Улс төрийн мэдээ

thetimes.com дээрх "В.Путиний хамсаатан Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа огцрууллаа" гэсэн нийтлэл захиалгат байв уу

Өнгөрсөн долоо хоногт thetimes.com хэвлэлд Монголын улс төрийн нөхцөл байдлын талаар нэгэн нийтлэл нийтлэгдсэн. Гарчиг нь “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь Владимир Путиний байр суурийг баримтлагч Ерөнхийлөгчийнхөө нөлөөн дор огцорчихлоо” гэсэн утгатай.

Нийтлэлд Засгийн газрын эх сурвалж хэллээ гэх байдлаар эш татал оруулсан хэсэг бий. Улмаар амралтын өдрүүдэд олон нийт Л.Оюун-Эрдэнийг thetimes.com-д ярилцлага өгсөн гэж ойлгон түгээж байв. Энэ бол бүрэн ярилцлага биш, харин Л.Оюун-Эрдэнэ thetimes-д зориулж, огцорсон явдалдаа өөрийн байр суурийг илэрхийлсэн хоёр өгүүлбэр бол багтжээ.

Тэгвэл, тус нийтлэл нь Exclusive буюу “Онцгой” гэсэн ангилалынх аж. Уншихын тулд thetimes-д мөнгө төлөх шаардлагатай.

Exclusive ангилалдаа thetimes редакц нь анх удаа мэдээлж байгаа, оригиналь агуулга бүхий материалуудыг багтаадаг гэж танилцуулгадаа хэлжээ.

Олон улсын түвшинд харахад ихээхэн “гал”-тай агуулга энэ нийтлэлд бий. Монгол Улсын төрийн тэргүүн нь В.Путинтэй ойр юм байна. Баялгийн сан байгуулах гэж, авлигатай тэмцэж явсан Ерөнхий сайдаа шахаад огцруулчихдаг юм байна гэсэн ойлголтыг гадаад ертөнцөд шууд өгч байгаа хэрэг.

Үнэхээр гадаадын хэвлэл асуудлыг ийм өнцгөөс харж, тоймлож байгаа бол өөр хэрэг. Харин Л.Оюун-Эрдэнийн пиар багийн ажил бол тоогүй явдал. Дотроо улстөржиж, хагаралдавч гаднаа, гадаад ертөнцийн өмнө бол нэгдмэл байх учиртай билээ.

Ямартай ч нийтлэлийн орчуулгыг хүргэж байна.

“Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.Путинтай уулзсаны дараа төрийн эргэлт хийлээ. Уг төрийн эргэлтийн хохирогч нь Ерөнхий сайд Л. Оюунэрдэнэ боллоо” гэж эх сурвалжууд  мэдээлсэн байна. Нэг нь Америкт боловсрол эзэмшсэн буяны үйлстэн асан Монгол Улсын Ерөнхий сайд, нөгөө нь Ерөнхийлөгч В.Путиныг шүтэн бишрэгч цэргийн албан хаагч асан Монгол Улсын Ерөнхийлөгч. Тэдний хооронд төрийн эрх мэдлийн төлөөх үл үзэгдэх тэмцэл хэдэн долоо хоног үргэлжилэв.

Хамгийн сүүлд энэ тавдугаар сард Ерөнхийлөгч В.Путинтэй хэд хэдэн удаа уулзсан ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Орос, Хятад хөршүүдийнхээ нүдэн дээр  улс орныхоо төлөө гэх энэхүү тэмцэлдээ ялсан бололтой. Монгол Улсын Зэвсэгт хүчний хурандаа асан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх засгийн эрхийг гартаа авч  Ерөнхий сайдыг албан тушаалаас нь түлхэн унагалаа.

Л. Оюун-Эрдэнэ “Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа“Би яагаад харамсаад байна вэ гэвэл засгийн газар мөрийн хөтөлбөр байхгүй, мөн алсын хараа тодорхойгүй байхад төрийн эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэлдэж байгаа тэдгээр хүмүүс улсын хөгжилд сөргөөр нөлөөлж, хөгжлийг ухраах болно гэж болгоомжилж байна” гэлээ.

Парламентын ардчилал бат бөх, тогтвортой байхын тулд дараа дараагийн  алхмууд, стратеги зөв байх нь чухал” гэж  үзэж байна гэдгээ хэлэв. ЗХУ-ын дагуул байсан Монгол Улс 1990 онд Берлиний ханыг нурааснаас долоо хоногийн дараа энх тайван замаар ардчилсан хувьсгал хийж өнөөдрийн энэхүү амжилтад хүрсэн Монгол Улсад  бүх нийтийн чөлөөт сонгууль, нээлттэй нийгэм нь төрөө сонгож байна.

