УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"ДЦС-3"-ын ослыг онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж, Б.Чойжилсүрэнг үлдээгээд бантанг нь цэвэрлүүлэх үү

“ДЦС-3” ТӨХК-д гарсан гал түймэрт 53 настай техникийн инженер өртөж, нас барсан харамсалтай хэрэг 2025 оны зургадугаар сарын 2-ны шөнө гарсан. Одоогоор гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох нэгдсэн дүгнэлт гараагүй ч, урьдчилсан байдлаар турбин генератор дэлбэрсэн гэдэг мэдээлэл түгээд байгаа билээ.

Тэгвэл "ДЦС-3"-д гарсан энэхүү харамсалтай ослын хэргийг Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлжээ.

Турбин генератор эргэн засагдахгүйгээр эвдэрч, тэг зогссон тул ирэх өвөл нийслэлчүүд дулаан, цахилгаангүй хөлдөх аюулд орсныг салбарынхан нь зарлаад буй. Иймд инженерийн алтан амь, ажиллагаагүй болсон турбин генераторын асуудалд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. 

Эрчим хүчний реформ хийнэ гэх сүржигнэл дор Эрчим хүчний үндэсний хороог Т.Доржхандаар ахлуулсан. Эрчим хүчний яамыг Б.Чойжилсүрэн удирдсан. Эрчим хүчний 24 компанийг “Эрчист Монгол” ХХК руу шилжүүлж, Г.Амартүвшинг ажилтай болгосон. Энэ бүхний гол зангилаа нь эрчим хүчний компаниудын 66%-ийн төлөөллийг булаацалдах явдал байсан гэгддэг. Нэмээд “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар УИХ-ын гишүүн Д.Батлутын төлөөний хүн бөгөөд гэр бүлээрээ эрчим хүчний салбарын тендер түүдэг бүтэхгүй намтартай. Ийм олон толгойтой “мангас” болон хувирч, хариуцлагагүйн зуд нүүрлэсэн энэ салбарт нэг хүний алтан амь үрэгдэж, нэг хүн бэртэв.

Ямартай ч ослын дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Харъяа яам буюу Эрчим хүчний яам хяналт тавих нь ёстой байсан" гэдэг тогтоол гаргажээ. Энэ тогтоол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн рүү шууд чиглэсэн гэсэн үг. Хэрэв тэр Засгийн газар солигдох дүйвээнээр суудлаасаа буугаад явчихвал хариуцлагагын асуудал ор тас дарагдана. Эзэнгүй үлдэнэ. Тиймээс Б.Чойжилсүрэнг жишээ нь "Эрчим хүчний төсөл, дулааны станцын осол зэргээ өөрөө янзалж, учрыг нь ол" хэмээн суудалд нь үлдээх магадлал өндөр байгаа аж.

Соёлын сайд Ч.Номингоос бусад нь "Сайдын суудалдаа үлдье" гэсэн хүсэлтийг шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарт тавьсан сурагтай. Тиймээс Б.Чойжилсүрэнгээс эхлээд суудалдаа үлдвэл яамдын бүтэц төдийлөн хумигдахгүй байх магадлалтай байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цахилгаан станц дэлбэрч байхад гүйцээгээд дэлбэрэлт явуулаарай гэж байна уу. Чойжилсүрэнг сайдаар үлдээх л юм бол наад засаг чинь намар хүрэхгүй түмбэржүржиг болно

