ОХУ-ын эдийн засаг уналтад ороход тулаад байгааг салбарын сайд нь анхаарууллаа

ОХУ-ын эдийн засаг уналтад ороход тулаад байгаа гэдгийг Эдийн засгийн сайд Максим Решетников пүрэв гарагт /2025.06.19/ анхааруулжээ. Тэрбээр Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй олон улсын эдийн засгийн чуулганд оролцож байхдаа ингэж хэлсэн юм.
Чуулганы хоёр дахь өдөр Решетников үг хэлэхдээ одоогийн хандлага болон бизнесийн үзүүлэлтүүд эдийн засаг удахгүй уналтад орно гэдгийг харуулж байна гэжээ. Тэр сэтгүүлчдэд хэлэхдээ “Ерөнхийдөө бид эдийн засгийн уналтын ирмэг дээр тулж ирсэн гэж бодож байна. Бусад бүх зүйл бид ямар шийдвэр гаргахаас шалтгаална” хэмээсэн юм. Решетников ОХУ-ын төв банкийг эдийн засгаа бага ч гэсэн хайрлахыг уриалжээ.
2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлсний дараа ОХУ-ын эдийн засаг тогтвогүй байсан. Хэдийгээр 2023, 2024 онд ОХУ-ын эдийн засаг хүчтэй өсөлт үзүүлсэн гэсэн ч энэ нь дайнтай холбоотой төсвийн зардалтай холбоотой. Энэ жил ОХУ-ын эдийн засгийн өсөлт эрс удаашрах төлөвтэй байгаа. ОХУ-ын ДНБ 2025 өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өссөн юм. Энэ нь сүүлийн хоёр жилд үзэгдсэн хамгийн сул өсөлт байжээ.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхэр монгол биш юм чинь Оросууд дор нь �##�даагаа олоод э\з аа өөд нь татна даа.
ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ОЙЛГОЖ Л БАЙГАА БАЙХ ДАА. ДАЙНАА Л БОЛЬЧИХМООР ЮМ ДАА.