Улс төрийн мэдээ

"Одоо ажлаа л хийцгээ"

Бүтэн сар төрийн ажил алдагдаж, иргэд улстөржилтөд бүрэн автсаны дараа өчигдөр шөнө Монгол Улс бүрэн бүтэн Засгийн газартай боллоо. Удирдах зөвлөлийн хурал дээрээ экс Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Намайг та нар хамгийн муухай хүн болгосон. Одоо ажлаа хийцгээ” гэж ширүүхэн дуугарсан талаарх мэдээлэл байгаа. Үнэхээр чиг “Ажлаа хий” гэж хэлэх шаардлага байв.

Ерөнхий сайд Г.Занданшатар амралтын өдөр дамнан танхимын сайд нараа бодсон, даваа гарагт ч тунгаасан, яг нэг долоо хоногийг үүнд зарцуулсан. Ингээд эцэст нь дангаар биш хамтран засаглах шийдэл дээр төвлөрч, намаасаа гуравхан сайдыг мулталж, бусдыг нь улирааж, Ардчилсан намын орон тоон дээр шинээр томилох байдлаар кабинетыг бүрдүүллээ.

Нэг ёсондоо, урьд нь ч мэдэгдэж байсанчлан гурван Үндэсний хорооны даргын суудлыг танасан. Ингээд Ерөнхий сайдыг хасвал 19 сайд үлдэнэ. Тэдний гурвыг нь ХҮН нам, ИЗНН хоёрт хувааж өгөөд, үлдсэний нь нам дотроосоо бүрдүүллээ.

Хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ цор ганцаар ид тод мэдэгдэж байсан Ч.Номин хэлсэндээ хүрсэн. Эрүүл мэндийн сайдаас Т.Мөнхсайханыг болиулжээ. Мөн Л.Энх-Амгалан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас мултарсан.

Харин С.Амарсайхан, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Б.Батцэцэг, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал гээд дээрээсээ доошоо найман сайдыг улираав.

Эхний асуудал эндээс л эхэлж байгаа юм. Муу ажилласан гэж Засгийн газар огцордог. Огцорсон Засгийн газраас дийлэнх сайд нарыг ингэж улираана гэвэл тэр муу ажиллаагүй гэсэн үг, эсвэл дахин итгэл хүлээлгэж байгаа хэрэг. Улмаар Ерөнхий сайдыг нь аваад хаячихвал бусад нь болно гэж хандсан дүр зураг дахин дахин уншигдаж, харагдаж байгаа. Нөгөө талаас, сүүлийн 4-5 жилийн турш эрчим хүчний салбарыг атгасан Б.Чойжилсүрэн, мөнгө сангийн бодлого төлөвлөсөн Б.Жавхлан нарыг шүүмжилдэг С.Цэнгүүн гишүүний зөв. Намд нь Б.Чойжилсүрэнгийн хувийн мөнгө, бэл бэнчин хэрэгтэй байдгаас сайдын ажлыг гялалзуулж, маналзуулах эсэх төдий л хамаагүй. Гадаад нөхцөл байдал хүнд байсан нь үнэн ч инфляц, ам.долларын ханш, валютын нөөц ингэтлээ шалдаа буух эхлэлд Б.Жавхлан ажилласан, одоо ч ажиллаж байна. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т тоо ярьж дүн тавьсан бол түүнд хамгийн сөргөөр нөлөөлөгчид нь өнөөдөр улирсан хуучин сайд нар.

Мөн улс төрийн соёл, ёс зүй бидэнд цаашид ч үгүйлэгдэх юм байна. Танхимынхаа эсрэг санал өгч, Засгийн газрын хуралдаанд суучихаад суугаагүй, мэдээгүй хэмээн хэвлэлд ярьж гүйгээд дахиад л сайдаар үлдчихдэг, салбараа сэлгэчихдэг хүмүүс байгаа юм байна. Наад зах нь Н.Учрал Тэргүүн шадар сайд руу дэвшсэн нь яахын аргагүй ойлгомжтой дүр зураг байлаа, байлгалаа.

