Тэтгэврийн зээлийн ӨОХ-г Монгол банк 50:50 болгож, хугацааг банкнуудад даатгасан ч, эргэж харсангүй

Ахмадуудын хувьд тэтгэврийн зээл гэдэг гэнэтийн эмчилгээний зардал болоод хүүхдүүдийнхээ аж байдалд санхүүгээр туслах гол зүйл.
Тэтгэврийн зээлийн нөхцөлд өөрчлөлт ороогүй буюу 2025 оны нэгдүгээр улирлаас өмнө тэтгэврийн зээлийн харьцаа 70:30 байсан. Харин Монголбанкны зүгээс тэтгэврийн зээлтэй ахмадууд зээлээ төлсний дараа үлдэх мөнгөөрөө амьжиргааны зардлаа хангаж чадахгүй байна хэмээн үзэж өр орлогын харьцааг 50:50 болгож, зээлийн хугацааг яаж тогтоохыг арилжааны банкуудад даатгасан.
Одоогийн байдлаар
- Төрийн банк 12 хүртэлх сарын хугацаатай 16.80 хувийн хүүтэй
- Хаан банк 12 хүртэлх сарын хугацаатай 16.8 хувийн хүүтэй
- Худалдаа хөгжлийн банк 24 хүртэлх сарын хугацаатай 16.8 хувийн хүүтэй
- Голомт банк 18 хүртэлх сарын хугацаатай, хүүгийн хувьд 6 сар хүртэл 18 хувь, 7-18 сар хүртэл 19.20 хувийн хүүтэйгээр тэтгэвэр барьцаалсан зээл олгож байна.
Ерөнхийдөө /2025.06.13/ -ны өдөр Монгол банкнаас гаргасан шийдвэрийн дараа арилжааны банкууд хүү болон хугацаагаа өөрчлөөгүй гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор өчигдөр буюу /2025-06-19/-ний өдөр Засгийн газрын ордны баруун хаалганд ахмадууд эсэргүүцэл зарлаж, суулт хийв.
Тэдний зүгээс "Зээлийн нөхцөлийг зөөлрүүлэх бус улам чанга болгочихлоо. Тэтгэврийн зээлийг минь тэглээд өг гэж хүсээгүй, хүссэн хэмжээгээрээ л авдаг баймаар байна. Насаараа улсын байгууллагад ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан бидний тэтгэврийн хэмжээ бага л байдаг. Гэтэл одоо зээлийн хэмжээг нь ч бууруулчихлаа. Амьдрах арга байхгүй байна" гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Түүх 1: 600 мянган төгрөгийн тэтгэвэр амьдралд нь хүрэлцдэггүй учир "Хүчит шонхор" худалдааны төвд махны ачигчаар ажилладаг өндөр настан

"15 жилийн өмнө Завхан аймгаас Улаанбаатар хотод орж ирсэн. Таван хүүхэд минь бүгд тусдаа гарч, хөгшинтэйгөө хоёул амьдардаг. Өнөөгийн нийгэмд тэтгэврийн хөгшчүүл бид давхар ажил эрхлэхгүй л бол эм тариа, хэрэглээгээ хангаж чадахааргүй тэтгэвэр авдаг. Үнэнийг хэлэхэд 600 мянган төгрөг гэдэг тансаг айлын хүүхдийн ганц удаа хоолонд орох мөнгө.
Сүүлд би аймгийнхаа 100 жилд явахынхаа өмнө 10 сая төгрөгийн зээл авсан. Гурван жил төлсөн, хатуу байсан шүү. Зээл авах дэмий гэж боддог ч авахаас өөр аргагүй нөхцөл их үүсдэг. Бусад ахмадуудын хувьд ч мөн адил үр хүүхдэд нь мөнгөний хэрэг гарах, гэнэтийн эмчилгээний зардал шаардагдах үед тэтгэврээ барьцаалаад зээлчихдэг юм билээ.
Надад одоогоор өвдөх өвчин, зовлон байдаггүй болохоор чадлаараа л хөдөлмөр эрхлээд явж байна. Долоо хоногт нэг ч өдөр амрахгүй өглөөнөөс орой болтол эндээ ажиллана. Сардаа 2 сая төгрөг бол олчихдог юм. Дан тэтгэврээрээ амьдрах хэцүү болохоор энд сууж байна шүү дээ. Сүүлд Монгол банкнаас тэтгэврийн зээлийн хэмжээг 50:50 хувь болгон өөрчилсөн байна лээ. Тэр нь их хатуу шийдвэр санагдсан. Уг нь зөөллөнө гэхээр нь хөгшин бид хоёр нэг зээл аваад амьдралдаа дэм болгоё гэж санасан ч одоо худлаа болох шиг боллоо"
Түүх 2: Сувилалд хэвтэх гээд авсан тэтгэврийн зээлээ одоо ч төлж дуусаагүй байна

Өндөр настан С.Цэвэлмаа: Яг үнэндээ тэтгэврээрээ мөнгөөр гурил будаа, махаа аваад л таарна. Ер тансаг хэрэглээнд хүрэхгүй. Заримдаа эмийн мөнгөнд ч хүрэлцэлгүй дуусчихдаг л даа. Бид уг нь зээлээд байх шаардлагагүй л амьдрах ёстой юм.
