НИЙГЭМНийгэм мэдээ

ХСҮТ-ийн Хими болон Хөнгөвчлөх эмчилгээний тасгууд түр хугацаагаар нүүжээ

Хавдар судлалын үндэсний төвийн Хими эмчилгээний тасаг, Хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг түр хугацаагаар "Сэлбэ" Нэгдсэн эмнэлэг рүү нүүлгэн шилжүүлсэн байна.

ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын хэсэгт иж бүрэн засвар үйлчилгээ эхлэх болсонтой холбоотойгоор Хими эмчилгээний тасаг, Хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг түр хугацаагаар СБД-ийн "Сэлбэ" Нэгдсэн эмнэлэг рүү нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээгээ үзүүлэхээр болжээ.

Нэмэлт: 1982 оноос Хавдар судлалын үндэсний төвд анхны хими эмчилгээний 30 ортой тасаг үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Одоогоор 5 эмч, 1 ахлах сувилагч, 1 эм зүйч, 8 сувилагчийн орон тоотойгоор ажилладаг бол тус тасгаар жилдээ 12 мянга гаруй үйлчлүүлэгчид хэвтэж эмчлүүлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button