Д.Амарбаясгалангийн сануулга

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр спикер Д.Амарбаясгалан хоёр ч удаа давтаж, сайд нарыг дуудав.
Эхний удаа бол, "Энэ шинэ сайд нар томилогдож, ажилдаа орцгоосны дөнгөж маргааш. Эхнээсээ энэ урдуур суудаг байсан хүмүүс алга болоод эхэллээ. Өглөө эрт чуулгандаа ирж, ядаж ирцээ бүртгүүлж бай" гэсэн бол, удалгүй дахин:
-Сандагийн Бямбацогт, Сайнбуянгийн Амарсайхан, Болдын Жавхлан, Ням-Осорын Учрал... гэхчлэн нэрлэж, "Хаана байна?" гэж онцлов.
Их хурлын даргын зөв.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч, Х.Тэмүүжин ч хэлж байгаа. Г.Занданшатар 100 хувь өөрийн хүслээр танхима босгож чадсангүй гэдгийг. Энэ ч мөн ойлгомжтой юм. Сайд нарын талыг нь харахад л энэ яавч Г.Занданшатар гэдэг хүний сонголт биш.
Энэ удаагийн Засгийн газрыг 70-аад оныхон болоод Ерөнхийлөгч зурсан. Ихэнх сайд нар "Ерөнхийлөгч надад ингэж захисан" мэтээр ярьж, гүйж яваа.
Харин энэ бүх өрнөлд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр нэг ч сайдын суудал гуйж, ярьж уулзаагүй гэгдэж буй. Тэр утгаар энэ удаа тэд бүрэн ах нарын үгэнд орсон.
Гэхдээ чанарын хувьд төдийлөн шаардлага хангахгүй байгуулагдсан ЗГ-т, тэр дундаа өмнөх улс төрийн ёс зүйг уландаа гишгэж улиран ажилласан сайд нарт УИХ-ын дарга л хариуцлага ярих ёстой юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Kuiee tegeed odoo yah geed bgaan. Shineer ajilaa avsan humuus chin yamar deeree ajiltai bgaa blguidee. Tiim l ih suudal suulgamaar bgaa bol davhar deelee boliukchihaach. BAs neg hudlaa poporson nuhur
УИХ-ын дарга Амарбаясг�##�ан одоо үед байгаа цөөхөн тулхтай улстөрчдийн нэг нь. Удахгүй цэгцэнд нь оруулах байх гэж итгэж байна.
Амарбаясг�##�ан.зөв.шүү