Улс төрийн мэдээ

Төрийн ажил бүтэн сар зогслоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсноос хойш 14 хоног өнгөрч байна. Үүний өмнө огцрох дүр зураг нэгэнт үүсчихээд, улс төрийн хүрээнд бужигнаж 20 хоносон. Ерөнхийдөө засаг төр тогтворгүй болоод сар гаруйн хугацаа нэгэнт өнгөрчихжээ.

Манай шиг Засгийн газар нь хөдлөхөөр УИХ нь дагаад ажил хийхээ байдаг жишиг лав хөгжилтэй оронд байхгүй. Энэ бол тусдаа институцүүдээс гадна УИХ нь Засгийн газраа томилж бас хяналт хэрэгжүүлж байдаг.

Гэвч яг энэ сар гаруйн хугацаанд УИХ-ын чуулганы ажлын тал хувь нь тасалдсан гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх, шинэ Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох хоёр асуудалд л чуулганы хуралдаан ирц бүрэн байв.

Ирц ч яах вэ, бүрддэг юм байж гэхэд хэлэлцэх асуудал, хийх ажил нь жигдэрч өгөхгүй байна.

Энэ долоо хоногт л гэхэд гуравхан асуудал хэлэлцэхээр товложээ. Атал наадмын өмнө хаврын чуулган хаах тулчихаад байдаг.

Энэ долоо хоногт хэлэлцэх "Эрчим хүч-3" төслийн хэлэлцээрийг өмнөх долоо хоногт хэлэлцсэн ч хойшлуулсан. Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай гэсэн хоёр хууль шинэ байна. Аль алины нь хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Түрүү долоо хоногт мөн цөөн хууль төлөвлөж, заримыг нь хэлэлцэлгүй орхисон. Пүрэв гарагт Ерөнхий сайдыг томилохоор бужигнаж, баасанд нь хагас дутуу хуралдаад эртхэн шиг хаачихсан.

Өнөөдөр амжиж Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Засгийн газрын бүтэц ба бүрэлдэхүүнийг өргөн барина гэдэг итгэл бас алга. Бямба, ням гарагт тодорхой улс төрийн хүрээний уулзалтууд хийсэн шинэхэн Ерөнхий сайд Удирдах зөвлөлийн тов зарлалгүйгээр сайд нараа оруулж ирэхгүй. Тийм шуум сонсогдохгүй байна.

Ингээд засаг төр бужигнах далимд хаа сайгүй төрийн ажил цалгардаж байна. Яам, агентлагуудын хурган дарга нар шинэ сайдын сураг хүлээгээд суучихсан. Төрийн сангийн гүйлгээ гацчихсан. Нэг сар бол хангалттай хугацаа. Ажлаа хиймээр, эсвэл Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа хурдан бүрдүүлж, ажлыг нь хийлгэмээр байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 16, 2025 11:14

Чоно борооноор гэгчээр аймгуудын дарга нараа гадаадын улсаас олж ирнэ үү , сүүлийн 2 сар аймагтаа �##�га, сураг нь гадаадад яваа гэх.ЕС-аа дарга нар хаачив аа.

Змапочин
Змапочин
6 сар 16, 2025 11:43

Дээрээч доороч үхэрүүд үхэр монгол гж үнэн үг

Зочин
Зочин
6 сар 16, 2025 11:45

Төрийн сангийн гүйлгээг хийж оюутны БЗС-аас шилжин орох сург�##�тын төлбөрийн зээл, тэтгэлэг, буц�##�тгүй тусламж, хөнгөлөлтийг шилжүүлмээр юм. Курс дэвшлээ, их сургуулиа төгслөө. Он гараад 1 сард хүсэлт аваад одоо хүртэл шилжүүлээгүй байна. Тойрох хуудсыг нь зурж тооцоогүй гэж байгаад төгсөгчдийн дипломыг олгомоор байна.

Холбоотой мэдээ

Back to top button