Хоёр дахь асуудал бол, АН-ын сайд нарын орон тоон дээр төдий л гавихгүй хүмүүс авчирч тавьсан явдал. Ч.Ундрам бол Ч.Номинтой овог нь нэг болохоос ажил хэргийн хувьд давхцах боломжгүй. Хувийн ёс зүй, соёлыг нь бол Монголын ард түмэн харчихсан, үзчихсэн. Аавынх нь алтны уурхайн бизнест намын генсек Я.Содбаатар халаас нэгтэй гэж бичигддэг. Г.Дамдинням бол морин дээр халамцуу давхиулж яваа хийсгэлэн монгол эрийн дүрээс хэтэрдэггүй, хэтэрч байгаагүй хүн. Сайд болоод ямархуу биеийн хэлэмж үзүүлж, харуулав гэдэг нь архивт үлдэнэ. Нөгөө Үндэсний баялгийн сан, өнөө л стратегийн орд газруудын хэлцэл, Ухаа худаг, Нарийн сухайт – бүр цаашлаад Оюу толгой, “Антрэ” гэсэн сэдвүүдийг энэ хүн хариуцах юм байна!

Батлан хамгаалах, барилгын хоёр салбарыг Д.Батлут, Э.Бат-Амгалан гэж дээрх хоёроосоо арай даруу төлөв ч гэлээ хувийн ашиг сонирхлоос ангид байж чадах эсэх нь нэн эргэлзээтэй хүмүүст өгчихлөө. Т.Мөнхсайханыг ил далд жаад нүдэж, эрүүл мэндийн салбарт популизм хийх ямар сэдэв байна түүнийг өлгөн авч байсан Ж.Чинбүрэн сайд болчихлоо.

Намбарын Энхбаярын хүү Батшугарыг сайд болголоо. Хэдхэн хоногийн өмнө Н.Энхбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зэрэгцэн алхаж, арга хэмжээ нээж явсан. Түүнээс дахин хэд хоногийн өмнө “Ерөнхийлөгч харин ч тэвчээртэй байлаа, Л.Оюун-Эрдэнэ миний үгийг аваагүй” гэхчлэн ярилцлага өгч зогссон. Насанд хүрсэн хүнийг эцэгт нь холбох зохимжгүй, хувь хүн нь бол асуудалгүй, мэдлэг боловсролтой, зарчимч юм билээ.

Монгол ардын намын байж байгаа царай нэг иймэрхүү.

ИЗНН-наас Б.Батбаатар дарга нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болсон. Харин ХҮН намаас Т.Доржханд чимээгүйхэн Шадар сайдаар үлдэж, П.Наранбаяр Боловсролын яамаа үргэлжлүүлэн удирдах нь.

Харин Үндэсний эвслээс Н.Номтойбаяр С.Амарсайханы оронд орж ирэх “урилга” авсан ч татгалзсан байна. Түүний хувьд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг сайд болго, тэгвэл орно гэсэн гэгдсэн. Тэд ойр найзууд юм. Тэгсэнгүй, тохироонд хүрч чадсангүй, хүссэнээ авсангүй учир Н.Номтойбаяр Засгийн газарт орсонгүй. Ороод ч дэмий байсан биз ээ. Оролгүй учир явдлаа хэрэгжүүлж чадна гэсэн итгэл, амбиц байгаа бол тэр зөв улс төр.

Ингээд Г.Занданшатарын сонголт гэхэд хэцүүхэн сайд нартай (үнэндээ МАН-аас 48 гишүүн сайд болох хүсэлтээ түүнд илэрхийлсэн гэж дуулсан), Ардчилсан намгүй, ИЗНН, ХҮН намаар 16 кноп хайрцаглаж авсан Засгийн газар шуурхай ажилдаа орж байна.

Одоо тэд ерөөсөө ажлаа л сайн хийх ёстой юм. Улстөржилт богино хугацаанд бүх хүнийг ядраасан. Сайдын суудал хөөцөлдөн гүйж, өмнөх танхимаа огцруулан давхиж, өөрсдөө ч ядарсан биз ээ. Харин цаашид Ухаа худгаас эхлээд хэвлэл ам асууна, ажлын үр дүн нэхнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

mongold ajil hiij baiga turin albani hun alga bugd l hul tolgoigui

Зочин
Зочин

odoo ene jujigee boliod yumaa hiitsgee

Зочин
Зочин

Ундрам сайд болчих гэж дайралт их ирэх байхдаа

Зочин
Зочин

odoo naadam duhuud irtsen hamag hunee uuriin tsus oirtoltoor solij baital duuslaaadoo zun