Харвардын их сургуульд боловсрол эзэмшиж, Америкийн "Дэлхийн зөн" олон улсын буяны байгууллагад ажиллаж байсан  44 настай Л.Оюун-Эрдэнэ 2021 онд МАН-аас Ерөнхий сайд болсон. Гэвч Монгол улс дахь төрийн ардчилал өнөөдөр маш эмзэг байгаа нь дараах шалтгаантай байна. Далайд гарцгүй, Их Британиас зургаа дахин том боловч хүн ам Ирландаас цөөн, Орос, Хятад хоёр хүчирхэг автократуудын дунд оршдог. Мөн ОХУ-ын  газрын тос, байгалийн хийн импортын  хамааралтай. Хятад руу нүүрс, ашигт малтмал болон ноолуур экспортлодог. Англи-Австралийн хамтарсан  том компани Рио Тинтогоор зэс олборлуулдаг зэрэг нь төрийн ардчилсан байх зарчмыг хүчгүйдүүлж байна.

Монголын зэвсэгт хүчин жижиг, аль ч том хөршийнхөө довтолгоог саармагжуулж чадахгүй. Зүүн Азийн хуурай газраар тусгаарлагдсан тус улс Украины хүлээн авсан цэргийн дэмжлэгийн адил дэмжлэгийг бодитойгоор хүлээж авах боломжгүй юм.

Нэмж хэлэхэд нацист Германы ялалтын 80 жилийн ойг Москвагийнхан тавдугаар сард сүр дуулиантайгаар тэмдэглэхэд У.Хүрэлсүх мөн цугласан олны дунд байлцсан. Мөн В.Путин олон улсын шүүхээс баривчлах шийдвэртэй хэдий ч Монгол улсад төрийн айлчлал хийж У.Хүрэлсүх нийслэл хотдоо  найрсгаар хүлээн авсаныг Украины талаас буруушааж байсан билээ. Энэ айлчлалыг Ерөнхий сайд Л.Оюунэрдэнэ дэмжээгүй гэдгийг засгийн газрын эх сурвалжууд мэдээлж байв.

Л.Оюун-Эрдэний гэр бүл авлига авсан гэх шалтгаанаар хэдэн долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал болсон. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд түүнд итгэл хүлээлгэх эсэх талаар санал хурааснаар Л. Оюунэрдэнэ огцорч Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. 

Ерөнхийлөгч Хүрэлсүхийн зүгээс хийсэн  “төрийн эргэлтийн” золиос болов гэж үзэж байгаа бөгөөд  Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, төрийн эрх мэдлийг авахад түүнийг өөрийн талын “утсан хүүхэлдэй” байсангүй хэмээн  огцорууллаа  гэж зарим эх сурвалжууд  үзэж байна

Өнгөрөгч даваа гарагт МАН-аас Оюун-Эрдэнийн оронд У.Хүрэлсүхийн ойрын хамсаатан, Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. УИХ-ын чуулганаар пүрэв гарагт томилгооны асуудлаар санал хураах болно. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө авлигын хэрэгт буруугүй гэдгээ баталж байгаа бөгөөд энэ нь улс төрийн олон  гүтгэлгийн нэг гэж тэр үзэж байна. Тус улсын үндсэн хуульд Ерөнхий сайдыг УИХ-аас сонгож  танхим баталдаг бол Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар шууд сонгодог. Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч, мөн шүүгчдийг томилоход оролцоотой байдаг байна. 

Энэ жил 56 настай У. Хүрэлсүх зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай. Ерөнхийлөгчөөрхоёр дахь удаагаа сонгогдох бүрэн эрх авах боломжийг олгохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар Оюун-Эрдэнэд шахалт үзүүлж байсан гэж Засгийн газрын эх сурвалж мэдэгдэж байна.

Л.Оюун-Эрдэнэ үүнийг үргэлж эсэргүүцдэг байсан ч түүний 23 настай хүү Тэмүүлэний найз бүсгүй олон нийтийн сүлжээгээр  тансаг зэрэглэлийн гар цүнх, үнэтэй бөгж, Мерседес-Бенз маркийн автомашинаа гайхуулж цацсаны  дараа олон нийтийн хандлага түүний эсрэг эргэжээ. Эрх баригчид албан тушаалаа ашиглан авлига авдаг гэсэн хардлагыг монголчуудад төрүүлж Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаж эхэлсэн байна. Л.Эрдэнэ-Оюун гэр бүлийнхээ бүх хөрөнгийг ерөнхий сайдын цалин болон  өөрийн эзэмшдэг кино продакшнаасаа олдог үүнийгээ баталж чадна гэж мэдэгдэж байна.

