Улс төрийн мэдээ

"Ерөнхий сайд "Алт-3" хөтөлбөрийг хурдан хэрэгжүүл гэж онцлон хэлж байгаа"

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаарх мэдээллийг өгөхдөө "Алт-3" хөтөлбөрийн талаар ярилаа.

Тэрбээр "Алтны үйлдвэрлэлийг дэмжих үүднээс энэ хөтөлбөрийг эхлүүлж байгаа шүү. Алтыг Монголбанканд авчраад л, төгрөгөө авдаг онцлогтой. Төвсийн орлого талд харьцангуй бага нэмэртэй. Хамгийн гол нь валютын нөөцөд эерэгээр нөлөөлдөг.

Засгийн газар дээр бол хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд тогтоол гарчихсан. Үндсэндээ хоёр чиглэлээр ярина. Үндсэн орд дээр таван лиценз бий. Эд нарыг тодорхой хэмжээнд эргэлтэд оруулъя, байгаль орчиндоо маш сайн анхааръя гэж байгаа. Өмнө нь нөхөн сэргээлтийн 50 хувь дээр барьцаа оруулдаг байсан бол одоо 100 хувь. Өмнө нь АМНАТ-ийн хөнгөлөлт өгдөг байсан, одоо бол үгүй. Үнэ ингэж өссөн нөхцөлд хэр баргийн өртгөө даваад гарна.

Г.Занданшатар Ерөнхий сайд хурал бүр дээр л “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button