Зочин
Зочин

ӨГӨР ТОЛГОЙ ГҮРСЭД ЦАРАЙЛСАН ЭНЭ ДӨРВӨДИЙН ШЭЭС ҮНЭНДЭЭ УЛСЫН АЖИЛ ГЭХЭЭСЭЭ ХУВИЙН АМБИЦАА ХӨӨЖ ЯВДАГ НЬ НУУЦ БИШ ШҮҮ? ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЖ ИРГЭДИЙН ХАЛААСЫГ ТЭМТРЭЭД ЮУГ ӨӨРЧИЛСӨН ЮМ ИРГЭДИЙН ГОЛЫГ ГОГОДОЖ ХУССАН МӨНГӨӨРӨӨ ТЭР ТУРБИНЫГ ДЭЛБЭЛЖ НЭГ ХҮНИЙГ ШАТААЖ ХОРООЛОО ОДОО СТАНЦАА ДЭЛБЭЛЭХ НЬ ҮҮ? ХАЛТАР ДОРЖХАНДЫГ ОЙМС АМАРААТАЙ НЬ ХАМТ НЭГ ХУДАГТ ХИЙГЭЭЧ ЯАХААРАА ИЙМ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХОРООЖ БҮХЭЛ БҮТЭН 1,5 САЯ СҮҮЛГҮЙ ЧОНОНУУД ХОЛХИСОН ХОТЫГ ХОРЛОЖ БАЙГААН.АЛБАН ТУШААЛТАН ЭРХТЭН ДАРХТАНГУУД ХҮНД ГЭМТ ХЭРГИЙГ ДАВТАН ҮЙЛДЭЭД БАЙХАД ХУУЛЬ ХЯНАЛТЫХАН ДУУГҮЙ ЧИМЭЭГҮЙ Л БАЙХ ЮМ УЛНЫ ИРГЭД ИНГЭСЭН БОЛ ОДОО НЭГ ХУДАГТ АЦ НЬ ГОЗОЙГООД ХЭВТЭЖ БАЙГААШТ.ЗАНДАНШАТАРЫН ТАНХИМ ХҮН ХОГНУУДААР ДҮҮРЧ ЖИНХЭНЭ БЫСДАГААРАА ЭРГЭХ НЬ АН МАШ УХААЛАГ ЮМ ЭНЭ ЗАСАГТ БҮҮ ОР ЛАЛАРУУДЫГ ХӨНДЛӨНГӨӨС НЬ МУУГ НЬ ҮЗ ЭНЭ МОНГОЛЫН ТӨР ТЭМБҮҮРЧЭЭ

Эмээ
Эмээ
Reply to  Зочин

Дөрвөд биш БАЯД гэдэг ястан гэсэн. Увсынхан баяд, дөрвөдөөрөө хуваагдаад баядыг нь Чойжилсүрэн, дөрвөдийг нь Хүрэлбаатар толгойлдог гэсэн шүү.ккк.

Зочин
Зочин
Reply to  Эмээ

За тэр ч арай юу л бол

Эрднээ
Эрднээ

Юу ч хийж чадахгүй хүнийг явуулаачээ.

Зочин
Зочин

Энэ өгөр баядаа зайлуулаарай

зочин
зочин

Энэ өвгөнийг эргүүлэн татаж шалгаач ээ ДЦС дампууруулаж байна тэтэгэврийн өвгөн яагаад төртэй зууралдаад байдаг юм ард нь хувийн бизнес эн л хийж байгаа

Зочин
Зочин

ЗА БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ ТА НАР САЛБАРАА ОГТ МЭДЭХГҮЙ МӨНГӨ ТӨЛСӨН ЛУЙВАРЧДЫГ ХЭДИЙ БОЛТОЛ САЙД БОЛГЖ МОНГИЙГ Н АВААД ЧУХАЛ САЛБАРУУДЫН АЖИЛЫГ УНАГААХ ЮМ БЭЭЭЭ ТЭДЭНД ХАУУ ХАРИУЦЛАГА ТООЦООД ЖИНХЭНЭ УЛС ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭР ЗАСГАА БҮРДҮҮЛЭЛДЭЭЭЭЭЭЭЭ

Зочин
Зочин

Энэч сайдын суудалд нь үлдээх захиалгат өгүүлэл бишүү? Энэ хү эрчим хүчний салбарт юу ч хийгээгүй зүгээрл унтуулсан. Харин нь хувийн ажлуудаа ёстой нэг амжуулж өгсөн дөө. Зөвшөөрөлгүй барьсан бүх барилгууддаа зөвшөөрөл нөхөн авч бас болоогүй Цахилгаан станц бариулж ёстой нэг жаалж өгч байна. Аюултай эдгээд буюу салбартаа огт ээлгүй этгээд. Дахиад юу болох юм бүү мэд.