Л.Оюун-Эрдэнэ, "Энэ жагсаалыг залуучууд өөрсдөө санаачилж жагсаагүй, зарим нэг жагсагч өөрийн үзэл баримтлалаар органикаар жагсаалд нэгдсэн байж болох ч зориудаар зохион байгуулсан жагсаал, энэ бол миний хүүг ашиглан намайг гүтгэх улс төрийн кампанит ажил байсан" гэж хэлж байна.

Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий уурхайнуудын 34 хувийг төр буцаан авч эзэмшиж баялгийн сан байгуулах нь нөлөө бүхий бизнес эрхлэгч нарт хүнд цохилт болох юм. Ийнхүү баялгийн сан байгуулах мөрийн хөтөлбөр нь түүнийг олон дайсантай болгосон гэж зарим албаны эх сурвалж мэдээлж байна.  Гэвч  Ерөнхий сайдыг эсэргүүцсэн жагсаалыг зориудаар  зохион байгуулсан гэх ямар ч нотлох  баримт байхгүй байгаа юм байна. Улс төрийн дарамт шахалтаас үүдэн Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар Ардчилсан нам засгаас гарснаар  Ерөнхий сайдыг унагах нэг хүчин зүйл боллоо" гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 16, 2025 11:43

ЯМАРТАЙ Ч МАНАЙ ЦОГЛОГ ОЮУНАА ИХ ГАНЦААРДСАН НЭГ Л ЮМНААС ТҮГШСЭН ЦАРАЙТАЙ БАЙСАН УУГ НЬ БОЛ ТОМ АХ ХҮҮК БОЛ ХӨТӨЛЖ ДЭМЖЭЭД ЕРӨНХИЙ САЙД ЧААЛГАСАН ГЭТЭЛ ЮУ БОЛОВОО.МАНАЙ ТОМ АХ АНХНААСАА НАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХАД ЯМАР Ч ЭРГҮҮ АЦНУУД ҮНДСЭН ХУУЛИАР ОРОЛДОХГҮЙ ХЭРВЭЭ ОРОЛДОХ АВААС ТЭР ГАР ӨӨРИЙГӨӨ УЛС ТӨРИЙН АМЬГҮЙ АЛБАТ БОЛСОНД ТООЦОЖ БОЛНО ГЭЖ ХЭЛСЭН ЮМ ШҮҮ.АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭЭД ЭХЛЭНГҮҮТ УЛС ТӨРИЙН НАМУУД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД ТӨРД ШИГДСЭН ХУВАЛЗНУУД АЙСАН БАЙХ. ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААНА ГЭХЭД ОЛОН ХУЛГАЙЧ ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ЯМАР Ч МЭДРЭЛГҮЙ АЛДЧИХААД ОРДОН ДОТУУР ҮМХИЙ ХАНХЛУУЛАН ЖААЛ ГҮЙЛДЭЖ ОЮУНААГААС ХАГАЦАЖ ЦААШДЫХАА ӨӨХТЭЙ МАХЫГ ТУХТАЙЯА СУУЖ ТАВТАЙЯА ОГТОЛЖ ИДЬЕЭ ГЭЖ ГАЧААЛДААСААРААН БАЙГААД ОЮУНААГ ТУГДАЙЛГАЛАА.МОНГОЛ АВИЛГЫН ИНДЕКСЭЭР ДЭЛХИЙД ТОП БАЙРАНД ТУУЖ ЯВАА МЭРЭГЖСЭН ХУЛГАЙЧААР ШҮЛЭГЧ МӨНХБАТЫГАА ТОДРУУЛЖ ТЭР ЦОДГОР БАЦААН АЛГА БОЛСОН АЮУРСАЙХАН ШОРОНД ЖАНГАА ШААГААД ХЭВТЭЖ БАЙГАА.АА МЭДЭХГҮЙ ЮУ Ч БОЛООД БАЙГААН ХӨШИГНИЙ АРД БОЛСОН ХУЙВАЛДААНД ЯЛАГЧ БАЙХГҮЙ ГЭЖ АУГАА ИХ ДАШБАЛБАР ХЭЛСЭН ЮМ ШҮҮ ОДОО ЗАНДКАГИЙН ТАНХИМ ХЭЗЭЭ ГОДРОЙТОХЫГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛМОЙ

