Нийгмийн

Ж.Энхбаярын яаралтай горимоор өргөн мэдүүлсэн гурилын гаалийн албан татварыг сэргээх хуулийн төсөл батлагдав

Монгол Улсын Их Хурал өнгөрсөн 2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор шуурхай шийдвэр гаргаж, Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуулийг баталсан билээ. Ингэснээр импортын гурил, улаанбуудай, малын тэжээлийг татваргүй оруулж ирэх нөхцөл бүрдсэн юм.

Гэтэл гурилын үнэ өссөн асуудлууд үүссэн.

Иймд, Монгол Улсын Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барьсан байдаг. УИХ ирцээр бойкотолж, хуулийн төслийг буцаасан.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр яаралтай горимоор хэлэлцүүлэхээр дахин өргөн мэдүүлсэн юм. Гурилын гаалийн албан татварыг сэргээх буюу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгиыг өнөөдрийн /2025.06.25/ УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Улмаар гишүүдийн олонх дэмжиж, батлагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 25, 2025 18:48

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
6 сар 25, 2025 20:43

Ийм орон гаран гишүүдтэй ч байх гэж дээ. Сарын өмнө бат�##�ахгүй гэсэн хуулиа сарын дараа бат�##�ж ч байх шиг. Онигоо шүү та нар хахахаха

Холбоотой мэдээ

Back to top button