Нийгэм мэдээ

"Сэлбэ голын үерийн даланг барих ажлын явц 90 гаруй хувьд хүрсэн. Энэ сарын 30-нд дуусна"

Одоогоос хоёр жилийн өмнө Сэлбэ гол үерлэж, тухайн орчмын айлууд хүнд нөхцөлд амьдарч байсан. Ойрын жилүүдэд тэр жилийн үертэй харьцуулахад 5-7 дахин их хэмжээний үер буух магадлалтайг мэргэжилтнүүд судалсан. Тиймээс хамгийн эрсдэлтэй байршил болох Сэлбэ голын Натурын орчимд 1.4 км урт түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн хамгаалалтын даланг барьж эхлээд буй.

Өнөөдрийн байдлаар үерийн хамгаалалтын даланг барих ажлын явц 90 гаруй хувьд хүрчээ. Үерийн хамгаалалтын байгууламжийг 2026 оны нэгдүгээр сарын 26-ны хооронд барьж дуусгах гэрээтэй бөгөөд нийт төсөв 20.5 тэрбум төгрөг. Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар "Билгүүн Монгол Констракшн" үерийн байгууламжийг барих ажлыг гүйцэтгэж байгаа билээ.

Барилгын ажлын явцын талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ахлах инженер И.Сумьяабазар “Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил энэ сарын 30-нд дуусах бол наймдугаар сарын 30-нд нийт ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгнө.

Талбай дээр 45 инженер, техникийн ажилтан ажиллаж байна. Үерийн хамгаалалтын далан барих ажилд газар доорх шугам сүлжээг шийдэх асуудлууд ихээхэн бэрхшээл учруулж байлаа. 2024 оны зургаадугаар сарын 20-ноос далангийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зураг төслийн дагуу технологийн алдаагүйгээр ажлыг гүйцэтгэсэн" гэж ярилаа. Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр үерийн далан, явган хүний зам, ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр төлөвлөжээ.

Энэ тухай зураг төслийг гаргасан "Престиж-Инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг “2005 оноос барилгажилт ихсэж, Сэлбэ голын голдирол нарийссан. Өөрөөр хэлбэл Сэлбэ голын зүүн эргээр буюу зүүн талын барилгуудын дундуур голын голдирол урсаж байсан. Голын голдирлыг шахаж барилгууд барьсан учраас барилгуудыг буулгах эсвэл түшиц хана барихаас өөр сонголтгүй болсон. Түшиц хана барих хамгийн зөв шийдэл бол дээр дурдсан тэгш өнцөгт огтлолцол бүхий өндөр түшиц хана. Энэ нь дэлхийн хөгжсөн орнуудад түгээмэл хэрэглэдэг” хэмээн тайлбарлав.

Түүнчлэн үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил дууссаны дараа Сэлбэ голын байгалийн тогтцыг алдуулахгүйгээр тохижилтын ажлыг гүйцэтгэх аж. Улаанбаатар хотын газар доорх инженерийн шугам сүлжээг дижитал хэлбэрт оруулчихвал газар доорх дэд бүтцээ мэддэг, хамгаалдаг, авто зам, бүтээн байгуулалтын ажлуудтай газар доорх шугам сүлжээг уялдуулдаг болох юм байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 16, 2025 09:35

ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ҮЛЭЭЖ СИЙГҮҮЛЭЭД БАЙДЫН ЯАГАА Ч ҮГҮЙ Л БАЙГААШТ БИ ХАЖУУД НЬ АМЬДАРДАГ ГАР ШҮҮ

ХАХАХА
ХАХАХА
6 сар 16, 2025 09:44

ДАЛАНГАА БУРУУ ТАЛДАА ЧААЦЫН БИШӨӨ, НЯМКА ОРКОО

Зочин
Зочин
6 сар 16, 2025 11:31

Д�##�ангийн гадуур нь ус орчихсон байна ш дээ ээ?????

Холбоотой мэдээ

Back to top button