Тэтгэврийн зээл байнга л авдаг. Сар бүрийн 700 мянгын тэтгэврээ хуримтлуулах боломжгүй учир зайлшгүй мөнгөний хэрэгцээ гарах болгонд зээл л авч таардаг. Одоо ч гэсэн би зээлтэй л явж байна. Өнгөрсөн найман сард сувилалд хэвтэх гээд зээлсэн. Өр орлогын харьцаа 50:50 хувь болохоос өмнө авсан болохоор асуудал гараагүй. Гэтэл одоо чангарчихлаа.
Зээлээ төлөөд бараг мөнгө үлддэггүй. Хүүхдүүдээсээ гуйна, тэдний хань бараанд л амьдарч байна. Дээр суудаг томчууд биднийг хүүхдэдээ тэтгэврээ зээлээд өгчихдөг гээд шүүмжилдэг. Тэдэнд туслахгүй байх аргагүй, гэхдээ хариу дэм ч авах үе цөөнгүй.
Түүх 3: 5 сая төгрөгийн зээл аваад хашаа авахдаа нэмэрлэчихсэн. Зээлээ төлөөд гар дээрээ 189 мянган төгрөг авдаг

Өндөр настан Г.Оюунчимэг: Өр орлогын харьцаа 50:50 болоогүй байх үед буюу хоёрдугаар сард 5 сая төгрөгийн зээл аваад хашаа авахдаа нэмэрлэчихсэн. Угтаа 680 мянган төгрөгийн тэтгэвэртэй, зээлээ төлөөд 189 мянган төгрөг гар дээрээ авч байна. Хөдөө ганцаар амьдардаг учраас л арай чүү болгож байна. Хэрэв хотын энэ хөл хөдөлгөөнд амьдарч явдаг сан бол өдөртөө л дуусах байх.
Миний хувьд тэтгэврээсээ өөр орлогогүй. Зарим ахмад настнууд чадлынхаа хэрээр гар урлал хийж зараад мөнгө олоод явж байгаа харагддаг. Тэтгэвэр нь хүрэлцэхгүй болохоороо л тэр шүү дээ.
ӨОХ 70:30 байхад зээлээ төлөөд амьжиргааны зардал үлдэхгүй байдал үүсгэчихдэг байсан. Харин сая сүүлд гарсан шийдвэрээр 50:50 болсон гэж дуулсан. Надад бол их зүгээр шийдвэр санагдсан. Угаасаа манай ахмадууд ямар ч нөхцөлтэй байсан тултал нь аваад хүүхдүүддээ өгөх, эсвэл тэр дор хэрэглээндээ зарцуулчхаад зуухаа манаад суучихдаг улс. Тиймээс амьжиргааны зардал нь үлдэж байгаа нь зөв санагдсан. Харин тэр арилжааны банкнууд хугацаагаа ахиу болгочихвол болж байна.
Монгол Улсын хэмжээнд 408 мянган иргэн өндөр настны тэтгэвэр авдаг бөгөөд дундаж тэтгэврийн хэмжээ 851.0 мянган төгрөг байна. Гэтэл нийт тэтгэвэр авагчдын 50 орчим хувь нь арилжааны банкнуудад тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Сард төлбөр нь дунджаар 675.0 мянган төгрөг байна.
Дундаж тэтгэврийн хэмжээг сарын төлөлтийн дундаж дүнтэй харьцуулан тооцоолбол тэтгэвэр нь зээлд суутгагдсаны дараа 176 мянган төгрөгөөр амьдрах шаардлага үүсдэг гэсэн үг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулмаар бна. Угтаа өндөр настангууд насаараа хөдөлмөрлөж шимтгэл төлж хураасан өөрсдийнх нь мөнгө юм шүү дээ. Өөрийн мөнгөө бу�####�ас өндөр хүү төлж зээлж авна гэдэг байж боломгүй зүйл
Энд яриа өгсөн ахмадуудаас хамгийн уха�##�аг зээлдэгч нь хашаа авахад 5,0 сая төгрөг зээлсэн хүн байна. Тэр 100 жилийн ойд 10 сая зээлээд үрэн таран хийдэг хүн бол арай2.
50 /50 нь зөв өө .
Sanhuugiin sahilga bat alga 100 jild yawah geed zeel awaad bhdaa yadag bnaa hashaa baishin bol bolj bnaa
Монгол банкинд ажиллаж байгаа хүмүүс ахмад наснуудынхаа зовлон ойлгодоггүй ТЭНГЭРИЙН амьтад юм биш үү. Тэд нарын ихэнх нь ББСБ-тай тэндээс зээл авахуулахаар тэмцэж өөрсдийнхөө мөнгийг өсгөхөө л боддог мулгуу ухаантай хүмүүс байх шүү. Амарбаясг�##�анийн хэлсэн үгийг сонсоод тэгж бодогдсон. Тэртэй тэргүй ахмадуудын тэтгэвэр эрсдэлгүй зээл гээд байхад заав�##� хэрэглээний зээл, ц�##�ингийн зээлтэй нэг хэлбэрт оруулна гээд зүтгээд байгаа нь ч бас НО-той гэсэн үг...
