Үндэсний эвсэл Ерөнхий сайдын саналаас татгалзаж, МАН Н.Номтойбаярыг С.Амарсайханаар орлуулав

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлөөр Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж, Ерөнхийлөгчид танилцуулсан. Улмаар үргэлжлүүлэн МАН-ын бүлгээр оруулж, яг одоо УИХ-ын чуулганд танилцуулж байна.
Удирдах зөвлөлөөс гарсан Засгийн газрын анхны бүтцэд МАН-ын сайд нарын суудал маргаангүй зурагдсан. Харин Ерөнхий сайдаас хамтрах санал авсан ИЗНН болон Үндэсний эвсэл хэрхэх эсэх нь тодорхойгүй байсан юм.
Хэрэв намууд хамтрах саналыг зөвшөөрвөл нэг Шадар сайдын суудал Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярт маргаангүй очих чигтэй байв.
Харин Н.Номтойбаяр өдөр Ерөнхий сайд Г.Занданшатартай зарчим нийцвэл Үндэсний эвслийг хуралдуулж, Засгийн газарт хамтрах эсэхээ шийднэ гэсэн. Гэвч намаа хуралдуулаагүй байтал нь УИХ-ын чуулган эхэлчихэв.
Мөн Хөшигний ард Н.Номтойбаяр, хэрэв Г.Тэмүүлэнг Засгийн газарт оруулбал би хамтарна гэсэн тулгалт хийсэн гэх.
Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд чуулганд Засгийн газрын бүтцийг танилцуулахдаа Н.Номтойбаярын горилж байсан Шадар сайдын суудалд С.Амарсайханыг дэвшүүлэв.
Тэгэхээр Үндэсний эвсэл Засагт хамтрах Ерөнхий сайдын саналын хүлээж аваагүй болж таарав. Мөн нөгөөтээгүүр МАН-ыхан шинэ Засагт Г.Тэмүүлэнг оруулахгүй гэж шийджээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ENE TOLGOI MUUT UNAH N TODORHOI B OLJIINODOO.....HURDAN DARAAGIIN H N ...
зөв зөв шоронд ял эдлэгсэд шадар сайд болоод эхэлвэл ямарч хулгайч ерөнхий сайд болж болно