НИЙГЭМНийгэм мэдээ

Малын хулгай багасах биш улам өссөөр байна

Өнгөрөгч 2024 он болон энэ оны нэгдүгээр улиралд малын хулгайн 1992 хэрэг бүртгэгдэж цагдаагийн байгууллага мөрдөн шалгасан байна.

Малын хулгайн хэрэг Хэнтий аймагт 361, Дорнод аймагт 288, Архангай аймагт 239, Увс аймагт 210, Сүхбаатар аймагт 106 бүртгэгдсэн нь орон нутгийн хэмжээнд хамгийн их тоо юм.

Харин нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 109, Баянзүрх дүүрэгт 75, Хан-Уул дүүрэгт 61, Налайх дүүрэгт, Багахангай дүүрэгт 23 хэрэг тус тус гарчээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар энэ хугацаанд 623 хүнийг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 377 хүнд холбогдох 266 хэргийг яллах дүгнэлт гарган шүүхэд шилжүүлсэн байна.

Мал хулгайлах хэрэгт холбогдсон 623 хүнээс 18 хүртэлх насны буюу насанд хүрээгүй 5, 18-30 насны 227, 31-44 насны 296, 45-аас дээш насны 95 хүн байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bek
Bek
6 сар 20, 2025 11:42

Хуулиа чанг�##�аач.Ял нь хөнгөдөөд хулгайч нар үнэхээр даварч байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button