ЯМАРТАЙ Ч МАНАЙ ЦОГЛОГ ОЮУНАА ИХ ГАНЦААРДСАН НЭГ Л
ЯМАРТАЙ Ч МАНАЙ ЦОГЛОГ ОЮУНАА ИХ ГАНЦААРДСАН НЭГ Л
6 сар 16, 2025 11:49

ЯМАРТАЙ Ч МАНАЙ ЦОГЛОГ ОЮУНАА ИХ ГАНЦААРДСАН НЭГ Л ЮМНААС ТҮГШСЭН ЦАРАЙТАЙ БАЙСАН УУГ НЬ БОЛ ТОМ АХ ХҮҮК БОЛ ХӨТӨЛЖ ДЭМЖЭЭД ЕРӨНХИЙ САЙД ЧААЛГАСАН ГЭТЭЛ ЮУ БОЛОВОО.МАНАЙ ТОМ АХ АНХНААСАА НАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХАД ЯМАР Ч ЭРГҮҮ АЦНУУД ҮНДСЭН ХУУЛИАР ОРОЛДОХГҮЙ ХЭРВЭЭ ОРОЛДОХ АВААС ТЭР ГАР ӨӨРИЙГӨӨ УЛС ТӨРИЙН АМЬГҮЙ АЛБАТ БОЛСОНД ТООЦОЖ БОЛНО ГЭЖ ХЭЛСЭН ЮМ ШҮҮ.АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭЭД ЭХЛЭНГҮҮТ УЛС ТӨРИЙН НАМУУД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД ТӨРД ШИГДСЭН ХУВАЛЗНУУД АЙСАН БАЙХ. ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААНА ГЭХЭД ОЛОН ХУЛГАЙЧ ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ЯМАР Ч МЭДРЭЛГҮЙ АЛДЧИХААД ОРДОН ДОТУУР ҮМХИЙ ХАНХЛУУЛАН ЖААЛ ГҮЙЛДЭЖ ОЮУНААГААС ХАГАЦАЖ ЦААШДЫХАА ӨӨХТЭЙ МАХЫГ ТУХТАЙЯА СУУЖ ТАВТАЙЯА ОГТОЛЖ ИДЬЕЭ ГЭЖ ГАЧААЛДААСААРААН БАЙГААД ОЮУНААГ ТУГДАЙЛГАЛАА.МОНГОЛ АВИЛГЫН ИНДЕКСЭЭР ДЭЛХИЙД ТОП БАЙРАНД ТУУЖ ЯВАА МЭРЭГЖСЭН ХУЛГАЙЧААР ШҮЛЭГЧ МӨНХБАТЫГАА ТОДРУУЛЖ ТЭР ЦОДГОР БАЦААН АЛГА БОЛСОН АЮУРСАЙХАН ШОРОНД ЖАНГАА ШААГААД ХЭВТЭЖ БАЙГАА.АА МЭДЭХГҮЙ ЮУ Ч БОЛООД БАЙГААН ХӨШИГНИЙ АРД БОЛСОН ХУЙВАЛДААНД ЯЛАГЧ БАЙХГҮЙ ГЭЖ АУГАА ИХ ДАШБАЛБАР ХЭЛСЭН ЮМ ШҮҮ ОДОО ЗАНДКАГИЙН ТАНХИМ ХЭЗЭЭ ГОДРОЙТОХЫГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛМОЙ

Зочинзочин
Зочинзочин
6 сар 16, 2025 15:13

МАН-ын лидерүүдийг хагар�##�дуулах гэсэн гадны, тэдний тэжээврүүдийн явуулга. Бүр гаарлаа. Тэд өөрсдийн хийсэн хорыг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй холболоо.

Иргэн
Иргэн
6 сар 16, 2025 17:07

ОЭ баруунд улс төрийн орогнол хүсэж зугтах нүхээ м�##�таж байна

Зочин
Зочин
6 сар 16, 2025 18:22

Олгой хагаравч тогоон дотроо гэдгийг Оюун эрдэнэ мэддэггүй бж дээ....өөр хэн гомдлоо гадагшлуулах вэ дээ

ган
ган
6 сар 17, 2025 01:03

Бүр худлаа ч биш шүү ортой л юм бичсэн байна.

Холбоотой мэдээ

Back to top button