Нийгэм мэдээ

ЦУОШГ: Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

06-р сарын 21-нээс 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 06-р сарын 20-ны 20 цагаас 2025 оны 06-р сарын 21-ний 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Алтайн өвөр говиор, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг болон Халх гол орчмоор +2...+7 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +22…+27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +30…+32 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button