УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Зуслангийн байшин С.Ганбаатарын нэр дээр байдаггүй тул АТГ гишүүний бүрэн эрхэд халдаагүй гэж үзжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байшинд өчигдөр /2025-06-24/-нд Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж байна. АТГ-ынхан дотор нэгжлэг хийж байгаа бөгөөд өөрөө гадна нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн юм.

Шууд дамжуулалтын үеэрээ "Энэ бол миний хуурай дүүгийн 32 сая төгрөгийн үнэтэй дүнзэн байшин. Мөн хүлэмж байдаг хашаа. Гэтэл Авлигатай тэмцэх газраас ирж манай гэр бүлийг айлгаж, ичээж байна. УИХ-ын гишүүний бүхэн эрхэд битгий ингэж халдаарай АТГ-ынхан. Олон сар мөрдөж байгаа юм гэнэ лээ. Надаас ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл илрүүлж чадахгүй.

Шалгалт явагдаж байгаа энэ хашаа бол Баянзүрх дүүргийн эцэст байрладаг, манайх дүүгийнхээ дэргэд зусланд гардаг юм. АТГ-г У.Хүрэлсүх удирдаж, өөдөөс нь үг хэлсэн хүмүүсийг айлгах үйлдэл хийж байна" хэмээсэн юм.

-АТГ:Холбооны нэр дээрх газрыг хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулж, хувийн хэвшлийн Аж ахуй нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн нэгжлэг хийсэн-

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэрт нэгжлэг хийх болсон шалтгаан, хэрэг шалгалтын явцын талаар АТГ-аас тодруулахад "УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын холбогдсон байж болзошгүй хэргийг манай байгууллагаас мөрдөн шалгаж байна. Түүнийг МҮЭХ-ны нэр дээрх газрыг хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулж, хувийн хэвшлийн Аж ахуй нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн нэгжлэг хийсэн. Өчигдрийн нэгжлэг хийсэн газрын тухайд эл хэрэгт сэжиглэн шалгаж буй ААН-ын нэр дээрх байшин байсан.

Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгжлэг хийж буйг мэдмэгц ирж, сошиал сүлжээгээр лайв хийж ёс зүйн болоод хориотой үйлдэл гаргасан. УИХ-ын гишүүн гэдэг утгаараа, мөн АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан.

Шууд дамжуулалтын үеэрээ "УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа, ирж нэгжлэг хийлээ" гэсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэгт өөрийнх нь гэр орон, албан тасалгаа хамаардгаас биш хуурай дүүгийнх нь байшин хамаарахгүй шүү дээ. Тиймээс бид хууль зөрчсөн нэгжлэг хийгээгүй. Харин ч өөрөө тэнд амьдардаг юм шигээр ярьсан нь АТГ-аас лавлаж шалгаж нэг сэжим үүсгэчихлээ" хэмээсэн юм.

Нэгжлэгээс гадна Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс С.Ганбаатарын охин хасагдсан нь анхаарал татлаа.

-БЗС: С.Ганбаатарын охин тэтгэлэгт шалгарсны дараа хууль зөрчих асуудал үүссэнийг намрын улирлын гэрээ дүгнэх ажлаар мэдэгдсэн-

Энэ талаар С.Ганбаатар " Хайртай охин минь нийслэлийн 130-р дунд сургуулийг төгсөж МУИС-ийн биологийн ангид элсэн орсон билээ. Намар хичээл эхлээд удаагүй байхад МУ-н ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт тэнцсэн тухай мэдээ авч, аав ээж, ах дүү, ачит багш нараа баярлуулан бахархуулж байсан нь саяхан. Үеийн олон найзуудтайгаа хамт өвөлжин бэлтгэл хийж IELTS-ийн шалгалт өгч, олон шилдэг сургуулиудад хүсэлт явуулсны дотроос дэлхийн шилдэг 100-н сургуулийн 33-т жагсаж байгаа НЬЮ ЙОРК-ын их сургуулийн Шанхай дахь салбарт суралцах эрх авсан билээ. Охин минь хэдий ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрөөс хасагдсан ч өөрийн хүч чадлаар авсан сургуульдаа явна. Хасах болсон шалтгаан нь аав нь УИХ-ын гишүүн учраас гэж хэлсэн гэсэн. Албан ёсоор ийм зүйл заалт зөрчсөний учир хаслаа гэсэн бичиг өгөөгүй. Гэхдээ хамгийн хачин нь тийм хууль журам байгаа бол яагаад анхнаас нь, намар ороход нь хасахгүй бүтэн жил явуулчхаад одоо хасаж байгаа юм бэ? Яагаад хүүхдээр тоглож байгаа юм бэ? Хүүхэд ямар буруутай вэ?" гэжээ.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар олон нийтэд зориуд ташаа мэдээлэл өгсөн талаар БЗС-аас дараах мэдээллийг өглөө.

"НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 201.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй” гэж заасны дагуу УИХ-ын гишүүний хүүхэд төрөөс санхүүжүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжгүй юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын охин тэтгэлэгт шалгарсны дараа хууль зөрчих асуудал үүссэнийг намрын улирлын гэрээ дүгнэх ажлаар мэдэгдсэн тул энэ талаар өөрт нь болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж байсан. Мөн яг үүнтэй адил тохиолдол өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хүүхдэд тохиолдож гишүүн өөрийн хүсэлтээр татгалзаж байсан удаатай" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 25, 2025 12:01

Ganbaatar gej hvnii ner deer baidaggvi ym bol hubi hvnii zuslan yagaad negjih estoi gej ter hubi hvn huuli zorchoogvi zalin geh met heregt holbogdoogvi bol yagaad ail negjeed baigaa ymbe aan

Тогтох
Тогтох
6 сар 25, 2025 12:35

ШАЛГАХ ЁСТОЙ БОЛ ХЭН БАЙХ НЬ ЧУХАЛ БИШ ХАРИН ЯАГААД ХУУРАЙ ДҮҮГ ШАЛГАХ ГЭЛЭЭ ГЭЖ ХЭЛ АМ ХИЙГЭЭД БАЙНА НЭГ НО БАЙНАА ДАА гэмт хүн гэлбэлзэнэ гэж ч үг байдаг даа

Зочин
Зочин
6 сар 25, 2025 12:43

ҮЭ-тэй холбоотой луйвар хийсэн байж магадгүй байх л даа. Нэг мэдэхэд л МҮЭХ дарга болоод, замын цагдаагийн тэнд ҮЭ-ийн гээд орон сууц баригдаад, мань мэт шиг өчнөөн жил үйлдвэрчинд ажилласанд лав тэр орон сууцны сураг гараагүй л юм даа. Ш�##�гах нь зөв өө. Энэ УИХ-ын гишүүний дархан эрх энэ тэрээ болимоор юмоо. Хэдэн луйварчид УИХ гишүүн болж өөрсдийгөө хайца�##�даг газар боллоо

Зочин
Зочин
6 сар 25, 2025 12:45

Шударгын туйл хүн дээ. Ш�##�гуулчих бх ооо

Зочин
Зочин
6 сар 25, 2025 13:32

зөв л байна шүүв атг зөвөөөв ер нь ш�##�гуулахад юу буруу ба. данхыг бас ингээл ш�##�гачмаар байхиин

АТГ эрх байна уу?
АТГ эрх байна уу?
6 сар 25, 2025 14:06

ХҮРЭЛСҮХ тушаасан гэхээр ш�##�гаж болдог юм уу?

Зочин
Зочин
6 сар 25, 2025 14:20

МҮЭвлэл олон жилийн түүхтэй УБ хот төдийгүй аймаг суманд үл хөдлөх үндсэн хөрөнгө газартай байсан энэ их хөрөнгө хэрхэн үгүй хийсэнийг ш�##�гахад маш их юм гарна үе үеийн дарга нар холбоотой.Ганбаатар зүгээр ш�##�гуул худлаа шудрагын дүрд тоглоод бай

Зочин
Зочин
6 сар 25, 2025 14:55

Ene Ganbaatar gej zaljin nuhurt mash ih no baigaa ,sain shalga .

Зочин
Зочин
6 сар 25, 2025 14:56

Meregliin hudalch hun dee

Зочин
Зочин
6 сар 25, 2025 16:38

Манай Цагдаа, хуулийхан ийм муу з�##�ьтай, Ганбаагийн ах дүүгийнхнийг нэгжиж нэгжичхээд, эцэст нь УИХ-ын гишүүний эрхэнд х�##�даагүй ээ гээд суужийдаг !
Уул сэдэл нь Ганбаа л юм ш дээ, ийм л сэтгэцийн гажигтай гарууд...

Холбоотой мэдээ

Back to top button