Улс төрийн мэдээ

МАН-ын бүлэг Г.Занданшатарын танхимд багтах сайд нарыг хэлэлцэж байна

Өнөөдөр Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан.

Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимд багтаж ажиллах сайд нарыг урьдчилсан байдлаар тодорхой болгосон ба тэднийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзсан гэсэн мэдээлэл байна.

Тэгвэл, одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ.

Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар оржээ. Дараа нь, өнөөдөртөө багтаж УИХ-аар шинэ Засгийн газрын сайд нарыг томилох чигтэй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button