Процесс: ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний хуулийг өөрчлөхгүй гэвэл яамгүй гурван сайдыг хэрхэх гарц тодорхойгүй байна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийж, Засгийн газрын бүтэц ба бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэж Удирдах зөвлөл шийдсэн талаар ярилаа.
Засгийн газрын бүтцийн тухай хуулиар яамдыг, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиар сайд нарыг зохицуулж, баталсан байдаг.
Одоогийн мөрдөгдөж буй хуулиар бол Засгийн газар дараах бүтэц ба бүрэлдэхүүнтэй байгаа.
БҮТЭЦ НЬ: Ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12, нийт 16 яамтай.
Ерөнхий чиг үүргийн:
- Эдийн засаг, хөгжлийн яам;
- Гадаад харилцааны яам;
- Сангийн яам;
- Хууль зүй, дотоод хэргийн яам;
Чиглэлийн:
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
- Батлан хамгаалах яам;
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
- Боловсролын яам;
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
- Зам, тээврийн яам;
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
- Эрчим хүчний яам;
- Эрүүл мэндийн яам.
БҮРЭЛДЭХҮҮН НЬ: Ерөнхий сайд, гурван шадар сайд, гурван яамгүй сайд бүхий 23 сайдтай
- Монгол Улсын Ерөнхий сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд.
Харин одоогоор Засгийн газарт АН-аас бусад бүх намыг багтаах, хамтрах агуулга яригдаж байгаа. ХҮН намын хувьд Ерөнхий сайд Г.Занданшатарын хамтрах саналыг хүлээн авсан гэдгээ мэдэгдсэн юм.
Шинэ Засгийн газарт бүтэц хөндөхгүй гэвэл яамдын тоо хөдлөхгүй. Харин бүрэлдэхүүн хөдлөхгүй гэхээр яамгүй гурван сайдын асуудал хэрхэх нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар Үндэсний хорооны дарга статустай явдаг, яамгүй гурван сайдын орон тоог танана гэж мэдэгдсэн. Тэгэхээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд гар хүрэхгүйгээр, хэрхэн яамгүй сайд нарыг танах нь анхаарал татаж байна.
Мөн процессын хувьд, бүтэц ба бүрэлдэхүүний тусдаа хууль өргөн барихгүй болчихож байгаа бол Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд танхимын сайд нараа шууд УИХ-ын чууланд танилцуулан, томилж, тангараг өргүүлэх юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.