Улс төрийн мэдээ

О.Амгаланбаатар УИХ-ын гишүүдийн тоог 100-аас бага болгох ард нийтийн асуулга санаачилна гэв

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар үг хэлэв.

Тэрбээр "Төрийн алба маш их данхайсан. Аймгийн ЗДТГ-аас Иргэдийн хурал нь илүү олон хүнтэй ажиллаж байна. Цаашид УИХ-ын гишүүдийн тоог 100-аас бага болгох ард нийтийн санал асуулга санаачилна, дэмжээрэй" гэв.

О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ утгаар сүүлийн үед аймгийн ЗДТГ-ын эрх мэдлийг нэмэгдүүлэх агуулгаар ярьж яваа. Угтаа иргэдийн төлөөллийн байгууллага, гүйцэтгэх эрх мэдэл хоёрыг хольж, сольж, харьцуулж явна.

Одоо хаа хамаагүй УИХ-ын гишүүдийн тоонд гар хүрэх тухай ярив. 1992 оны Үндсэн хуулиас хойш иргэдийн тоо өссөн, сонгогчдыг төлөөлөх гишүүдийн тоо хангалтгүйд хүрсэн, холимог тогтолцоонд шилжиж, олон намын төлөөлөл багтах боломжийг нээсэн, залуу мэргэжилтнүүдийг УИХ-д орж ажиллах замыг зассан зэрэг олон агуулгаар 126 гэдэг тоон дээр тогтсон. Үндсэн хуулиа өөрчилсөн.

О.Амгаланбаатар нэг ёсондоо дахиад Үндсэн хуульд гар хүрэх тухай тун болчимгүй асуудал ингэж ярилаа. Тэрбээр үг хэлэх гишүүд индэр дээр гардаг Дэгийн тухай хуулийг ч бүтэн жил болоход мэдээгүй, суудал дээрээсээ үг хэлэхийг Их хурлын даргаас хүсэж, зэмлүүлсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
126-г цөөлөх ёстой, үнэн.
126-г цөөлөх ёстой, үнэн.
6 сар 23, 2025 18:19

Хамгийн зөв сан�##� байна. 76 байхдаа ч ихдэж байсан. 25-50 байхад ханг�##�ттай.

зочин
зочин
6 сар 23, 2025 19:31

бүрэн дэмжиж байна...

Unshigcundh
Unshigcundh
6 сар 23, 2025 19:48

Zov toog n buuruulah hetegtei gishuudiin demjiji bnaa

зочин
зочин
6 сар 23, 2025 20:38

за Амг�##�анбаатараа чи одоо л зөв сэтгээд эхэллээ. УИХ-ын гишүүдийн тоог 50 байхаар хуулийн төсөл санаачил. Тэгээл иргэдээс сан�##� ав иргэд сан�##�аа 24 цагиын өгнө. Наад хуулийг чтнь дэмжээл 24 цагийн дотор 1 сая сонгогч иргэн сан�##�аа өгч дэмжинэ шүү. Энэ бол баараггүй үнэн. Тэр жагса�##�таар лрдог хэн ч бишүүдийг болиулах хэрэгтэй. Зөврөн намын даргаа долоогоод л байж байдаг тэнэг гишүүд байж таарахгүй.

Зочин
Зочин
6 сар 23, 2025 21:19

76 байхдаа бүлэглээд тохиролцоод илчихдэг байсныг болиулахаар 126 болгосон. Гэхдээ үр дүн гарах болоогүй 4 н жилийн хугацааг нь үзэх ёстой. Ганц жил болонгуут 126 хэрэггүй гэж битгий л тэнэгтээрэй. Уг �##�иваа бүх зүйл олон хүн байж байж хян�##�т хүчтэй болдог байг�##�ийн бичигдээгүй Хууль байдаг. Үр дүнг үзээгүй ш�##�чигнах хэрэггүй жаахан тэвчээртэй байж сур .76 байхдаа бүлэглээд бүсдийн үгийг сонсдоггүй. Бүүр цөөн болговол гэр бүлийн хэмжээнд очно. Тэр үед ард түмний үгийг бүүрч тоохгүй Авлига,Луйвар. Дээд цэгтэн хүрнэ.

Дэл
Дэл
6 сар 23, 2025 21:34

Хур�##�даа ирэх хүний тоо цөөхөн учраас их хурлын гишүүдээс жагса�##�тын нөхдүүдийг хасъя

Зочин
Зочин
6 сар 24, 2025 00:27

Зөвөө. 126 болоод ихдээд байна

Зочин
Зочин
6 сар 24, 2025 00:29

88 эсвэл 99

Зочин
Зочин
6 сар 24, 2025 02:10

Дураараа юм бээ. 126 болсон нь харин ч өмнөхөөсөө дээр болсон шүү

Холбоотой мэдээ

Back to top button