Улс төрийн мэдээ

Ж.Золжаргалын улс төрийн учиг тайлагдаж байна

ХҮН намаас парламентад хөл тавьсан Ж.Золжаргал гэж гишүүний талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ямар учраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан нь анхаарал татаад байна.

Учир нь, үүний өмнө Ж.Золжаргал Төрийн ордон дотор мөн Х.Нямбаатарын бодлого, шийдвэрийг буруутгаж, мэдэгдэл хийсэн. Өөрөөр хэлбэл, нэг нь аж ахуйн ажил хийж, нөгөө нь хууль тогтоож байгаа хоёр хүн юуны учир нэг нэгэн рүүгээ чиглэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд явуулах болов гэдэг анхаарал татахад хүргэж байна.

Явдал учир нөгөө л Тавантолгой түлш ХХК дээр бууж таарлаа. Алдагдал нь 1 их наяд даваад явчихсан энэ компанийг өнгөрсөн өвөл Нийслэлийн өмчид шилжүүлсний дараа Х.Нямбаатар өөд татах гэж их үзэж байгаа. Ер нь бол туйлдгаа туйлж, дампуурахад хүргэчихээд хэрэггүй болсон хойно нь "Учрыг нь ол" гэж Нийслэл рүү хаясан дүр зураг харагддаг.

Одоо мидлинг суурьтай сайжруулсан шахмал түлшийг үргэлжлүүлэн хэрэглэх аргагүй болсон. Утааны сонсгол зэрэг олон арга хэмжээ, судалгаа шинжилгээний дүнд үүний хүхэрлэг хийн хэмжээ их, угаартах эрсдэлд ч багагүй хүргэж байгааг гаргаж ирсэн.

Тийм учраас энэ үйлдвэрийн алдагдлыг бууруулах, нөгөө талаас энэ өвөл эрдэмтдийн зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу хагас коксжуулсан нүүрсээр хийсэн түлшийг БНХАУ-аас хямд үнээр импортлох бодлогыг Х.Нямбаатар дэвшүүлж, тендерээ зарлахад бэлтгээд байгаа юм.

Атал Ж.Золжаргал энэ шийдвэрүүд хэлэлцэгдэх өнгөрсөн жилүүдэд Нүүрсний ассиоциацын захирал гэдгээр оролцож явжээ. Иймд учир явдлыг сайн мэдэх учиртай атлаа БНХАУ-аас шууд нүүрс оруулж импортлох нь, хэдэн тэрбумаар цацах нь гэж худал агуулгатай мэдээлэл хийж төөрөгдүүлсэн - анхнаасаа анхаарал татсан.

Тэгвэл Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөлд 52 орчим тэрбум төгрөг зарцуулахад алдарт "овоолсон шороо" гэж хэлэгдэх хэмжээний бүтээн байгуулалт л хийгджээ. Гэтэл тус төслийн гүйцэтгэгчээр "Паст Презент Солюшн" ХХК, түншлэгчээр "Кэй минералс солюшн" ХХК ажилласан байна.

"Кэй минералс солюшн" ХХК-ийн захирал Ж.Азжаргал нь УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын дүү бөгөөд төсөл хэрэгжүүлэгч үед УИХ-ын гишүүн Ж.Золжаргал зөвлөх инженерээр ажиллажээ.

Иймд Ж.Золжаргалын цаана эрх ашиг байна гэж хардагдаж байна. Эрдэмтэн хүнээс ийм үг, үйлдэл гарахгүй учир тэгж хардах үндэслэл бүрдэж байгаа юм.

Бодит нөхцөл байдал дээр, энэ өвөл "Энержи ресурс" мидлинг өгөхгүй, ЭТТ ХК-ийн 0 давхаргын нүүрсээр туршихад амжилтгүй болсон тул баяжуулах үйлдвэр ашиглалтад ортол БНХАУ-аас импортлохоос өөр аргагүй байгаа юм. Б.Чойжилсүрэн ч үүнийг хийх гээд шүүмжлүүлээд чадаагүй удаатай. Харин хийхгүй бол агаарын бохирдол бөгөөд угтаартах хүмүүсийн тоо буурахгүй нь л үнэн юм. Үүнийг уг нь өвөлжин, хаваржин ярьчихсан билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 23, 2025 08:35

Өөрсдөө хагас кокс ер нь ямар түлшийг хийх мөнгийг хуваагаад идээд ууцгаасан. Одоо суд�##�гаа шинжилгээний байгууллагуудаа бүгдийг нь хувьчл�##� нэрээр зориуд устгаад ямарч мэдлэг боловсролгүй нүцгэн ард түмэн болов бид. Нөгөө туршлагатай hobby-той судлаач эрдэмтэд нь бүгд хорвоогийн жамаар насандаа суух.... болсон. Энэ мэт асуудлууд ганц түлшин дээр ч биш бараг бүх с�##�барт гарч Монгол хүний эсрэг мэт шийдвэрүүд ар араасаа гарсаар байна.