Зочин
Зочин

Улс төрчид шинэ станц барих хэрэгтэй гээд хэлсээр байхад огт тоохгүй байсан сүүлийн 10 жил тэгээд станцууд нь ямар бэлтгэл тоноглолгүйгээр бүх тоног төхөөрөмжөө ажилуулж сүүлийн жил тасралтгүй жил бүр бараг 8760 цаг ажилласан тэрний бурууг нь тэгээд инженерүүд хүлээх үү??? Тоног төхөөрөмжөө зогсоож үзлэг засвар үйлчилгээ огт хийлгэхгүй хэдэн жил явуулаад байхаар чинь юм хум нь ажиллахаа больж эвдрэл гэмтэл гарна биз дээ??? Одоо баахан зүгээр ажлаа хийгээд явж байсан инженерүүдийг хорьж цагдаж үйлийг нь үзэх нь!!! Муусайн улстөрчдийн балаг гай болох юм даа энгийн хүмүүст!!!

Зочин
Зочин

Чойжилсүрэн бантан хутгаж чадахаас цэвэрлэж чадах уу

Арман
Арман

ПЭЗДАА ЮМАА

Зочин
Зочин

Тийм хайр байхгүй ээ зайлуулах хэрэгтэй

Тоодон панз
Тоодон панз

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, эрчим хүчний үндэсний хороон дарга Доржханд хоёрыг огцруулалгүй хийсэн балгийг нь арилгуулах хэрэгтэй. Огцорсон нэр зүүгээд хариуцлагаас зугтах ёсгүй!

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж

Тэр ноцтой хэргийн гэсгээлийг хэнд ч хүлээлгэж чадахгүй биз ээ. Учир нь, тэр гэмтэн ихэд алсад байгаа байх аа. Тэгэхээр санаа байсан ч сачий хүрэхгүй . Иймэрхүү үйлдлийг Европод хийсээр л байна шүү дээ. Нүдээ нээгээд жаахан холхон харвал үзэж болно доо.

Сүхбаатар
Сүхбаатар

Юун үлдээх вэ? Огцруулаад, шалгаад сайтар хариуцлага тооцох ёстой

Зочин
Зочин

харинч явуулж байж шийдэхгүй бол бүр балрана шүү

Зочин
Зочин

Тэгж болохгүй байхаа ялыг нь үүрүүлээд явуулахгүй бол станцыг бүр мөсөн сөнөөчих байлгүй

Хуланхонгор
Хуланхонгор

Тэр нь зөв байхаа ажиллаа хурдан өгөөд хариуцлагаас мултрах гэж байсан шүү наад дөрвөд чинь

Зочин
Зочин

хариуцлагыг нь тооцуул наад сайд Чойжилсүрэн чинь ц станц дэлбэрхэд 1 хүний амь үрэгдсэн тэрэнд нь хариуцлага үүрүүлж шоронд хий,тэгэхгүй бол зүгээр л сайдаас болиод чимээгүй ялаас мултарна

Уншигч
Уншигч

Гэнэтийн осол гарч олон жилийн настай эд анги эвдэрсэн нь Доржханд , Чойжилсүрэнд ямар буруу байнаа цахилгааны үнээ нэмэхгүй бол алдагдалтай ажиллаж тоног төхөөрөмжөө шинэчлэж чадахгүй байна гэж олон жил ярьсан үнээ нэмчихлээ гэж бөөн шуугиан дэгдээснээс биш зөв гэж хэн ч дууграагүй бишүү

Зочин
Зочин
Reply to  Уншигч

Энэ ямар эргүү мэдлэггүй тэнэг вэ? Чи юугаа өмөөрөөд байгаа юм. С-50 гэдэг чинь жил гаран ажилласан шинэ турбин. Зуд болоход хуц ухнанд гэдэг шиг толгойлогч сайн дураараа буруугаа хүлээдгүй билүү. Наад Чойжилсүрэн чинь дахиад шуналтаад цахилгаан станцаа бариулж дуустал сайд хийх санаатай байна. Энэ үхсэнийх нь ачаа үүрэх байх вэ? Дахиад нэмээд дэлбэлнэ шүүдээ.

Холбоотой мэдээ

Back to top button