Үйл явдал: "Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт" олон улсын хууль эрх зүйн бага хурал болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм
8:45 цагт: “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” олон улсын хууль эрх зүйн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
9:00 цагт: “Гамшгийн эрсдлийг бууруулахад хүүхдүүдийн оролцоог хангаж гамшгийн аюулаас сэргийлэх, дархлаа суулгах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадалтай болгох, үе тэнгийн сургагч багшийг бэлтгэх” зорилготой дадлага, сургалт Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангийн байранд болно. Холбогдох дугаар: 99123948
“Монгол Ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах, “Намнаа” академийн тэргүүн Н. Алтанхуяг, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран "Малын хулгайтай бодлогын түвшинд тэмцэх тухай" сэдвээр мэдээлэл хийнэ. Шангри-Ла зочид буудалд 11:00 цагт “Супер концерт-2025” шоу тоглолтыг энэ сарын 21-нд зохион байгуулахтай холбоотойгоор хэвлэлийн хурал хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Таван толгой” ХК нь усны гэрээ хийгээгүй, усны дүгнэлт гаргуулахгүйгээр ус ашигласан, аюултай хог хаягдлыг тусгаарлалгүй хууль зөрчиж, хүрээлэн буй орчныг бохирдуулсан, зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашигласан гэх мэт байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан талаар экологич Д.Туяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Занданшатар нарт хандаж хэвлэлийн хурал зарлалаа.
-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!