"Бурхны авралаар хот хэдэн төгрөг босгож, Бөөрөлжүүтийн ЦТС-ыг барьсан. Осол гарахгүй бол эрчим хүчний дутагдалгүй өвөлжинө"

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025-06-17/-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Нийслэлийн иргэдийн ирэх өвлийн дулаан цахилгааны асуудлыг хэрхэх талаар сэтгүүлчийн асуусан асуултад дараах хариултыг өгсөн юм.
"Долоодугаар сард “ДЦС 5”-ын тендерийг нээнэ. Энэ бол бидний амин сүнс. Дулаан, цахилгааны найдвартай хангамжийг шийдэх хамгийн том төсөл. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар тендер зрласан. Одоогоор 4 аж ахуйн нэгж материал авсан. Сая амралтын өдөр талбай дээр нь очиж, барилга барих газар геологийн дүгнэлт тодорхойлолтуудаа айлын талд өгсөн. Өнгөрсөн жил бурхны авралаар хот хэдэн төгрөг босгож, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр дүнд 2024 оны 12 дугаар сарын 5 гэхэд нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 350 МВт болж өргөссөн.
Сая амралтын өдрүүдэд Бөөрөлжүүтэд очсон. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг хугацаандаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Янз бүрийн осол гарахгүй бол эрчим хүчний тал дээр энэ өвөл дутагдалгүй өвөлжинө. Дулааны асуудал хамгийн хүнд байгаа. Эрчим хүчний сайд болон холбогдох албаныхантай уулзахад “ДЦС-3”-т гарсан галын улмаас 9 дүгээр турбины зуух бүрэн шатаагүй учраас тэр зуухны технологийн горимыг өөрчилж, 1500 тонн халуун ус эргүүлэх боломжтой" хэмээсэн юм.
Үргэлжлүүлэн Акуа гарден хорооллын талаар "Тус хорооллын урд талын хоёр блокийг буулгах засаг даргын захирамж хүчинтэй байгаа. Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр ирчихсэн. Шүүхийн шийдвэрийг шүүхээс асуух хэрэгтэй. Улаанбаатар хотод цахилгааны нэг ч зөвшөөрөл байхгүй. Эрчим хүчний яаманд байдаг. Урд талын хоёр блок дээр гэрчилгээ гарахгүй. Би чинь хотын дарга. Бусад салбарын яамны юмыг надаас асуумааргүй байна. Сайдынх нь өмнөөс би зөвшөөрөл өгөхгүй" гэв.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бурхан л өнгөрсөн өвөл аварсан юм бна