Та нар долоох төдий юм өгөөч өөд бас хязгаарл�##� тогтооно өөрсдийхөө юмыг авч байгаа болохоос тэр бумтан та нараас гуйгаагүй
Ахмадын зээл бу�####�д юу нь гай болоод бгаа юм бэ . Ахмадууд үр хүүхэдтэйгээ яриад зөвлөлдөөд л зээлийг авч бгааш дээ ! Юу гэж оролдоод байдаг юм бэ ! Тэд өөрсдөө төлөх нь гарцаагүй !
хэмжээндээ ч хүрэхгүй байна хуучин хэвэнд нь оруулж өгөө. Лхавсүрэн. Энмамг�##�анаа. Та 2 оос аваагүй шүү
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж,хугацааг сунгах хэрэгтэй! Эрсдэлгүй зээл шүү,Монгол банкны ЕК-өө! Хүний эрхийг бүү хөсөрдүүл,ноён банкны ЕК -өө!
Бүгд 70/30 байгаагүй ихэнх нь 100 байсан шүү. 100 аар тогтоо!!! Хэдээр яаж авхийгаа өөрсдөө тогтооно.
Бүгд 70/30 байгаагүй ихэнх нь 100 байсан шүү. 100 аар тогтоо!!! Хэдээр яаж авхийгаа өөрсдөө тогтооно.
Банк бусыг дэмжсэн бодлого явуулж байна ахмадын тэтгэвэрээр
Ene mongol bank oorsdiihoo yumiig nuuh geed
жүүд эздийнх нь да�##�гавар
Ахмадуудын амьжиргааны эх үүсвэр болсон тэтгэврийн хэдэн төг-өөр оролдоод янз бүр болгох юм.Хуучин хэвэнд нь оруулаад өг гэж хүсээд байгаа юм ш дээ
Өөрсдийнхөө хэрэгцээнд тохируулж зээл авахаа бас мэдэх байлгүй дээ аргагүй тэтгэвэр нь хүрэхгүй болоод л зээл авч байгаа шүү дээ эмчилгээний зард�##� өндөр нэг компюр харуулахад л 900 мянга гэж байна шүү дээ хувийн эмнэлэг улсын эмнэлгийн ганц компюр нь эвдрээд �##�га дахин дахин илгээгээд л явж байх ж,тэр байна тэхээр зээлгүй яаж биеэ эмчлүүлэх эмээ авах болж байна вэ 2 эм авахад л 190000 болж байна шүү дээ толгой зүрхний эмүүд бүгд даатг�##�д байхгүй байгаа шүү тэтгэвэрээ нэм
Тэтгэвэрээ нэмээчээ
Хуучнаар нь байлга
Ene mongol bank oorsdiihoo yumiig nuuh geed
ahmduudaas mongo saah ar zali bolood bhshigee
Тэтгэврийн зээлийг 70-30 харьцаатай олгодог гээд өгдөг мөртлөө өөр банкинд шилжихэд 30 хувийн үлдэгдэл мөнгийг өгдөггүй юм байна ,хэлээд авая гэхээр тэр таньд хамаагүй банкны асууд�##� гэсэн би төрийн банкнаас зээл авдаг байсан 2024оны сүүлээр мөнгөний хэрэгцээ гараад голомт банк 28 сараар өгөх болохоор шилжсэн юм одоо зээлээ төлөөд сард 87000 төгрөг авдаг ихэвчлэн хоосон л хонож байна даа харамсаад байгаа юм нь 30хувийнхаа тэтгэврийн мөнгийг авч чадаагүй 3600000 мянган төгрөг шүү ш�##�гаж шийдэж өгдөг газар байдаг бол сайхан л байна зээл авдаг бүх ахмадуудад адилхан тохиолддог үзэгдэл шүү
Өөрсдийнхөө хэрэгцээнд тохируулж зээл авахаа бас мэдэх байлгүй дээ аргагүй тэтгэвэр нь хүрэхгүй болоод л зээл авч байгаа шүү дээ эмчилгээний зард�##� өндөр нэг компюр харуулахад л 900 мянга гэж байна шүү дээ хувийн эмнэлэг улсын эмнэлгийн ганц компюр нь эвдрээд �##�га дахин дахин илгээгээд л явж байх ж,тэр байна тэхээр зээлгүй яаж биеэ эмчлүүлэх эмээ авах болж байна вэ 2 эм авахад л 190000 болж байна шүү дээ толгой зүрхний эмүүд бүгд даатг�##�д байхгүй байгаа шүү тэтгэвэрээ нэм
50 50 нь дээрээ, дараа нь тулт�##� зээлээ авч хүүхдүүддээ өгчихөөд тэтгэвэр хүрэхгүй байна бла бла гээд байдаг даа
Сонголт чинь шүү дээ