Гадаад мэдээ

Хөгжлийн банк, БНСУ-ын хөрөнгийн удирдлагын корпорацтай хамтарна

КАМКО Солонгосын хөрөнгийн удирдлагын корпораци өчигдөр /2025.06.18/ Монголын хөгжлийн банкны төв байранд Монголын Хөгжлийн банктай "Найдваргүй өрийг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах бизнесийн гэрээ" байгуулснаа мэдэгдлээ.

Энэхүү гэрээгээр дамжуулан КАМКО муу өрийг шийдвэрлэх туршлага, ноу-хаугаа Монгол Улстай хуваалцах, хамтран ажиллах замаар найдваргүй өрийг шийдвэрлэх дэд бүтцийг бий болгохоор төлөвлөж байгаа аж.

Хоёр байгууллага харилцан хамтын ажиллагааны үндэс суурийг бүрдүүлэх, хамтарсан судалгаа, зөвлөгөө өгөх, ажилтныг сургах, сонирхлын нийтлэг чиглэлээр мэдээлэл солилцох, судалгааны мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Одоогийн байдлаар КАМКО нь дэлхийн 22 орны 34 холбогдох байгууллагатай бизнесийн гэрээ байгуулж, дэлхийн санхүүгийн аюулгүй байдлын сүлжээг бий болгох чиглэлээр ажиллаж буй БНСУ-ын санхүүгийн байгууллага юм.

Хөгжлийн банктай байгуулсан гэрээний талаар KAMCO-ийн Байгууллагыг дэмжих хэлтсийн ерөнхий менежер Ли Жонг-Гук хэлэхдээ, “КАМКО-гийн найдваргүй өрийг шийдвэрлэх туршлага, ноу-хау нь Монголын Хөгжлийн банканд найдваргүй өрийг арилгах стратегийг бий болгоход бодитой тус болно гэдэгт найдаж байна”, “КАМКО нь ирээдүйд муу хөрөнгийн менежментийн талаарх мэдлэгээ янз бүрийн улс орнуудтай хуваалцах замаар дэлхийн санхүүгийн аюулгүй байдлын сүлжээг бий болгоход идэвхтэй хувь нэмэр оруулна” гэжээ.  

Эх сурвалж: econovill

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button