Зочин
Зочин

shaal teneg huukiin jujigees bolood uls dayaraa hohiroh gejdee

Зочин
Зочин

mongold butej baiga yum unheer algaa

Зочин
Зочин

zandka chadahgui dee

Зочин
Зочин

odoo ed nar yun ajil hiih baahan halaa selgee mini chinii hun sh dee

Зочин
Зочин

ungursuun odoo naadam

Зочин
Зочин

Наадам болох гээд байдаг юу ч болоод байган

Зочин
Зочин

загасны ой санамжтай хүүрнүүдээ нөгөө цүнхний асуудал юу болсон бэ

Зочин
Зочин

одоо тэгээл яаг юу солигдсон бэ

Зочин
Зочин

бид бүгдэл энэ ажилгүй байгаагын горыг амсана даа

Зочин
Зочин

хүмүүс тэгээд одоо халагдах байхдаа хүний араар орж ирсэншщгүүд нь бол одоо яаая гэхэв дээ

Зочин
Зочин

нэг нэгнийгээ түгжилдэж байх хооронд нь төр засаг нь дуусж байдаг шүү тэгсэнээ солигдсон ч юм байхгүй

Зочин
Зочин

эрүүл мэндийн салбар дуус2 хаха

Зочин
Зочин

Бүтэхгүй ээ!! Шадав нь байна уу Готов нь байна уу ялгаагүй ш дээ!! 10сард энэ засаг огцорно!!

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

8 сард огцруулахгүй бол 10 сард өвөл эхэлнэ, хүссэн хүсээгүй хөлдөж үхэхгүйн тулд зүтгэх их ажлын үе шүү

Зочин
Зочин

ашиг сонирхлын зөрчил нтр бүр больсон юм уу, яагаад монголын төрийг ийм чадамжгүй болгоод байна вэ. бөөн авлигачид хулгайч, новшнуудын үр удмаар дүүргээд байх юм

Зочин
Зочин

Төсвийг 8 их наядаар тана!

Зочин
Зочин

Хэдэн сарын дараа огцрохоосоо өмнө хурдхан идэж ууж авахаа л бодно. Хэдэн түгжилүүд

Зочин
Зочин

яг ажил хийгээч. түрүүчийн сайдын эхэлснийг нураана, тэгээд өөрөө хийж эхэлнэ гэж өчнөөн юм болно

Хулгай
Хулгай

Одоо сайхан хулгайгаа хийж гарья даа гоё

Зочин
Зочин

ГОМДОГСОДЫН БҮХЭЛ БҮТЭН АРМИ ҮЛДЛЭЭ ЗАНДАНШАТАРАА ОДОО АЙМААР ГОЁ ЮМ БОЛОХНЭЭ БАС ХОВДЫН БОЛОРМАА ТЭРГҮҮТЭЙ 30 ГАР ХИРСЭН БУХ ШИГ МУУХАЙ ХАРААД МӨӨРӨӨД ЗОГССОН БАЙГАА ГОМДОГСДОД ДАРАА ГЭЖ ҮГҮЙ ТЭД ЖИНХЭНЭ САМАРНАА ТЭД НАРЫГ ЭСРЭГ КНОПЧИД ГЭЖ ТООЦСОН УУ? ОДОО СӨРӨГ ХҮЧИН ТА НАРЫГ АЙМААР ЗАНАЧИХСАН ТЭР ПҮРЭВДОРЖ ГИШҮҮНИЙ ЗАНАЖ БАЙГААГ АНЗААРСАН БАЙХ. ЗАНДАНГИЙН ЗАСАГ НЭЭГ ИХ УДАХГҮЙ УНАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ДАРААГИЙН СОНГУУЛЬ ХҮРТЭЛ 6 УДАА ЗАСАГ СОЛИГДООСОЙ.АН н ГАРУУД ТААНУУД ОДОО УХААНТАЙХАН ШИГ ХӨДЛӨӨРЭЙ ИРЭХ СОНГУУЛЬД БҮГДЭЭРЭЭ НИЙЛЭЭД МАН г БУЛШЛААД ЗАСАГ ТӨРӨӨ АВАХААС ӨӨР ЗАМ БИДЭНД БАЙЫХГҮЙ БОЛЛОО.МОНГОЛОО АВРАХ ИХ ҮЙЛСИЙН АЯН БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА УУАХ ХОРЖИЙЛОО ИРЭХ СОНГУУЛИАР МАН 5 СУУДАЛ ИЗНН ХООСОН ХҮН НАМ ХООСОН НОМТОЙБАЯРЫН ЭВСЭЛ ХООСОН АН 120 СУУДАЛ АВЧ МОНГОЛОО БҮТНЭЭР НЬ АВЧ ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЦГЭЭЕ.