Зочин
Зочин
6 сар 23, 2025 08:39

УИХ ганц үнэнийг хэлэх гэсэн эрдэмтэнийгээ намнах ажиллагаа эхэлж байна. Мянган г�##�зуу ганц эрүүлийгээ г�##�зуу гэдэг үг болж байна бусуу. Энэ Монголчуудын эмгэнэл юм.

Зочин
Зочин
6 сар 23, 2025 08:41

Шударга дүртэй Золжарг�##� инженер 50тэрбумын хулгайч байсан байнаа аймаар юмаа хүмүүс❗️. Түүнээр төлүүлэх хэрэгтэй дүү Азжарг�##�ыгн шоронд хамт хийх хэрэгтэй ❗️хамтдаа хулгайлсан мөнгөа төлж л таараа

Зочин
Зочин
6 сар 23, 2025 09:32

Нямбаатар, Баатар, Оюунэрдэнэ нарын троллууд ажиллаж эхэлжээ. Ер бол бид өөрсөддөө байгаа боломжоо үргэлж устгаж дандаа цавчаа хийх арга сэдэх юм даа. Яаж ч бодсон бэлэн ко нүүрс нь байна. Үйлдвэр нь бэлэн байна. Яагаад заав�##� гаднаас авна гэж.

Зочин
Зочин
6 сар 23, 2025 09:41

Нямбаатар аа болиоч. Өөрийг нь шүүмжилсэн хүн бүрийг харлуулна. Хэнтийнхэн ийм юм уу? эсвэл танай хамаатан садны удмын өгөгдөл үү?
Хэн нэгнээс гарсан сан�##�, шүүмжийг хүлээж аваад чимээгүй байж болох уу? Эсвэл хэрэлдээд эргүүтнэ эсвэл улс төр, хуулийн байгууллагад ажиллаж байсныгаа ашиглаад харлуулж, доромжилно. Ёс зүйтэй байгаач. Хуулийн байгууллага нь ш�##�гаад буруутай нь тогтоогдсон үед “дарваганасан” дээр дээ. Энэ хотын даргын үг шүү!!!!!

Зочин
Зочин
6 сар 23, 2025 09:57

Яг энийг сэтгүүлч нь нямбаютер болон түүний туслахууд нь бичээд явуулсаныг нь copy paste хийчихжээ

Зочин
Зочин
6 сар 23, 2025 10:14

Новшийн сайт. Наад гишүүн чинь станц барих хэрэгтэй гэж дугарч байгааг та нар ингэж гуйвуулж байгаам уу тэ?

Зочин
Зочин
6 сар 23, 2025 12:55

Энэ угаасаа худ гар. Яг инжeнeрээрээ ажиллаж үзсэн ч юмуу үгүй ч юмуу юм юм л хамж ярьсан хүн. Инжeнeрүүд ч нээх улс төржиж попроод байдаггүй л юм даа уг нь

Тогтох
Тогтох
6 сар 23, 2025 13:57

Станц барих, сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр барьж ашигл�##�тад оруулт�##� Хятадаас коксжсон бэлэн нүүрс авах нээ гэж ойлгож байгааш дээ улс төржих хэрэггүй Золжарг�##� бол холион бантан өөрийн эрх ашгийг хамга�##�ах гэж Ганхуягтай хуйв�##�даж орж ирсэн гөлөг

АТГ -т шалгуулах ёстой
АТГ -т шалгуулах ёстой
6 сар 23, 2025 14:48

ЗОЛЖАРГАЛ дуугүй байхаас аргагүй. ТА буруутай. ШАЛГУУЛАХ ёстой хүн байна.

зочин
зочин
6 сар 23, 2025 15:19

шудрага дүр исгэсэн золжарг�##� хужаа үгээ хэл дээ

Холбоотой мэдээ

Back to top button