Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохиогдоно

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль 2025 оны наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Тайж хайрхны бэлд 4 дэх удаагаа зохион байгуулагдана.
Фестивалийн онцлох арга хэмжээний нэг болох Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдах ба уг тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 170 гаруй шилдэг харваачид оролцох урьдчилсан төлөвлөгөө гарсан байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш тус тэмцээний эрхийг манай улсад олгосон Дэлхийн Морьт Харвааны Холбооны (WHAF) тэргүүн Ким Ён СоП болон тэмцээнийг хамтран зохион байгуулж буй Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбооны тэргүүн Н.Даваадорж, Дэлхийн аваргын зохион байгуулах хорооны дарга Ж.Энхбат нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр:
- Тэмцээний зохион байгуулалт, ач холбогдол, оролцогч орнууд болон олон улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
- Морьт харвааг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.
- Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хамтран хоёр орны Морин спортын төрлүүдийг хөгжүүлэхээр болов. Тус ажлын хүрээнд өсвөр үеийн тамирчдыг бэлтгэх, харилцан туршлага солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилт хийхээр тохиролцлоо.
- “Нүүдэлчин” фестивалийн үеэр “Морин спорт-Морьт харваа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛНУУД ҮНЭХЭЭРИЙН ГОЁ ГАРУУД ШҮҮ СУРГАЖ БЭЛТГЭЖ АВСАН МОРЬДОО МАХЛААД ЖАМИРСАН ТАВ ТАРГАН УМС ГИТА ОГТОЛСОН МАЛНААСАА ЗАРИМДАА ДОЛООН ДОР ЗАГНАНА