Улс төрийн мэдээ

Г.Занданшатар УИХ-ын чуулганд Гадаад харилцааны сайдыг танилцуулсангүй

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Үүгээр Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг томилох тухай тогтоолын төслийг танилцуулан, хэлэлцүүлж байгаа юм.

Танилцуулгадаа Г.Занданшатар Гадаад харилцааны сайдыг дурдсангүй. МАН-ын улирч ажиллах сайд нарын жагсаалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нэрлэгдэж байсан юм.

Анхааралгүй байдлаас үүдсэн үү, ямартай ч Гадаад харилцааны сайдыг хасаж тогтоолын төсөл боловсруулах боломжгүй юм.

Харин бусдаар дараах бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар уншиж, танилцуулсан билээ.

  1. Тэргүүн шадар сайд, эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал
  2. Шадар сайд С.Амарсайхан
  3. Шадар сайд Т.Доржханд
  4. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
  5. Сангийн сайд Б.Жавхлан
  6. ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар
  7. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
  8. Батлан хамгаалахын сайд Д.Батлут
  9. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар
  10. Боловсролын сайд П.Наранбаяр
  11. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
  12. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
  13. Соёл, спорт, аялал жуулчлал, спортын сайд Ч.Ундрам
  14. Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
  15. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр
  16. Инноваци, цахим хөгжлийн сайд Э.Батшугар
  17. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  18. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2025 19:06

Хүрэлсүхийн казиночин хам хүүхэн

Ичээч чи
Ичээч чи
6 сар 17, 2025 19:16

Зандка ч мөн ч орон гаран даа
Цуг ажиллаж байсан
Заоимдаа б�##�ай ч юм шиг шүү

Зочин
Зочин
6 сар 17, 2025 19:20

ж.энхбаяр ашиг сонирхол дэндсэн ХХААХҮЯ-ыг өрхийн бизнксс болглсон хүндээ.Ингээд ашиг сонирхол нь Хүрэлсүхтэй нжг гэсэн үг энэ хүнээс с�##�аагүй нөхцөлд Монгол улсын ХХААХҮ-ий с�##�бар баяртай боллоо. тус яамны ажилчид надад ирж ярьдаг шигээ үгээ хэлээч

Зочин
Зочин
6 сар 17, 2025 22:16

ОРОН - ГАРАН амьтан - очиж очиж КАЗИНО ГАЛ ХАМАА мартаж байдаг , Е - дөө амбардуулна даа , амбаардуулна ..

Холбоотой мэдээ

Back to top button