Улс төрийн мэдээ

Шинэ засгийн томилгоогоор даргагүй болсон 20 минутын хот үндэсний хороо ₮50 тэрбумаар зөвлөх үйлчилгээ авна

20 минутын хот хөгжлийн төв 50 тэрбум төгрөгөөр Бүтээн байгуулалтын төслүүдийн нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээ авах тендер зарласан байна.

Уг зөвлөх үйлчилгээний гол зорилго нь Нийслэл Улаанбаатар хотыг 20 минутын стандарттай хот болгон хөгжүүлэх институцийг чадавхжуулан хөгжүүлж, бүтээн байгуулалтын мега төсөлүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, үр дүнтэй хэрэгжүүлэх юм байна.

Ажлыг тодруулбал,

  • Бодлого, стратегийг боловсруулах
  • Бүтээн байгуулалтын төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх
  • Эрх зүйн орчныг сайжруулах
  • Оролцогч талуудын үйл ажиллагааны уялдааг хангах, зохицуулах
  • Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Бүтээн байгуулалтын төслүүдийг нэгдсэн менежментээр хангах
  • Зорчилт хөдөлгөөний эргэлтийн судалгаа
  • Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээлэх
  • Гэрээний хэрэгжилтийг хангуулах
  • Төслийн менежментийг хэрэгжүүлэх
  • Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх
  • Бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Санхүүжилтийн стратеги, төлөвлөгөөг боловсруулах
  • Санхүүжилт, хөрөнгө оруулагчдыг тодорхойлох, тэдэнд хандах
  • Санхүүжилт хөрөнгө оруулалтыг татах
  • Бүтээн байгуулалтын төслүүдийг мэдээлэх, сурталчилахад зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм байна.

Тухайлбал, эл тендерээ хоёр хоногийн өмнө буюу /2025-06-24/-нд зарласан бөгөөд ирэх сарын 23-ны өдөр хүртэл үнийн саналаа хүлээн авахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ тендерийн нийт төсөвт өртөг болох 50 тэрбум төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжүүлэхээр тусгажээ.

20 минутын хот хөгжлийн төв нь 20 минутын хот үндэсний хороонд хамаардаг. Уг хороог өмнө нь Р.Эрдэнэбүрэн даргалж байсан бол шинэ Засгийн газар байгуулагдсанаар хороод бууж, салбар яамтайгаа нэгдсэн байдаг. Улмаар уг хороо Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн удирдлагад шилжсэн гэсэн үг.

Тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзэх боломжтой.

https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1746496469092

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2025 11:43

Хятадаар за�##�гах юм бол бүх монголыг нь х�##�, ганцхан хятад инженер тавь.

Иргэн
Иргэн
6 сар 26, 2025 12:01

МАН - татан буулгасан цагт Монгол улс хөгжинө

зочин
зочин
6 сар 26, 2025 12:10

БАТ-АМГАЛААН БИТГИЙ ДЭМИЙ СОЛИОТОЙ ЮМ ЯРИАД БАЙ. ШИНЭ НИЙСЭЛ ХАРХОРУМ ХОТЫГ БАРИАД ЭХЛЭХЭД Л НААД УЛААНБААТАР ХОТЫН ЗАРИМ ХЭСЭГ НЬ ХООСРООД ЭЗГҮЙ БОЛНО. ТЭГЭХЭЭР БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ ЧИНЬ УЛСЫН БАЯРЫН ҮЕЭР 10 ГАРУЙ ХОНОГ ХОТ ЭЗГҮЙ БОЛДОГ ШТГ Л ЯГ ТИЙМ БОЛНО. ТЭГЭХЭЭР ДЭМИЙ ЮМ ЯРИАД БИТГИЙ ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС БАЯЖИХЫГ БОДООД БАЙ. "ЭМНЭГ СОЁЛОНГИЙН АМ ХАТУУ, ЭРГҮҮ ТҮШЭЭДИЙН ЧИХ ХАТУУ, ЭРЛИЙЗ ХҮНИЙ ЭЛЭГ ХАТУУ" ГЭСЭН ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛ АРДЫН ХЭЛЦ ҮГИЙГ ҮРГЭЛЖ САНАЖ ЯВ. ТЭГСЭН ЦАГТ ЧИНИЙ ЭРГҮҮ АРИЛЖ, ЧИХ ЧИНЬ ОНГОЙНОО.

Зочинолдо
Зочинолдо
6 сар 26, 2025 14:06
Reply to  зочин

хар хорин хот байгуулагдахад эндээс хэн ч �######�агүй харин хөдөөнийхөн бас их нүүдэл явагдаад дүүрнэ

Зочин
Зочин
6 сар 26, 2025 13:01

Төсвиин хөрөнгөөөр ээлж ээлжээрээ бузрын гар хошногооо угаадаг шун�##�ууд юмдаааа

Зочин
Зочин
6 сар 26, 2025 13:28

Зэс эрдэнийн хувь компанийн ард энэ нөхөр Содбаатар Хүүк 3 л байгаа даа

Зочин
Зочин
6 сар 26, 2025 14:07

Энэ хацарын улаан нь арилаагүй хөдөөны гар Хүүкийн хошногийг ч мөлчийтөл долоого шүү дээ

Ннн
Ннн
6 сар 26, 2025 14:08

Би би тэр зөвлөгөөг чинь үнэ төлбөргүй хийгээд өгөе хөөе

Зочин
Зочин
6 сар 26, 2025 16:39

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button