГЭЭР Л БЭЛЭГДЭЛ ЯАМДЫН ТООГ НАВСАЙТАЛ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.ЗАНДКА ЧИ ӨӨРИЙХӨӨ ҮЗЭЛ БОДЛООР АЖИЛЛАЖ ЧАДАХ НЬ УУ? ХЭРВЭЭ ЯМАР НЭГЭН ДАРАМТ ШАХАЛТ ИРВЭЛ ШУУД ТАЛБАЙД ГАРЧ ИРЭЭД ИЛ ЦАГААН МЭДЭГДЭЭРЭЙ АРД ТҮМЭН АСАР ИХ ХҮЧ ГЭДГИЙГ ЧИ МЭДНЭ.
Түгжрэлийн сайд гэж эргүү юмаа болио.
Доржхандыг хамгиын эхэнд �######�уулах ёстой