УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

НЭМЭЛТ: 10:50 цаг

Өнөөдөр УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл хуралдахтай холбоотойгоор чуулганы үдээс хойших хуралдаан завсарлалаа.

Хуралдаанаар өчигдөр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг чуулганд яаралтайгаар өргөн барихыг дэмжих эсэх дээр санал хураалт явуулж, 68.6 хувиар дэмжлээ.

Тиймд хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Өчигдрийн чуулганаар хэлэлцсэн “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа. Улмаар зээлийн хэлэлцээрийг 66 гишүүн дэмжиж, соёрхон батлагдлаа.

ЭХЛЭЛ: 10:30 цаг

УИХ-ын баасан /2025.06.20/ гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар гурван хуулийн төсөл хэлэлцэнэ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг танхимдаа ирэхийг сануулаад хаврын чуулган хаахтай холбогдуулан үг хэллээ.

Тэрбээр “Хаврын чуулган өндөрлөх хугацаа ойртож байгаатай холбоотойгоор өнөөдөр 11:30 цагаас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Хуралдаанаар дараах гурван долоо хонгийн хугацаанд хэлэлцэж батлах, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай 30 орчим тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын тамгын газар бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Мөн УИХ-ын гишүүд хуралдаа оролцож, хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж батлах хуулиудын хуваарийг гаргаж цэгцэлнэ. Мөн шинээр байгуулагдсан Засгийн газар хэд хэдэн хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх асуудал байна. Дээрээс нь наадмаас өмнө амжиж төсвийн тодотгол өргөн барих хүсэлтийг Ерөнхий сайд тавьсан. Тиймд эдгээр асуудлуудыг бид өнөөдөр даргын дэргэдэх зөвлөл дээр ярилцаж, хуваарь гаргана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button