Улс төрийн мэдээ

Ж.Чинбүрэн: Улаанбурханы халдварыг зогсоохоор Засгийн газрын нөөц сангаас ₮5 тэрбумыг гаргахаар боллоо

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр /2025-06-25/-нд мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны сайд Ж.Чинбүрэн "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар чухал шийдвэр гаргалаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хоёр хуралдааны үеэр улаанбурхан өвчний тархалтын талаар цөөнгүй ярьсан. Өнгөрсөн долоо хоногоос халдварын тоо 1.5 мянгаар нэмэгдсэн байна. Сайн нь энэ хугацаанд нас баралт нэмэгдсэнгүй.

Халдвар тархалт зогсолтгүй үргэлжилж байгаагаас халдвар, голомтыг хумих, нөхөн вакцин хийх гэх мэт олон ажлуудыг эхлүүлэхээр Засгийн газрын нөөц сангаас 5 тэрбум төгрөгийг гаргах шийдвэр өнөөдөр гаргалаа. Одоогоор бага насны хүүхдүүд, сургуулийн насны хүүхдүүдийг хоёр үе шаттайгаар нөхөн вакцинжуулах ажиллагаа үргэлжилж байна. Мөн голомтод өртсөн хүмүүст нас хамаарахгүйгээр яаралтай вакцин хийнэ.

Удахгүй наадам болох гэж байна. Тиймээс баяр наадамдаа айдасгүйгээр оролцохын тулд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ вакцин хийлгэсэн эсэхийг мэдэж, хийлгээгүй бол нөхөн вакцин хийлгээрэй гэж хэлмээр байна.

10-15 насны хүүхдүүд өмнө нь дархлаажуулалт хийлгэсэн ч гэсэн дархлаа суларсан энэ үед дахин хийлгэхэд ямар нэгэн гэм хор байхгүйг мөн хэлмээр байна. Наадам 7-10 хоног үргэлжилнэ. Олон хүн цугласан энэ үеэр халдвар авсан тохиолдолд нууц үе буюу 15 хүртэлх хоногийн дараа халдварын тоо улам нэмэгдэх хандлага үүсэж болзошгүй.

Шуурхай хуралдааны шийдвэрээр долоодугаар сарын 10 хүртэл эрчимжүүлсэн бэлэн байдал зарлаж, вакцинжуулах ажлыг эрчимжүүлээд байна. Мөн цагдаа, хуулийн байгууллагатай хамтран вакцины талаар буруу, ташаа мэдээлэл тараах үйлдлийг таслан зогсоох ажил явагдаж байгаа. Эмч хүний зүгээс хариуцлагатай хэлэхэд одоо хийгдэж байгаа вакцинд ямар нэгэн гаж нөлөө байхгүй. Буруу ташаа мэдээлэл авч хүүхдээ эрсдэлд оруулахгүй байхыг хүсэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
6 сар 25, 2025 16:24

худлаа яриад сенсац тарьж байгаад мөнгө идэхнээ эд нар? Хаана улаанбурхан тархаад байгаан хаана ч �##�га? !!!!

зочин
зочин
6 сар 25, 2025 16:24
Reply to  зочин

улаанбурхан байхгүйэээ

ЧинбүрэнЧинтөмөр гэдэг чинь шууд л өвөрлөгчид
ЧинбүрэнЧинтөмөр гэдэг чинь шууд л өвөрлөгчид
6 сар 25, 2025 16:30

Энэ Өвөрмонгол з�##�уугийн ажил сайхан бүтэж бнаа !
Сайд болонгуут нь л 5 тэрбум шууд гарт нь орж иржээ !

Зочин
Зочин
6 сар 25, 2025 18:03

эхнээсээ л ил тод байж үзээрэй дээ. Та нарт итгэхэд ч тун ч бэрх болоод байна шүү. Энэ л гайгүй болов уу гэхэд л заав�##� сүүл чиргүүл дуулдах юм. Ер нь идэж уух гэж дарга сайд болдог юм шиг ойлголт иргэдэд бий болсон шүү. Умартын ерөнхийлөгчийг авчирч ганц сар ч хамаагүй ажиллуулахсан. Шийдтэй нэг ч арга хэмжээ авахгүй болохоор хавтгайрсан, өөрсдөө учир дутагд�##�тай болоод хөдлөж өгөхгүй байдаг болов уу. 126 дотор цэвэр хүн байдаг болов уу

ЗочинЖ.Мөнхбат
ЗочинЖ.Мөнхбат
6 сар 25, 2025 19:13

Зуд болоход нохой зоолноо гэж муу пидда чинь Гатан эхийнхээ араас орчивуу.

Zochin
Zochin
6 сар 25, 2025 19:14

Хэн байх нь гол биш хариуцсан ажлаа л сайн хийдэг баймаар байна. 6 сар дуусах гэж байхад могойд хатгуулсан хүнд тарих тариа ч үгүй сууж байна. Тухайн жил ямар ажил хийх, хэдэн сард юу хийх энэ тэрээ төлөвлөдөггүй юм уу? Бүхэл бүтэн улс байж могойн хорны эсрэг ерөндөгч байхгүй. Могойноосоо ш�##�тга�##�аад ерөндөг нь өөр өөр байдаг гэсэн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button