Зочин
Зочин

Чинбүрэн ёстой жүжигчин юмаа.Ялтай ажил яаж ард нь гарнаа ч гэх шиг хавар жингаа муу хэлж нэр төрийн нь гутаан байж сайд булчингуудаа чи сайн ажилласан шүү хамтарч ажиллана гэх шиг би сайд болох гэж байгаа мэдээгүй та нараас мэдлээ /сэтгүүлчдээс/ гэх шиг ийм хүнд байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Архины цагаан солио нь хөдөлсөн !!!

Зочин
Зочин

Муу хэлэн дарамтлан байж өмнөх сайдынхаа өмнөөс инээд алдаад байрлаж байгаа уу би чадлаа гэж байгаам уу бүү мэд

Зочин
Зочин

Ха ха энэ өлөнгүүд ажил хийлээ юу. Хэн нь хэн бэ гэдгийг нь захын нэгэн мэдэх байхөө

Зочин
Зочин

ЯЛАНДАААА ЯЛТАНГУУД АА

М.АМАР настан
М.АМАР настан

Дүлзэн царайлсан 8 сайдтай,ажил хийх хүсэлгүй дээр нь чадваргүй,ердөө л сайд болох хүсэлтэй хэдэн новшнууд бөөгнөрсөн ЗГ боллоо.Номтойбаяр зөв мэдэрч доошоо орсонгүй.Энэ ЗГ БОЛ Хүрэлсүх ямар хэмжээний амьтан гэдгийг харуулсан илэрхийлэл боллоо.

Чинзо
Чинзо

Чинбүрэн гэж жинхэнэ авилгач харах царайны гонгинуур новшийн сайд хийнэ гэж юу байхав.Зөвшөөрөлтэй алуурчин төдий амьтан.

Зочин
Зочин

Иргэдээ залхуу гараа тосоод суудаг гуйлгачин гэж доромжлоод, мэргэжлийн хяналт татвар гэсэн гар хөлөөрөө багалзуулдаж, хийсэн ажил, гаргасан санал санаачилгийг нь авилгачдын армиараа багалзуурдаж унагаад хятадын бизнесийг цэцэглүүлдэг ажлаа зогсоохыг ард түмэн шаардаж байна. Хятадын баас монголоос илүү байж болох уу ?.

Зочин
Зочин

Гадаадын хортой зүйл хүнс, шээсэн хүнс монголд бурханы хишиг болоод , монгол хүний сэтгэлээ гаргаж хийсэн хүнс бүтээгдхүүн хууль бус хор болдог үзлийг Монгол улсын Их Хурал , Засгийн Газар хэдий болтол хүлээн зөвшөөрөх вэ?.

Зочин
Зочин

Батбаатар сайд нь орон байргүй гэсэн, ундрам сайд нь болхоор гал тогооны хормойн асуудалтай биздээ? Юун гачин гачин юмнууд сайд болоод байна аа?

Bolor
Bolor

Сайд дарга нар ажил хийлээ гээд улс орон улам доройтоод байх юм. УИХ, сайд нар байхгүй бол улс орон харин хөгжих юм биш үү?

Иргэн
Иргэн

Энэ Екийн засаглал болхын цондон доо. Ардчилсан статусаасаа ухарчээ манай улс. 2 хөрш шигээ дангаар засагладаг болчуул залуус бид эх орондоо эхгэж очихнүй энлээ мөнхөрхөөс өөр аргагүй

Зочин
Зочин

Нэг сайн наадамдаад унах ЗГ биш байгаасай.
Унавал Ундрамаас л болж унана. Ичих булчирхай гэж байдаггүй юм байх даа. Тэгээд бас залуучуудын сайд шүү. Ээ бүү үзэгд

Зочин
Зочин

mergejliin hulgaich nar ulirlaa yooy bymbatsogt javhlan choijoo delgersaihan nar mongoliig hogjuuldeg baisan bol ali hezee hogjih bailaa said davhar hiihgui l bol noir ni hurdeggui buzruud tor buzartsan ym bn aa

Зочин
Зочин

ZG odoo ajlaa hii gehii ed nar hiij chaddag gants l ym bga ter hulgai ajlaa hii gevel hulgaigaa l hiine sht ih naydiin hulgaich nar buhniig hudaldaad avchihsan huuli shuuh prokuror hil gaali gd ed nart huuli uilchilehgui

Зочин
Зочин

Улиг домог болсон хог шаарнуудын Засгийн газар ба ЕС

Холбоотой мэдээ

Back to top button